2026 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн мягмар гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Саад бэршээлтэй тулгарах ч сандрах хэрэггүй. Байр сууриа бэхжүүлэх алхам хийвэл ашигтай. Залуу хүмүүс хүсэл санаархал нь хурдан үр дүнгээ үзүүлэхгүй бол сэтгэл хөдлөлд автах бололтой. Өөртөө итгэлгүй байвал буруу алхам хийж болзошгүй. Амьдрал гэдэг үзсэн кино уншсан номоос ялгаатай тул тэвчээртэй байдал гаргах үе.
Үхэр: Хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг таагүй асуудалд орохоос сэргийл. Амар хялбар ажил ч байсан үүрэг, хариуцлагаас хэзээ ч зугтаж болохгүй. Таны бусдад өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч санаачилгаараа таалагдах болно. Амьдралын жинхэнэ мөн чанарыг ухааруулах уран бүтээлтэй танилцах завшаан олдоно. Уулзалгүй удсан дотнын найзуудтайгаа холбоогоо сэргээ.
Ихэр: Од эрхсийн нөлөө хийж дуусгаагүй удаж байгаа ажлаа дуусгахад анхаарахыг сануулж байна. Орлогын шинэ эх үүсвэр олох санаа төрөх бололтой. Ямар нэг зорилгодоо хүрэхийн тулд одооноос эхлээд ажлын төлөвлөлтдөө туйлын анхааралтай, хянамгай хандах хэрэгтэй. Үйл хөдлөлөө бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөр зохицуул.
Мэлхий: Өнөөдөр та завгүй байх бөгөөд ямар ч ажлыг урам зоригтойгоор хийж дуусга. Хувийн болоод ажил төрлийн харилцаа аль алинд нь анхаарал их тавих хэрэгтэй болно. Харилцаа холбооныхоо талаар сонирхолтой мэдээлэл олж авах болно. Та бусдын дэмжлэгийг авах боломжтой үе бөгөөд энэ нь эд мөнгө болоод сэтгэл зүйн аль ч хэлбэрээр байж болно. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаа одоогийн нөхцөл байдалдаа тохируулан шийдэх хэрэгтэй.
Арслан: Урам зориг нэмэгдэж, шинэ санаа ундрах боловч хийсвэр үзэл бодол болон хэтэрхий сайхан төсөөлөлдөө автаж болохгүй. Хуучны танилууд хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж олгохыг үгүйсгэхгүй. Бусдын сайхан саналыг хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна. Хэнэггүй байдал бүх л оролдлого чармайлтын чинь нурааж болзошгүй. Цаг хугацаатай уралдан ажиллах шаардлага гарч байгаа ч амрах цаг зав гарах нь эрүүл мэндэд хэрэгтэй.
Охин: Улс төр сонирхдоггүй хүн ч гадаад дотоодын нөхцөл байдлын талаар сонирхох бололтой. Ихэнх хүмүүсийн дэмжиж буй зорилгыг та мэдэж авах болно. Өнөөдөр эрч хүч шаардсан ажил танд таарахгүй учир амьдралын хэв маягтаа бага зэрэг өөрчлөлт оруулбал зарим хариултыг олж авах болно. Суралцах төлөвлөгөөндөө сайн нөхцөл оруул. Өдөр тутмын дадал зуршил, амьдралын дэглэмээ дахин нягтлан үзэх шаардлагатай.
Жинлүүр: Од эрхсийн нөлөөгөөр өвөрмөц санаа, шинэлэг үйлдэл хийх чадвартай байна. Гэхдээ таны санаа бодлыг дэмжих хүмүүс тийм ч олон байхгүй бололтой. Бүх хүний гаргаж буй ааш авир ойлгомжгүй мэт санагдана. Нөхцөл байдал таныг нэлээд дарамтад оруулна. Өнөөдөр танд хэрүүл маргаан огт хэрэггүй. Та өөрийгөө байнга хурцалж идэвхжүүлэхийг хичээ.
Хилэнц: Санхүүгийн байдлаа дээшлүүлэх эсвэл нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарах үе бололтой. Тулгарсан ихэнх асуудал эергээр шийдэгдэх боловч зээлээ хугацаандаа өгч чадахгүй бол худал амлалт өгөх хэрэггүй. Ямар ч тохиолдолд биеэ барьж, хянуур болгоомжтой бай. Хувийн хүсэл мөрөөдөл хайртай хүнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай зөрчилдөнө. Буулт хийж, зөрчлийг дэвэргэхгүй байхыг хичээ.
Нум: Бизнес үйл ажиллагаа удаашрах тул орлогын өөр эх үүсгэвэр хайна. Улс төр, нийгмийн байдал сонирхол татам болж, ажлын хөлсөө нэмэх шаардлага үүсэх бололтой. Энэ үед санхүүгийн асуудалд маш болгоомжтой шийдвэр хэрэгтэй. Бүх үр дагаврыг нь сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Өөрчлөлт танд тав тухгүй мэдрэмж өгвөл эцсийн шийдвэрээ гаргахад төвөгтэй байж магадгүй. Хямралтай байгаа хэн нэгнийг халуун дулаан үгээр эсвэл бодит оролцоогоор тайвшруулах хэрэг танд гарч болох тул үүнд бэлэн бай.
Матар: Төвөгтэй яриа хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Түншлэлийн харилцаанд хуулийн асуудлыг их анхаарах хэрэгтэй болно. Буруу мэдээллээр шийдвэр гаргаж мэдэх юм. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах нь хуулийн асуудал таны талд эргэх эсэхээс хамаарч байна. Гэнэтийн ажилд бэлтгэж ч амжаагүй бол оролцох хэрэггүй. Өнөөдөр гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа бүхний эхэнд тавь.
Хумх: Дуусгах шаардлагатай ажил таны авьяас чадвар, хүч чадлыг ихээхэн сорино. Өмнө нь амжуулах хугацаа байхад хойш тавьсандаа харамсана. Гэхдээ та бүгдийг өнөөдөр даван гарч чадна. Харин алдаагаа давтаж болохгүй. Хувийн харилцаа гайхалтай сайхан байна. Хэрэв та боломжтой бол сайн өөрчлөлт хийх болно. Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхэд амархан байх бөгөөд та өнөөдөр олны өмнө гялалзах байх.
Загас: Сайн мэдэхгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачилга гаргаж учрыг нь түргэн ол. Хэрүүл маргаан үүсэх эрсдэлийг багасгахын тулд та аль болохоор биеэ барьж, сэтгэлдээ тайтгарахыг хичээх хэрэгтэй. хүмүүсийн энэ анхаарал хандуулснаас болж та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах хэрэггүй эс тэгвэл амжилт тань тэр дороо нисэн одож мэднэ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





