Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-12

ҮХЭР: САЙН НАЙМАА ХИЙХ, СУГАЛААНД ХОЖИХ ЗЭРГЭЭР САНХҮҮГИЙН ХУВЬД АМЖИЛТТАЙ БАЙНА.

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 13-ны бямба гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь:Амьдралд тохиох тааламжтай өдрүүдийн нэг. Идэвхтэй амрах биеийн дасгал хөдөлгөөн хийхэд таатай. Хэрэгцээтэй зүйлс худалдан авахад тохиромжтой үе байна. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдох боловч түр зуурын асуудал байна. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж, таатай орчноос эрч хүч олж ав. Таны эргэн тойрны уур амьсгалыг хэн ч эвдэх ёсгүй гэдгийг сана.

Үхэр: Сайн наймаа хийх, сугалаанд хожих зэргээр санхүүгийн хувьд амжилттай байна. Гэхдээ гэнэт олж авсан зүйлээ амархан алдаж болзошгүй. Санхүү болон сэтгэлийн тогтвортой байдал хяналтаас гарч болзошгүй. Өнгөрсний талаар сануулах үйл явдал болж, ирээдүйн ажлын чиг шугамыг чинь бүрдүүлнэ. Найзууд болон дотнын хүмүүс дэмжлэг үзүүлнэ.

Ихэр: Аливаа үйл явдлын гадаад тал бус дотоод мөн чанарыг илүү олж харах хэрэгтэй. Зарим харилцаа тасрах боловч та хүмүүсийн мөн чанарыг танина. Амьдралын шалгалтад бүдэрсэн харилцаа таныг илүү сайнаар өөрчилнө. Энэ үед хэн нэгэнтэй хэт ойртож танилцалгүй тайван бай. Хамгийн ойр дотнын хүмүүстээ халуун сэтгэлийн дулаан үгс хэлэх хэрэгтэй. Амин хувийнхаа асуудалд хэт анхаарснаас болж эргэн тойрныхондоо халамж тавихгүй өнгөрөх вий.

Мэлхий: Зүрх сэтгэлдээ хамгийн их хүсэж явдаг зүйлийг тань мэддэг ойр дотнын хүмүүс танд зөвлөгөө өгөх юм бол үүнийг нь заавал дагах албагүй шүү. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол хүмүүсийг сайн ажигла. Таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар сэргэнэ. Санхүүгийн алдагдлаас зайлсхийж чадахгүй бол хүнд өдөр байна. Хэрэгцээгээ багасга, үнэтэй эд юмс бүү худалдан ав.

Арслан: Таагүй байдалд автсан үедээ хувийн зорилгынхоо төлөө хурц үйлдэл хийх хэрэггүй. Харин үүний оронд өөрийнхөө дуртай зүйлсийг хийж бусад хүмүүстэй илүү хөгжилтэй байх газарт оч. Ойр дотно харилцаа энэ өдрийг хэвийн болгоно. Ганц бие хүмүүс сайн танихгүй хэн нэгэнтэй болзох ч энэ нь бодож байснаас хамаагүй дээр байж, удаан хугацааны харилцаа үүсэх магадлалтай байна.

Охин: Энэ үед хэт ачаалалтай ажиллах нь сайн зүйл биш. Хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл таныг зовооно. Маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас ямар ч асуудалд буурь суурьтай байх нь чухал. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт байх нь танд өөрийн чин сэтгэлээ харуулах боломж өгөх сайхан сонголт байх болно. Эрүүл амьдралын хэв маягийг тууштай баримтал. Бүх л хэцүү асуудлууд таны хүсэл мөрөөдөл, эрүүл мэндийн дэргэд юу ч биш гэдгийг сана.

Жинлүүр: Найз нөхдийн болон ажил хэргийн харилцаанд тааламжтай үе ирнэ. Найз нөхдөдөө туслах хэрэгтэй болно. Бусад хүмүүст ч өөрийн чадах чинээгээр туслахыг хичээ. Өдрийн эхний хагас эерэг сэтгэл хөдлөлтэй байна. Таны гэр бүлд ашиг ирнэ. Хов жив, хэл амнаас хол байхгүй бол хүмүүс таны талаар таагүй сэтгэгдэлтэй үлдэх болно. Эмхэлж цэгцлэх болон нарийн чимхлүүр ажилд ойрын хүний тусламжийг авах хэрэгтэй болно.

Хилэнц: Аливаа учрал тохиолд тайван хандаж, ямар нэгэн өвөрмөц зүйл сэдэх хэрэггүй. Олны хөлийн газарт байхдаа аль болох цагийг үр дүнтэй өнгөрүүл. Таныг стресст оруулж байгаа зүйлийг түр ч болов мартаж, сэтгэлээ цэвэрлэ. Энэ нь танд бусдын нөлөөнд оролгүй, эрх чөлөөгөө мэдрэх боломж олгоно. Урьд нь очиж үзээгүй газарт аялах нь таныг сэргээх болно.

Нум: Од эрхсийн нөлөөгөөр таны бие махбод болоод сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Тиймээс шинэ зүйл туршихад тохиромжгүй. Хайр дурлалын харилцаа хэн хэндээ сэтгэлээ хир нээхээс хамаарах болно. Хайртай хүндээ бүх зүйл дээр зөв ойлголт өгөхийг хичээвэл алдаа бага гарахаар байна. Романтик болзоо баяр хөөртэй дурсамж үлдээнэ.

Матар: Гэрт гэнэтийн зочин ирж, гадуур явах ажил талаар өнгөрнө. Харин гэр орны ажилдаа ч толгойгоо өвтгөх хэрэггүй болно. Түрэмгий чиг хандлага гаргахаас зайлсхийж, хайртай хүнээ болон бизнесийн хамтрагчаа шүүмжлэхээс зайлсхий. Шийдмэг бодлууд тань хэзээ ч мөрөөдөж байгаагүй газарт аваачна. Хэрэв хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол тэдэнд өөрийн ямар зорилготой байгааг сайн ойлгуул.

Хумх: Энэ өдрийг нэлээд уур уцаартай өнгөрөөх бололтой. Бусдыг хэл амаар дайрч доромжлох нь танд дараа нь муугаар нөлөөлнө. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Амьдралын эрч хүч буурна. Архаг хууч өвчин хүндрэх магадлал өндөр байна. Өөрийн буруу дадал зуршлаа анхаар. Өөрийгөө тайван байлгахын тулд дуртай зүйлээрээ оролд.

Загас: Нөлөө бүхий хамтрагч тус болохыг үгүйсгэхгүй. Хөрөнгө мөнгөний асуудал санаа зовоох ч амьдралд юу илүү чухлыг ойлго. Яг одоо биш ч цаашид тус болох ажил хэргийн танилтай болох боломж гарна. Үйл явдал танд ашигтайгаар эргэнэ. Мэдрэмжээ ашиглавал бүх үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Үүнд зориулан маш их хичээл зүтгэл гаргахад бэлэн бай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16