Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүс нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурах тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг цаг уурчид анхаарууллаа.
Маргааш ихэнх нутгаар сэрүүхэн байна
Тавдугаар сарын 31-ний 20:00 цагаас зургадугаар сарын 1-ний 20:00 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын зүүн хойд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Харин бусад нутгаар хур тунадас бага байх бөгөөд баруун хойноос секундэд 6-11 метрийн хурдтай салхилна. Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр 0-5 градус дулаан байх бол өдөртөө эдгээр нутгаар 8-13 градус дулаан байна. Харин говийн өмнөд хэсгээр өдөртөө 26-31 градус хүрч дулаарах төлөвтэй байна.
Улаанбаатарт бороо орно
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орж, өдөртөө үргэлжлэн бороо орох төлөвтэй байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Багануур орчмоор өдөртөө бороо орж, 11-13 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор өдөртөө бороо орж, 8-10 градус дулаан байх төлөвтэй байна.
Ирэх 5 хоногийн төлөв
Зургадугаар сарын 2-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 3-нд баруун аймгуудын зүүн хэсэг болон төв, зүүн аймгуудын хойд нутгаар, 4-5-нд нутгийн зарим газраар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.
Мөн 2-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. Харин говийн өмнөд хэсгээр өдөртөө +21...+26 градус дулаан байх төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







