2026 оны зургаадугаар сарын 10-ны лхагва гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Худалдаа арилжаа хийдэг хүмүүс их аз туршсан зүйл хийнэ. Хуулийн асуудал таны талд амжилттай байна. Гэхдээ төлөвлөөгүй зардлаас болж алдагдал хүлээж болзошгүй. Иймд хийж байгаа ажилдаа анхаарал болгоомжтой бай. Санхүүгийн зарцуулалт дээрээ сайн хяналт тавихыг зөвлөе. Мөнгө амархан орж ирсэн шигээ тэрнээс хурдан алга болно. Чухал бизнесийн үйл ажиллагаанд өөрийн хамаарах зүйлийг аль болох хуулийн дагуу хий.
Үхэр: Зарим хүмүүс завгүй ажилтайгаа зууралдсаар, чухал уулзалтаа мартаж болзошгүй. Тиймээс ажлаа эртхэн зохицуулж, бусдын итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Хянуур бай. Үйл ажиллагаа шинээр эхлэх бол хэн нэгэнд найдсаны хэрэггүй. Зарим хүмүүс урт хугацааны аялалд явах эсвэл олон улсын худалдаа эрхлэхийг хүсэж магадгүй. Ажлаа цааш үргэлжлүүлэхээсээ өмнө ямар алхам хийх талаар сайн бодож тунгаах хэрэгтэй. Визийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хүсэлт бүтэх хандлагатай байна.
Ихэр: Бизнес болон мэргэжлийн асуудлыг дахин бодож үзээд, өөрчлөхийг оролдоод үзээрэй. Амьдралын алхам бүрээсээ эрч хүч авч сур. Зарим зүйлийг урсгалаар нь хийснээр зөв гэдгийг мэдрэх болно. Төлөвлөөгүй ажил байсан ч тайван хүлээж ав. Гэхдээ гэнэтийн шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Мөн тохиолдлын саад бэрхшээлд сандрах хэрэггүй. Дотоод оюун ухаанаа тунгалаг байлгахыг хичээх нь ухаалаг алхам байна. Хэт их амжилтад улайрч байгаа бол түр завсарлаж, өөрийгөө амраа.
Мэлхий: Багийн үйл ажиллагааг чухалчилбал санаанд оромгүй эерэг үр дүнг мэдэрнэ. Амжилт бол сайн харилцаа холбоонд тулгуурласан бодит байдал. Зохион байгуулах ур чадвараа давуу тал болгох юм бол хүмүүсийг хийх зүйлд нь чиглүүлж чадна. Харин санхүүгийн чухал шийдвэр гаргахад тохиромжгүй цаг үе. Нөөц бололцоогоо зөв хуваарилан ажлаа ч хувийн амьдралдаа ч анхаар.
Арслан: Өнөөдөр бүх сонголт таны гарт байна. Аз хийморь тань алгандаа багтаж ядаж байна. Харилцагч эсвэл бизнесийн түншүүдтэйгээ харилцахад таатай байна. Санхүүгийн чадвараа дээшлүүлэх сайхан боломж олдоно. Санаачилгыг бүү алд. Бусдын тусламжаас бүү татгалз. Хайртай хүнтэйгээ болзоход тааламжтай. Саяхан эхэлсэн шинэхэн харилцаа цаашид улам гүнзгийрч бат бөх болох магадлалтай.
Охин: Өнөөдрийн хийх ажилд тань од эрхэс эергээр тусалж байна. Төлөвлөсөн жагсаалтад байгаа олон ажлаа гүйцэтгэнэ. Урам зоригийн тэсрэлт нь бүтээлч байдлыг ихэсгэх болно. Таны хувьд дэвшил гаргахад чинь саад болж болох хэд хэдэн бэрхшээлтэй асуудалтай тулгарахад бэлэн бай. Сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэлгүй, аль болох тайван гэхдээ хэцүү зүйлийн өмнө бууж өгөхгүй бай. Аажуухан урагшлах нь ямар ч өөрчлөлт хийлгүйгээр дэмий суухаас дээр гэдгийг сануулж байна.
Жинлүүр: Амьдралын эрч хүч өсөх тул таагүй явдал учирсан ч өөрийгөө оргилд байхыг мэдрэх болно. Энэ цаг үед таны ур чадвар бүх л зүйл дээр их тус дэм болох болно. Та бусдад тусалж, аливаа асуудлыг зөв шийдэх чадвартай байх болно. Та бусдыг сайн сонсож, сэтгэл өөдрөг байвал энэ сарыг амжилттай өнгөрүүлнэ гэдгийг од эрхэс амлаж байна. Харин хийж чадахаасаа илүүг амлаж болохгүй.
Хилэнц: Ямар ч хүнийг ялгалгүй харилц. Хэрүүл маргаанаас хол байхын тулд найз нөхөд болон танилуудтайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Өөрийн үзэл бодлоо бусадтай тайван хуваалц. Бодсон ажлын биелэлт хангалттай байх тул та эерэг эрч хүчийг авна. Гэр бүлийн харилцаа холбоогоо бат бэх байлгах зүйлийг хий. Өөрийн сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх зүйл хийж үзээрэй.
Нум: Төлөвлөгдөөгүй зарлага болон дэмий зугаа цэнгэлийн арга хэмжээнд хязгаарлалт хий. Энэ үед сонголт хийхдээ зөв эсэхийг нь сайн тунгаан бодох хэрэгтэй. Зам дээр гэнэтийн саад гарах тул үнэнч байдал чухал гэдгийг сана. Зөн билиг таны бодлыг хурцалж сэрэмжтэй байлгах болно. Өөрийнхөө зөн билигт итгэвэл буруу алхам хийхгүй байх болно.
Матар: Од эрхэс таны бүтээлч байдал болон урам зоригийг нэмэгдүүлэх болно. Өнөөдөр та дотоод бодлоо бусдад нээхэд таатай байна. Таны сурч мэдэх гэсэн хүсэл өсөж байна. Таны ажил болон хувийн амьдралд хүндрэл байсан ч зөв шийдвэр таны таагүй байдлыг арилгана. Өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа бол зөв алхам хийж чадна.
Хумх: Од эрхсийн нөлөөгөөр та өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж чадна. Хэрэв эргэн тойрны хүмүүс хэтэрхий их таныг өөчилж байгаа мэт санагдаж байгаа бол өөрийгөө анзаар. Ажлаа төлөвлөгөөний дагуу явуулах нь урам зориг өгөх болно. Боломж гарвал бусдын анхааралд байх гэсэн хүсэл их төрнө. Сэтгэл зүйгээ эерэг байлгах нь сонирхолтой мөрөөдлөө олох боломж руу чиглүүлнэ.
Загас: Зарим нөхцөл байдалд дасан зохицохыг од эрхэс зөвлөж байна.Та бусдын зөвлөгөө болон тусламжид найдах хэрэггүй. Амьдралд гарах таамаглашгүй гэнэтийн зүйлс таны өгсөх, дэвжих замыг засах магадлалтай. Өөрөө л хамгийн зөв шийдвэрийг мэдэж байгаа. Гэхдээ өөрийнхөө эрх чөлөөг хэт чухалчлан үзэх нь зарим нэг ойр дотнын хүмүүст тань таалагдахгүй бололтой. Дотоод сэтгэлээ сонсохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжгүй байдлын гол шалтгаан болж мэднэ.







Өдөр тутмын мэдээ







