БИЛГИЙН ТООЛЛЫН 16
2026.06.01 / ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН УЛААН МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 04.57-20.43
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Эрхтэний тэнгэрт одтой, улаан морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:57-20:43. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







