2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн даваа гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусдыг уриалж, хамтын үйл ажиллагаа зохион байгуулах ажилтай болох байх. Хөрөнгө мөнгө зарцуулах чадвараас гадна удирдан зохион байгуулах авьяастай байвал амжилт гаргана. Өнөөдөр гэнэтийн үйл явдлууд тохиолдвол гайхах хэрэггүй. Хэтэрхий эгэл байсан зүйлс гэнэт үгүй болсон мэт санагдах тийм үе байдаг. Аливааг хурцаар тусган авч, сөрж тэмцэлгүй тайван байвал таны ур чадвар, зөн билэг нэмэгдэнэ
Үхэр: Амьдралыг харах өнцөг болон хэтийн төлөвөө сайжруулахад тань нөлөөлж чадах сонирхолтой газруудыг үзэх төлөвлөгөө гарга. Хэн нэгэнтэй халуун дотно яриа өрнүүлж, зүрх сэтгэлийн мөрөөдлөө хуваалцах нь сайн нөлөөтэй өдөр. Ажил хэрэгт ахиц дэвшил гарч мэднэ. Та чухал бизнес төсөлдөө дэмжлэг авах эсвэл нэр хүндтэй хүмүүсээс хамтрах санал авах магадлалтай. Үр дүн нь таны сэтгэлд нийцэх болно. Өнөөдөр мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн зүйлд итгэх хэрэггүй.
Ихэр: Сэтгэл хөдлөл ихсэх нь ажил амьдралын хандлагыг түгшүүртэй болгож мэднэ. Өмнөх ажлаа дуусгах болон дотнын харилцаагаа авч үлдэхийн тулд эрч хүчээ зөв хуваарилахыг од эрхэс сануулж байна. Үгүй бол харилцаа холбоонд тэнцвэргүй байдал гарч ирнэ. Чухал зүйл дээр өөрийн үзэл санааг хамгаал. Гэхдээ хэн нэгний зөвлөгөөг үл ойшоох нь буруу. Тухайн нөхцөлд тааруулж юу хийхээ шийд.
Мэлхий: Энэ өдөр тогтворгүй ааш зан илэрнэ. Бусдыг шүүмжлэхийн оронд сайхан талыг нь олж харахыг хичээ. Энгийн дотно байдал нь эргээд сайхан инээмсэглэл хүлээж авна. Зарим мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ олбол та үнэхээр их баярлах бололтой. Биеэ хүчлэх хүсэлгүй байсан ч аливаад нухацтай хандахыг хичээгээрэй. Өндөр хариуцлагатай байх нь таны ямар ч үйл ажиллагааг алдаагүй байлгах магадлалыг нэмэгдүүлнэ.
Арслан: Шинэ үзэл санаа таны оюун ухаанд эерэг өөрчлөлт бий болгоно. Бие даасан байдал нь аливаа ажлыг санаа зовохгүйгээр дуусгах чадварыг өгөх болно. Авьяас чадвараа ил гаргах цаг болсон тул өөртөө итгэлтэй бай. Харин сайн бодож боловсруулаагүй санаагаа хүмүүстэй бүү хуваалц. Таны одоо хийж байгаа бус ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа зүйлс илүү сонирхолтой байх болно.
Охин: Өнөөдөр ажил хэрэг бага зэрэг тогтворгүй байж магадгүй. Гэрээ хэлэлцээрт ахиц гарахгүй болбол ахиад шинээр зохион байгуул. Зарим нь төлөвлөгөөг эргэн харж, шинэчлэх шаардлагатай болно. Үйл ажиллагаанд шинэлэг өөрчлөлт маш хурдан амжилт дагуулна. Төрөлхийн ур чадвар болон бүтээлч байдал ажил хэрэгт сайн үр дүнг авчрах болно. Гэхдээ нөхцөл байдлыг хэтрүүлэн үнэлж хэрэггүй. Бусдыг өөрөөсөө түлхэх алхам хийж болзошгүй байна.
Жинлүүр: Ажлын сайн санал ирсэн ч гэр бүлийн хүмүүсийн хүсэл сонирхол хамгийн чухал гэдгийг сана. Бүгдийн тав тухыг хангах хэцүү ч бусдын саналыг нь сонс. Ажил хэрэг таны мөрөөдлийн амьдралыг бий болгоход туслах ёстой болохоос зөрчил үүсгэж болохгүй. Хэрвээ та сэтгэл хангалуун байхыг хүсэж байгаа бол бүх асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэ. Овоорсон ажлаа хэзээ бүтэхийг мэдэхгүй гайхширч харж суухын оронд бага багаар алхам алхмаар урагшил.
Хилэнц: Овоорсон их ажлаас болоод завгүй байх болно. Гаргах шийдвэрийнхээ үнэн зөвд эргэлзэж байвал зөн билигтээ найд. Мөн хувийн ур чадвараа сайжруулбал өөртөө итгэлтэй байдлыг мэдэрнэ. Уулзалт арга хэмжээгээр танилынхаа хүрээг өргөтгөнө. Гэхдээ зугаа цэнгэл хөөх цаг биш. Мөн архи согтууруулах ундаанд хэт автаж болохгүй. Хожим харамсаж мэднэ.
Нум: Од эрхсийн нөлөөгөөр таны төрөлхийн ур чадвар дээшилж, тулгарсан асуудлыг шийдэхэд тусална. Өмнө нь анзаараагүй, хуримтлагдсан асуудал гэнэт саад болох магадлалтай. Өнгөрсөнд олсон туршлагаа мэдрэх бөгөөд сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах хэрэггүй. Та энэ үед ойр дотнын хүмүүстээ дотроо бодож байгаагаа зөв илэрхийл. Хэрүүл маргаанаас зайлсхийж, эв эеийг хичээх хэрэгтэй.
Матар: Таны эрч хүч, хүсэл эрмэлзэл нэмэгдэх тул илүү том зорилго тавьж эхэлнэ. Ямар нэг тэмдэглэлт баяр болон арга хэмжээний уур амьсгалыг та өндөрт тавих бололтой. Тайван боловч давуу нөхцөл байдалтай байхыг хүснэ. Мөнгөний төлөө үнэт зүйл, сайхан сэтгэлээ үгүй хийж болохгүй. Бусдад сайхан харагдахын төлөө дэмий зардал гаргах хэрэггүй. Удахгүй ашиг орлого олж, санхүүгийн асуудлаа шийдвэрлэнэ.
Хумх: Зарим хүмүүс олны анхаарлын төвд байх ба ажил амьдралын зөв дэглэм баримталж сурах хэрэгтэй болно. Хэдийгээр энэ нь танд сонирхолгүй мэт мэдрэмж төрүүлж болох ч зайлшгүй өөрчлөлт байна. Өмнө тасарсан холбоо сэргэнэ. Таны төлөвлөснөөр ихэнх зүйл бүтнэ. Энэ өдөр од эрхэс шинэхэн танилтай болоход таатай байхыг зааж байна. Онцгой зорилгоо биелүүлэх хүч энерги хуримтлуул.
Загас: Аливаа бизнесийн үйл ажиллагаа эрсдэлтэй байх болно. Зайлшгүй гарах зарлага таны толгойг өвтгөнө. Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсэж байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Таагүй нөхцөл бүрэлдсэнээс болж ажил хэргийн үр дүн муудна. Эрүүл мэндээ анхаар. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэх арга хэмжээ яаралтай эхлүүлэхийг од эрхэс зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







