Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-08

10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

11, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. 

 

Хур тунадас: 08-нд нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 11, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 11, 13-нд бороо, 12-нд бага зэргийн аадар бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: 11, 13-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00