Яг 140 жилийн өмнөх энэ өдөр буюу 1886 оны 5 дугаар сарын 29-нд Кока-Кола (Coca-Cola) брэндийн түүхэн дэх хамгийн анхны сонины сурталчилгаа "The Atlanta Journal" сонинд хэвлэгдэж байжээ.
АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эм зүйч Жон Пембертон (John Stith Pemberton) уг ундааны сиропыг 1886 оны 5 дугаар сарын 8-нд анх гаргаж авсан байна. Тэрээр сиропоо хийжүүлсэн устай хольж, эмийн санд нэг аягыг нь 5 центээр худалдаалж эхэлжээ.
Анх үүнийг ердийн ундаа биш, алжаал тайлах, толгойн өвчин намдаах "эрүүл мэндийн ундаа" (Brain Tonic) хэлбэрээр зах зээлд танилцуулсан байна. Худалдаанд гараад ердөө 20 гаруй хонож байхад хэвлэгдсэн анхны сурталчилгаа нь маш товчхон байв:
"Кока-Кола. Амттай! Сэргээш болох! Баяр баясал төрүүлэгч! Эрч хүч бэлэглэгч! Гайхамшигт Кока ургамал болон алдартай Кола самарны шинж чанарыг агуулсан, содтой ундааны шинэ төрөл"
Жон Пембертоны хамтрагч, нягтлан бодогч Франк Робинсон (Frank M. Robinson) уг ундаанд "Coca-Cola" гэх нэрийг өгч, өөрийн гараар уран гоёмсог налуу үсгээр бичсэн нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй хэрэглэгдэж буй дэлхийн хамгийн алдартай лого болсон юм.
Сонирхолтой баримт:
Кока-Кола анхны жилдээ өдөрт дунджаар ердөө 9 аяга борлогддог байв. Жон Пембертон ундаагаа ийм том дэлхийн хэмжээний брэнд болно гэж төсөөлөөгүй бөгөөд нас барахаасаа өмнө өөрийн хувийг ердөө 1,750 доллароор зарж байжээ. Харин өнөөдөр үүний эхлэл болсон жижигхэн сонины зар дэлхийн хамгийн том маркетингийн түүхийг бүтээсэн байна.









Өдөр тутмын мэдээ







