Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-01

ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан төлөвөөр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, өндөр уулын бүсээр нойтон цас орох төлөвтэй байна. Мөн ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулжээ.

Өнөөдөр шөнөөс маргааш орой хүртэл баруун аймгуудын баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орж, Хөвсгөл, Хэнтий, Алтай зэрэг уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас багатай байх аж.

Салхины хувьд нутгийн өмнөд хэсгээр секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Агаарын температурын тухайд шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3-аас +2 градус хүрч сэрүүсэх бол өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор +8-аас +13 градус дулаан байна. Харин Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +22-оос +27 градус хүрч дулаарах төлөвтэй байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг байх бөгөөд шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байх аж.

Харин зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд төв, зүүн болон говийн аймгуудын зарим газраар үе үе бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Мөн 5, 6-ны өдрүүдэд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүсэх юм.

Цаг уурчдын мэдээлснээр энэ хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх бөгөөд Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө +8...+13 градус, шөнөдөө -3...+2 градусын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10