Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-12

ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Цаг уур, орчны шинжилгээний байгууллаас гаргасан урьдчилсан төлөвөөр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох бол 13, 14-ний өдрүүдэд нутгийн хойд хэсгийг хамарна. Түүнчлэн 15, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас үргэлжлэн орох аж. Бороотой өдрүүд үүгээр дуусахгүй бөгөөд 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхины хувьд ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метрийн хурдтай байх боловч, дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсч болзошгүйг цаг уурчид мэдээллээ.

Агаарын температурын тухайд Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө нэлээд сэрүүсэж +1-ээс +6 градус, өдөртөө +17-оос +22 градус дулаан байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17-оос +22 градус, өдөртөө +29-өөс +34 градус хүрч халах бол говийн зүүн хэсгээр шөнөдөө +12-оос +17 градус, өдөртөө +26-аас +31 градус дулаан байх аж. Бусад нутгийн хувьд шөнөдөө +5-аас +10 градус, өдөртөө +20-оос +25 градус дулаан байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр зургаадугаар сарын 12-нд бороо орох бол 14, 15-ны өдрүүдэд бага зэргийн бороо орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр хүрч салхилах бөгөөд борооны өмнө түр зуур ширүүсэх аж. Агаарын температур тогтвортой байх бөгөөд шөнөдөө +5-аас +10 градус, өдөртөө +20-оос +25 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16