Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-17

ҮХЭР: СОНИРХОЛТОЙ ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОХ БОЛОЛТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн даваа гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр байдал дээрдэж, илүү сэргэлэн цовоо байна. Таны асуудлыг шийдэх чадвар болон зөн совин оюун санааны хүчийг өсгөнө. Үзэл бодлоо ухаалаг байдлаар илэрхийлэх, мэдээлэл бүрийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр байна. Ямар ч нөхцөл байдал таны эрч хүчийг унтраах боломжгүй гэж батлан харуул.

Үхэр: Сонирхолтой үйл явдал тохиох бололтой. Таны сэтгэлийн мухарт хадгалсан зорилго биелэх магадлал байна. Найз нөхдөдөө туслах нь танд болон тэдний сэтгэл санааг өөдрөг болгоно. Гэхдээ зарим хүмүүс таны идэвх зүтгэлийг баллаж болзошгүй. Өнөөдөр юу ч болж байсан сэтгэлээр уналгүй урагшаа алх.

Ихэр: Оюун ухаандаа эрх чөлөөг бий болгосноор ажил дээр ч амьдралд ч шинэ бодол санаа үр дүнгээ өгнө. Амжилтын зүг эргэлт буцалтгүй зүтгэхэд хамгийн зөв цаг үе. Шийдвэрийг хурдан гаргах нь таны хувьд ердийн зүйл байх учир хойшлуулаад байсан ажлаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ яаруу түргэн зан гаргахын оронд төлөвлөгөө гаргаж сайн судал. Ойрын үед болох үйл явдалд нухацтай бэлд. 

Мэлхий: Өнөөдөр юу ч тохиолдсон байсан өөрийн оюун бодол болон зөн билигтээ итгэсэн нь дээр. Үзэл санаа нийлдэггүй хүндээ буулт хийхийг хүсэхгүй байх. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тодорхой болгохгүй бол зарим нэгэн асуудал үүсэж болзошгүй байна. Шинийг сурч мэдэхэд цаг зориул. Зарим хүлээн зөвшөөрч болох гуйлтыг хүлээн ав. Уран бүтээлчид хүмүүс шилдэг бүтээл туурвина. Од эрхэс урлагийн ертөнцөд амжилт олох боломж бололцоог авчрах бололтой. 

Арслан: Төлөвлөгөө гаргах, бүтээлч үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, ажил хэргийн холбоо харилцаа үүсгэхэд тааламжтай үе. Энэ өдрийн эерэг хандлага сэтгэл хөдлөлөө тогтоон барих, өөрийгөө хянахад тусална. Зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, боломж бүрийг ашигла. Нэр нөлөө бүхий хүн танд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд бие даахад тань тусална. 

Охин: Ажил хэргийн үйл ажиллагаа амжилт олох нь эргэлзээтэй үе. Арилжаа наймаа төлөвлөсөн ашиг авчрахгүй. Эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой. Өөрийнхөө ололт амжилтыг хэт дөвийлгөх хэрэггүй. Хэлэх үгэндээ анхааралтай байж, чухал бичиг баримт дээр гарын үсэг зурахдаа хянамгай бай. Аливаа бичиг баримт, мэдээллийг дахин хянаж үз

Жинлүүр: Эрч хүч бага зэрэг буурах ч хэсэгхэн завсарлага авах боломж байж болно. Гэхдээ энэ бол амрах өдөр биш бололтой. Өнөөгийн чиг хандлага бүтээлч, уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Өөрийн чухал давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Асуудалтай байсан янаг амрагийн харьцаа сайжирч тайвшрал авчирна. Од эрхсийн хандлага таны талд байгаа тул харилцаагаа итгэлтэйгээр удирд. 

Хилэнц: Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тал дээр анхаарах үе. Давуу тал, хувийн ур чадвараа зөв тодорхойлж, өөртөө итгэлтэй байгаарай. Хэрэв та бүхэн хэлэлцүүлэг мэтгэлцээнд оролцох байгаа бол энэ нь таны эерэг талыг тодотгох болно. Ойрын хугацаанд бүх ажлаа цэгцэлж, сонирхолтой үйл явдалд оролцох цаг завтай болохыг бодоорой.

Нум: Өндөр үнэтэй худалдан авалтад болгоомжтой хандаарай. Ингэснээр таагүй нөхцөл байдал удахгүй алга болно. Өөрийн үзэл бодлоо бүтээлч байдлаараа илэрхийл. Бусдад удаан үргэлжлэх сайхан сэтгэгдэл төрүүл. Дотоод сэтгэлдээ илрэх таагүй бодлыг ил гаргах гэж бүү яар. Оройг гэртээ хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүл. 

Матар: Сэтгэл хөдлөлөө барьж тогтоон, эрч хүчээ үр ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байвал өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ нэмэгдэнэ. Хүсэл тэмүүлэл бүтэн өдрийн турш ундарна. Энэ бол таны хувьд аз завшаантай үе тул онцгой зорилго, хүсэл эрмэлзэлд дэвшилт авчрах боломж завшаануудыг барьж авахын тулд илүү хичээл зүтгэл гарга. 

Хумх: Хичээнгүй оролдлого өнөөдөр бусдад өөрийн давуу тал, ур чадвараа ойлгуулахад тусална. Таны хүсэж буй зүйлийг бусад хүмүүс аяндаа мэднэ гэж найдсаны хэрэггүй. Тиймээс өөрийгөө тодорхой ойлгуул. Хэрэв нэр нөлөөтэй хүнтэй харьцах бол сэтгэл түгшсэн байдал өсөх хандлагатай болно. Тайван байх, зөв төвлөрөх дасгал хий. Хэрэв ингэж чадвал таны сандрал бухимдал буурч, амар тайван болж чадна. 

Загас: Өнөөдөр таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ зөвхөн дотроо битгий барь. Хэдий их ажилтай байсан ч сайхан инээмсэглэж хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй хошин зүйлүүдийн талаар ярилц. Ажлын дараа чухал хүнтэй хоол хамт идэхээр явах нь цагийг ашигтай өнгөрүүлэх хэлбэр болно. Мөн өөрийн хайртай болон ойр дотнын хүмүүстээ хир их анхаарал тавьдаг гэдгээ харуул.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10