Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-16

ЖИНЛҮҮР: ОД ЭРХСИЙН ТААТАЙ НӨЛӨӨ ИВЭЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Хүч чадал, тамир тэнхээ тань шавхагдаж байгаа мэт санагдан байдлыг бүр төвөгтэй, түгшүүртэй болгох магадлал өндөр байна. Хууль зөрчсөний хэрэггүй. Төсөл төлөвлөгөө тань ашиг дагуулах ч маргааш хүртэл шинэ аз туршсан үйлдэл хийхээ хойшлуул. 

Үхэр: Өнөөдөр итгэмтгий зангаас болж бусдаас хамааралтай байдалд орж болзошгүй. Энэ нь ажил болон гэр бүлд хамааралтай байх болно. Өөрийнхөө хүч чадлыг төвлөрүүл. Аз турших хэрэггүй. Өнөөдөр энэ нь танд тус болохгүй. Илүү нухацтай байхын тулд зүгээр л гэртээ үлд. 

Ихэр: Хэрэв санхүүгийн асуудал анхаарал хандуулахыг шаардвал, та мэргэжлийн эсвэл өөрөөс тань илүү туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Сайн зөвлөгөө авахын хирээр танд үр дүн нь ирэх болно. Таны уян хатан зан чанар, хувийн авьяас чадвар тодорч байгаа тул эргэн тойрондоо эерэг энергийг түгээх болно. Тайван суугаад болж байгаа зүйлсийг ажиглан, гарц шийдлийг хайж ол. Бусад хүмүүсээс туслалцаа авахад муудах зүйлгүй.

Мэлхий: Таны бизнесийн үйл ажиллагаанд бусдыг дарамтлах, хууль бус үйлдэл хийх зэрэг нь хориотой байх хэрэгтэй. Ашиг хонжоо харсан холбоо харилцаа үүсгэсэн бол удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Тиймээс хэтэрхий ихээр энэ харилцаандаа автсаны хэрэггүй. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, баярласнаа илэрхийлснээр таны нөхцөл байдал сайжрах болно. Хэрэв таныг зөв замд хөтлөх харилцааны аргачлал байхгүй бол санхүүгийн үйл ажиллагаа чинь хяналтаас гарах болно.

Арслан: Өнөөдөр томоохон өөрчлөлт гарах бололтой. Далд явуулгын золиос болох юм уу хажууд байгаа хэн нэгнээсээ хамааралтай болж мэдэх юм. Дээд албан тушаалтан болон дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тааламжтай байна. Зүүд зөнтэй байх тул зүүдээ манаж хонохыг зөвлөе. Таны эрч хүч өнөөдөр ихээхэн хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тулд амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ.

Охин: Товлосон ажлаа хойшлуулах санамсаргүй шийдвэр гаргах ба хувийн асуудлуудыг дахин авч үзэхээр төлөвлөнө. Таны эмх замбараагүй байдал нь ажлын төлөвлөгөөг нурааж магадгүй. Өнөөдөр таны харилцаанд асуудал үүсэхээс гадна маш их ажилтай завгүй өдөр байх бололтой. Ажлын харилцаанд танихгүй хүнээс болгоомжил. Мөнгөний асуудал таныг зовоож, илүү их ажиллахад хүргэх хэдий ч үүний хажуугаар өөрийгөө амраах хэрэгтэйг сана. 

Жинлүүр: Од эрхсийн таатай нөлөө ивээх болно. Танд огт мэдэгдэхгүйгээр хамт олны дунд бүхий л төрлийн адал явдал өрнөж байж магадгүй. Зарим нэгэн зугаатай зүйлийг амьдралдаа оруулж ирснээс эрүүл мэнд чинь сайжирч ажиллах шинэ урам зоригоор бялхах болно. Харин энэ тийм ч их үнэтэй байх хэрэггүй. Ямар нэг энгийн зүйл таныг үнэгүй эрч хүчээр хангаж өгөх болно. Харилцаа ивээлтэй байж хүсэл зориг эерэг байх тул ажлын үр дүн дажгүй байна. 

Хилэнц: Хэрэв та бусдыг сонсохоор шийдсэн бол буулт хийхийг олж харна. Гэсэн хэдий ч та өөрийнхөө нийтэч байгааг мэдэрч хэн нэгнийг хүлээн зөвшөөрч өөрийн замаар хамтран ажиллах болно. Энэ үдэш та нийгмийн шинэ харилцаанд орвол зарим нэгэн шинэ сонирхолтой найз нөхөд таныг хүлээж байна. Цагаа хамгийн ашигтай өнгөрөөе гэвэл гэртээ байж, төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Энэ өдөр та ойрын хүмүүсийнхээ тусламжийг авна. 

Нум: Өөрчлөлт хийхийг зөвлөж байна. Бусдыгаа уриалах ажиллагааг явуулна. Хэд хэдэн гэнэтийн зүйлүүд амьдралыг гэрэлтүүлж, та бүхэн нөхцөл байдал аажим сайжирч байгааг мэдэрнэ. Өнөөдөр сэтгэл хөдлөлөө дарж аз жаргалаа хэм хэмжээнд нь барих хэрэгтэй. Гэнэтийн аз завшаан эсвэл азтай хожил таны байр суурийг нэмэгдүүлж магадгүй. Харин нууцлаг дурлалын харилцаанд анхааралтай ханд. Найз нөхдийн холбоонд хайр дурлалын харилцаа хэл ам гаргана. 

Матар: Хэт өңдөр сэтгэл хөдлөлөөр өөртөө дайсан бий болгохоос болгоомжил. Шашны эсвэл улс төрийн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай. Хариуцсан ажлаараа манлайлах боломж гарна. Гэнэтийн олз ашиг олох, санхүүгийн тусламж дэмжлэг авах зэрэг магадлал байна. Аливааг муу талаас нь бодож байх хэрэгтэй ч хүсэл мөрөөдлөө байнга гэрэлтүүлж харж байх хэрэгтэй. Гэвч ямар ч тохиолдолд эрүүл ухааныг баримтал.

Хумх: Өнөөдөр од эрхэс таны амьдралыг гэрэлтүүлж байна. Хэн нэгэн хүнээс магтаал сонсвол нэг их гайхаад байх хэрэггүй. Аз харьчихсан юм шиг санагдаж байсан нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хүнд сорилт болон гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгасан бол сонор сэрэмжтэй байгаарай. Найз нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз. 

Загас: Сурч мэдэх хүсэл тань шинэ сургалт авах шийдвэрт хүргэнэ. Цаг заваа хэмнэн, ажлаа алдахгүйгээр мэдлэгийн хүрээгээ тэлэх боломж эрж хай. Цагийг ч зөв зохистой хуваарилж сурах хэрэгтэй болно. Таны хэлсэн үг өнөөдөр хүмүүст их нөлөө үзүүлэхийг бодолцож хүмүүсийн сэтгэлийг шархлуулахаас болгоомжил. Хууртагдаж гансарч болзошгүй. Худал мэдээлэл ирэх учраас анхааралтай байгаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16