Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-16

ЗАРИМ НУТГААР МӨНДӨР, НӨӨЛӨГ САЛХИ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, зарим нутгаар аадар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 17-нд Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюул учирч болзошгүйг сэрэмжлүүлэв.

Маргааш ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун хойд нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи нутгийн ихэнх хэсгээр секундэд 5-10 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүсэх бол агаарын температурын хувьд говийн өмнөд хэсгээр өдөртөө +31...+36 градус хүрч хална. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +19...+24 градус дулаан байх төлөвтэй байна.

Улаанбаатар хотод шөнөдөө бороо орохгүй, өдөртөө үүлшин үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи секундэд 7-12 метр хүрч ширүүсэх бөгөөд өдөртөө +26...+28 градус дулаан байх юм.

Харин зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр үе үе бороо орж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэх төлөвтэй байна. Ялангуяа 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, уулархаг болон голын хөндийн бүс нутгуудаар шөнөдөө -2...+3 градус хүрч хүйтрэх бол өдөртөө +10...+15 градус дулаан байх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээллээ.

Иймд аадар бороо, үер ус, хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны эрсдэлээс урьдчилан сэргийлж, аялал зугаалга болон замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16