Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-30

УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ЗАРИМ БҮСЭД ШОРООН ШУУРГА ШУУРНА

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Тавдугаар сарын 31-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал хээрийн нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд зам, тээврийн хөдөлгөөнд оролцогчид болон малчид цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарахыг зөвлөж байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр тавдугаар сарын 30-ны оройноос 31-ний орой хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын хойд нутгаар, өдөртөө төвийн аймгуудын хойд болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас багатай байна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр хүрч салхилна. Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр +2...+7 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус хүрч дулаарах төлөвтэй. Өдөртөө говийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус хүрэх бол уулархаг нутгаар +11...+16 градусын хооронд байна.

Улаанбаатар хот орчимд үүлшин, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байх төлөвтэй байна.

Ирэх 5 хоногийн төлөв

Зургаадугаар сарын 1-5-ны хооронд ихэнх нутгаар сэрүүсч, бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

  • 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар,

  • 2-нд төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар,

  • 3-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр,

  • 4-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Мөн 1-2-нд говь, тал хээрийн нутгаар, 3-нд Алтайн салбар уулс болон говь, талын бүсээр, 4-нд нутгийн өмнөд хэсгээр салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Харин говийн өмнөд хэсгээр өдөртөө +22...+27 градус дулаан хэвээр байх бол бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10