2026 оны тавдугаар сарын 17-ны өдрийн ням гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та хайр дурлалын харилцаа болон өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитой хандаж чадна. Тиймээс өөрийгөө бусдад тодорхой ойлгуул. Таны сэтгэл санаа нэлээд тогтворгүй байх тул цаг заваа зөв хуваарил. Гэр бүлийн асуудлаар шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Таныг төлөвлөгөөг үндсээр нь өөрчлөхөд хүргэх мэдээ дуулдаж болзошгүй. Хариуцлагатай шийдвэр гаргах гэж бүү яар.
Үхэр: Ирэх долоо хоногийн их ажилд одооноос бэлдэн өөрийн гэсэн төлөвлөгөө гарга. Хол газар ажлаар явах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн ханга. Гадаад ертөнцөд өрнөх гэнэтийн үйл явдал хүн бүрийн ажил амьдралд бага багаар нөлөөлж эхэлнэ. Энэ нь засах аргагүй орчлонгийн жам од эрхсийн тохиол байх магадлал нь их тул аль болох тайван хандаарай. Өөрийн зорилгоо өмнөө тавин, сонгосон замаасаа аахар шаахар шалтгаанаар буцах хэрэггүй.
Ихэр: Өнөөдөр аливаад бодлоготойгоор хандаж, үйлдэл бүрээ цэгнэ. Од эрхэс танд будилаан, уйтгар гунигийг нэлээд авчрах төлөвтэй байна. Дотнын нөхөрлөлөө тайван амар амгалан байлгахыг хичээж байгаа ч үүнд тань асуудал гарсаар байна. Хэрүүл маргаан үүссэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө дагалгүй аль болох ухаалаг хандаж, асуудлыг шийдвэрлэхийг хичээ.
Мэлхий: Та ажлаасаа хөндийрч аливаа үйл ажиллагаанаас холуур өнгөрөхийг хүсэх бололтой. Өнөөдөр гэнэтийн зүйл танд тохионо. Амьдралын төлөөх хүсэл тэмүүллээ сэргээ. Ууланд авирах, морь унах зэрэг аз сорьсон хобби сонирх. Ур чадвараа хөгжүүлж, хувийн амьдралаа сайхан болгохыг зорь.
Арслан: Хувийн хил хязгаараа хамгаалах нь амьдралд чухал байр суурь эзлэх болно. Сайн таньдаггүй хүмүүстэй хамтран ажиллахаар бол тэднийг сайн судал. Асуудлыг тань шийдэж өгөх хангалттай их эрч хүчтэй болох хүртлээ хүлээ. Хайртай хүнтэйгээ холбогдох хамгийн эерэг зам олох хэрэгтэй. Өнөөдөр таны ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гаргах болон хувийн аж ахуйн тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно.
Охин: Шинэ хайр дурлал хайж буй хүмүүсийн хүсэл биелэх боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Хайр дурлалын харилцаагаа илүү гүнзгийрүүлэхэд таатай үе байх болно. Өмнөх таагүй харилцааг өөрчлөх хэрэгтэй бололтой. Хэрвээ хайр дурлалын харилцаандаа мэдрэмжтэй хандаж чадвал дайсагнасан харилцаа алга болох болно.
Жинлүүр: Ирж буй боломж завшааныг давуу тал болгон ашиглахдаа бэлэн бай. Амьдралын учрал тохиолыг баяр хөөртэйгөөр угтан ав. Нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга нээгддэг гэдгийг сана. Амьдрах итгэл дүүрэн байна. Гэр бүлд тааламжтай уур амьсгал хүрээлнэ. Гадагш гарах, тайвширч амрах боломжийг барьж ав. Энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий.
Хилэнц: Өнөөдөр бүгдэд танигдаж, өөрийгөө нээснээр аз жаргалтай байх болно. Найзууд эсвэл хайртай хүнтэйгээ анх танилцсан сайхан үеэ санан дурс. Тэдний хувьд үнэлж баршгүй нэгэн гэдгээ мэдэр. Таны уулзахыг хүсэж байсан хүмүүст боломж гарахгүй бол гомдох хэрэггүй. Танд бусдыг ойлгох хангалттай ухаан бодол бий болно. Хайр дурлалын сайхан харилцаа эргэн тойрондоо хангалттай эерэг дулаан энергийг цацна.
Нум: Бусад хүмүүсийг буруу дүгнэх хандлага ажиглагдана. Энэ нь хожим алдаа болж гарч ирнэ. Ерөнхий хандлага тогтвортой байдлыг дэмжих тул үл ойлголцсон хэн нэгэнтэй учраа ололцоход таарсан өдөр. Хэрвээ та уучлалт гуйж амжаагүй бол одоо уучлаарай гэж зоригтой хэлээрэй. Төлөвлөгөө санаж бодсон шиг байгаагүйгээс сэтгэлд нийцэх өөр ажил хайх санаа төрнө. Гэр орныхоо засварын ажлыг сайн шалгаарай. Мөнгөө хэмнэх боломж ч гарахыг үгүйсгэхгүй
Матар: Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Харилцан ярилцсанаар холбоо хэлхээ тань зузаарах болно. Өмнө нь та эргэн тойрон байгаа хүмүүс тань хир нөлөөлдөг гэдгийг анзаараагүй л явсан бололтой. Санхүүгийн талаар олон бодол толгойд орж ирнэ. Ямар асуудлуудыг авч үзэж, шийдвэрлэх талаар нухацтай эргэцүүл. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна. Амьдралд хандах хандлагаа өөрчлөх юм бол ямар ч шинэчлэлийг хүлээж авах боломжтой үе.
Хумх: Найз нөхдийн зөвлөгөө эсвэл нөлөө бүхий хүний тусламж дэмжлэг цаашдын амьдралд тань сайнаар нөлөөлөх бололтой. Хайр дурлалын харьцаа ч бүтэмжтэй болох магадлал ажиглагдаж байна. Харин зарим үйл явдал дээр хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг танихад таны сэтгэл гонсойх болно. Үнэнч шударга занг эрхэмлээрэй. Санхүүгийн эртний асуудлууд гарч ирж, даамжирч болзошгүй. Хүсэл мөрөөдлөө эергээр залахгүй бол хүсэхгүй зүйлээ хийж мэдэх бололтой.
Загас: Бие махбодоо сэргэлэн цовоо байлга. Хоолны буруу дадал хэвшлээ өөрчил, согтууруулах ундаанаас татгалз. Эргэн тойрондоо байгаа ухаалаг хүмүүсээс суралц. Эелдэг байж хүмүүстэй ухаалаг харилц. Олны дунд биеэ зөв авч яв. Сайн найзтайгаа гадуур зугаалж, хамт хоолонд орж сэтгэлээ сэргээ. Гэртээ зориулж эд зүйлс худалдан авахад сайн өдөр.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







