БИЛГИЙН ТООЛЛЫН 24
2026.06.09 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХ БАР ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 04.54-20.49
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Могойг хүлэгч одтой, хөх бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:54-20:49. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







