Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-08

НУМ: ТА ЭНЭ ӨДӨР ӨӨДРӨГ БАЙЖ ЧАДАХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг мягмар гарагийн танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр томоохон ажил хэрэг төлөвлөсөн байгаа ч аль болох таатай байдлыг мэдрэх нь хамгийн чухал. Бусдын зөвлөгөөг ч сайн сонс. Хамтрагч нарын дунд таагүй уур амьсгал бий болж магадгүй. Асуудлыг хурцатгалгүйгээр тайван хүлээцтэй ханд. Чухал шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс илүү сайн гаргалгааг олно. Хол газар аяллаар явах магадлалтай. 

Үхэр: Төлөвлөсөн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй бол маш их эрч хүч шаардана. Одооноос гол асуудалдаа анхаар. Холоос ирсэн мэдээлэл маш чухал байх тул гэнэтийн шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Гэрээ хэлцэл байгуулах ажилд өөрийн нэр алдар, албан тушаалд дулдуйдах нь буруу байх болно. Хүрэхээр чармайж буй оргилдоо зөв арга замаас очих нь гол зорилго байх ёстой. 

Ихэр: Сэтгэл хөдлөлөөр бий болсон бодлууд муу шийдвэрт хүргэнэ. Бусадтай сөргөлдөх нь таныг хууль журам давахаас өөр аргагүй болгоно. Бусдыг шүүмжлэх, уур уцаараа гаргахаасаа өмнө сайн бодож үзэхэд гэмгүй. Мөн муу энергитэй хүмүүсээс аль болох хол бай. Мөнгө санхүүгийн болон хувийн асуудлаа хамаагүй ярихаас болгоомжил. Хэрэв дотоод сэтгэлээ илэрхийлмээр байгаа бол тайван оновчтой байдлаар илэрхийлээрэй.

Мэлхий: Од эрхэс танд оюун бодлоо засаж, хэрэгтэй хэрэггүй зүйлсэд цагаа гарздахгүй байхыг зөвлөж байна. Юу ч болж байсан ямар ч үед хурдан сэтгэх чадвар зайлшгүй хэрэг болно. Шинэ ажил эхлэх хүмүүс холбогдох судалгааг сайн хийж, мэргэжлийн хүмүүсээс илүү их мэдээлэл цуглуул. Мэдэхгүй байгаа зүйлээ сурахын тулд олдсон мэдээллийг сайн боловсруулах хэрэгтэй. Харин эрсдэлтэй ажил хэргийг энэ үед бүү эхэл.

Арслан: Өдрийн ихэнх үед эрч хүчээ бүтэлгүй зүйл үрэх магадлалтай. Энэ нь сэтгэл санааны хямралд хүргэнэ. Иймээс үйлдэл бүрээ эмх замбараагүй байхаас сэргийл. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Алдагдалд орж болзошгүй үйлдлээс зайлсхий. Эргэн тойрны хүмүүс чинь таны занг ойлгохгүй байх бололтой. Танаас ихээхэн оюун санааны болон биеийн эрч хүч шаардсан зүйл бүү хий. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар.

Охин: Од эрхсээс ирэх зарим таагүй нөлөөлөл бэрхшээл үүсгэж болох тул сэтгэл санаагаа бэлэн байлга. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Дэмий үйлд сатааралгүй барьсан ажлаа үр дүнтэй хийхийг хичээ. Хамтран ажиллагсаддаа шинэ хүсэл, урам зориг өгч, биечлэн манлайл. Танд бусдыг байлдан дагуулах боломж байгаа тул түүнийг өнөөдөр ашигла. Гэхдээ хэт хүчлэх хэрэггүй, эгзэгтэй мөчийг л ашиглах мэдрэмжээ хурцал.

Жинлүүр: Өнөөдөр тулгарах сөрөг үйлдлийг сөрж зогсох зоригтой бай. Тогтвортой байр суурьтай байхын тулд танд нэлээд эрч хүч хэрэгтэй болно. Таны үр бүтээлтэй байдлыг өсгөх шинжлэх ухаанч судалгаа маш чухал үе. Энэ нь мөн санхүүгийн байдлаа ч сайжруулах боломж олгоно. Ямар ч үед өөрийн хичээл зүтгэлээ бүү орхи. 

Хилэнц: Өнөөдөр та ухаалаг, өөртөө итгэлтэй байж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Хэн нэгэнтэй ярилцсанаар хүсэл зориг, ирээдүйн зорилгоо эргэн нэг харах боломжийг өгнө. Хэрвээ чөлөөт цагаа сайн дурын үйлс хийж өнгөрүүлэхэд хэцүү байвал амлалт, үүрэг хариуцлагаа дахин нягталж, хэрэгтэй газар нь өөрчлөлт хийх цаг болсон байна. 

Нум: Та энэ өдөр өөдрөг байж чадахгүй. Учир нь таны сэтгэл санаа болон биеийн тэнхээ суларна. Өөрийн үзэл бодлоо баталж, амьдралын хэв загвараа дахин нэг харах хэрэгтэй. Ажил амьдралдаа өөр арга замыг сонгох хэрэгтэй. Өөрийн онцлогт тохирсон шинэлэг сонголт хийх нь чухал үе.

Матар: Өнөөдөр санхүүгийн тусламж эрж хайхад тохиромжтой үе байна. Удаан хугацаанд хийсэн ажлын үр дүн гарна. Иймээс хойш суух хэрэггүй. Яаралтай шийдвэр гаргадаг чадвар тань хүчтэй байх ч бухимдал, уур уцаар ч бас байна. Сайтар тунгаан бодож, судалсан судалгаа үр дүнгээ өгнө. Мөн нэмэлт мэдээлэл олох, сургалтад явах зэргээр улам илүү ихийг сурч мэд. Ингэж байж та сэтгэл ханамжаа буцаан авах болно. 

Хумх: Таны эрч хүч ихсэх тул ажиллагаа ихтэй зүйлийг ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Гэхдээ бүх зүйлээ бусдад хамааралгүй хийх нь тийм ч ухаалаг хэрэг биш. Хамтарч болох зүйл байвал бусдад даатгах нь илүү сайн үр дүнд хүрнэ гэдэгт найдаж болно. Зарим нэг судалгаа дүгнэлт амжилт авчрах болно. Удаан хугацаанд бодож төлөвлөсөн ажил үйлчилгээний үнэ хөлс эсвэл нэр төрлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэл. 

Загас: Эмзэг хандлага энэ өдөр ажиглагдаж байна. Энэ үед ямар нэг улс төрийн эсвэл ашиг сонирхлын бүлэгт нэгдэж орвол хүсэж буй өөрчлөлтөө хийхэд тохиромжтой болох мэт санагдана. Бизнесийн хамтрагч болон чухал үйлчлүүлэгчтэйгээ холбоо тогтоох нь таны сонирхолд бүрэн нийцэхгүй. Тийм учраас зөөлөн ханд. Гэхдээ сайн хандлагууд ажиглагдана. Сайн санааны үйл ажиллагаанд оролцсон хүмүүс хамтын хүчээр хийж чадсан зүйлдээ баярлах болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10