Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-17

МАТАР: ТӨСӨӨЛӨЛ БОЛОН ЗӨН БИЛЭГ НЭМЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн пүрэв гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр сүсэг бишрэлийг тань өсгөх болно. Өөрийн тогтвортой байдлаа хадгалан цааш үргэлжлүүлсээр бай. Урам зориг орох тул төвөгтэй байсан асуудлууд ил тод болно. Танд урам өгөх буюу хань болж чадах найзыгаа сонгон цагийг хамт өнгөрөө. Дараагийн хэдэн хоногт та эрч хүчээ ашиглан дэмжлэг авах, өөрийн мэдэрч буйг бусдад хэлэх боломжууд гарч ирнэ. Танд сонирхолтой санаа, төлөвлөгөө байгаа учир удахгүй болох баяр ёслолуудыг амжилттай тэмдэглэнэ.

Үхэр: Бусдын зовлонг хуваалцаж, хүнд итгэл өгөх нь сайхан энергийг өөртөө шингээж авах боломж юм. Харин муу хүмүүсийн үйлдлийг өнөөдөр анзаараагүй мэт өнгөрүүл. Та өөрийн сэтгэл санааг тайван байлгаснаар зорилгоо хэрэгжүүлэхэд тань эергээр нөлөөлөх болно. Хариуцлагаа ухамсарлаж, тохирсон уулзалт цуглааны цагийг сайн баримтал. Хүндрэл бэрхшээл гаргахгүйн тулд өөрөөс хамаарах үүрэг даалгаврыг хугацаанд нь амжуул. 

Ихэр: Өнөөдөр таны эрч хүч, урам зориг нэмэгдэх болно. Хувийн асуудалдаа анхаарал тавь. Өөрийн хэрэгцээг хангаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нэлээд хүнд байх бололтой. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хувийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэхэд таатай ч эхлээд шаардлагатай баримт мэдээллийг цуглуулж чадвал ажил тань илүү үр дүнтэй байх болно. Өөрийн үүрэг хариуцлагыг сайтар ухамсарла. 

Мэлхий: Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Хэрэв та хамгийн орчин үеийн шинэ арга барил ашиглахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй гэж бодож байвал зөв сонголт хий. Буруу сонголт хийвэл хэцүү ирээдүйтэй тулгарна. Гэхдээ хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэггүй. Буруу хүмүүсийн нөлөөнд авталгүй, шийдвэрээ өөрөө гарга. Хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед энэ хүчийг та удаан барьж чадахгүй.

Арслан: Аливаа хэрүүл маргаан тэмцэлд бүү оролц. Бүх юм таны эсрэг эргэх болно. Хэдий яаруу тэвдүү чиг хандлага байгаа ч гэлээ өнөөдөр эрч хүчээ дэмий үрэхгүй, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадвартай байх болно. Ганц бие хүмүүс хүсэл мөрөөдлөө холоос хайх хэрэггүй. Ойр хавьд чинь заяаны хань байгаа гэдэгт итгэ.

Охин: Энэ өдөр бүхий л зүйлийг хийхэд хангалттай цаг байхгүй байна гэдгийг мэдэрнэ. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Ийм үед бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байвал илүү үр дүнд хүрнэ. Цог жавхаатай урам зориг нь шинэ өндөрлөгт таныг авч ирнэ. Амжилтын үр дүнд өсөлт дэвшилтийг олж авна. 

Жинлүүр: Өнөөдөр эд хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Худалдаа ашиггүй байдалд орох бөгөөд энэ нь санхүүг ганхуулж мөн материаллаг байдал тогтворгүй байдалд орох болно. Хүч чадал боломжоо төвлөрүүлэх хэрэгтэй. Санаа нэгтэй түншээ алдаж болохгүй. Сөрөг мэдээлэлд анхаарлаа хандуулахаас зайлсхий. Олны анхаарлын төвд байхаас зайлсхийснээр зарим чухал ажлаа хийж дуусгана. Маргаанд оролцохгүй бол өдрийн сүүл гэхэд бэрхшээлийг даван туулж чадна. 

Хилэнц: Цагийг дэмий зүйлд зарцуулах нь олох мөнгөө хөсөр хаяхтай ижил. Энэ өдөр та магтаал хүндэтгэлийн үг сонсохгүй нь бололтой. Та бусдын талаар бодолгүй өөрийнхөө ажлыг л хичээнгүйлэн хийгээрэй. Таны хобби их ажиллагаа шаарддаг байсан ч ажлын ачааллаас үүссэн стрессээс гарахын тулд түүгээрээ оролд. Ажлаас гадуурх нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. 

Нум: Энэ өдрийн чухал асуудал бол ирээдүйнхээ талаар шийдвэр гаргах. Алдаа гаргаж магадгүй ч энэ нь таныг доош татаж байсан зүйлээ ойлгоход тусална. Зорилго, байр сууриа өөрчлөх нь танд бүтээлч сэтгэлгээгээ чөлөөлөх, эрч хүчээ нөөцлөх боломжийг олгоно. Хэрэгтэй өөрчлөлтийг эхлүүлэхийн өмнө төлөвлөгөөгөө нарийвчлан гарга. Та удахгүй авьяас чадвараа харуулж чадна. 

Матар: Төсөөлөл болон зөн билэг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь аль нь бодит болохыг шийдэхэд хүндрэл учруулна. Аливааг хийхдээ өөрийн зарчмыг баримталж болж өгвөл түрүүлж үр дүнд анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Хүлээгдэж буй хийж дуусгаагүй зүйлүүдээ дуусгавар болгох хэрэгтэй. Та хэдий их ачаалалтай ажиллах ч тэр хэмжээгээр ололт амжилтад хүрэх болно. 

Хумх: Таны тэсвэр тэвчээр, зохион байгуулалттай байдлыг шалгасан сорилыг амжилттай даван гарна. Өнөөдөр үр бүтээлтэй байж эерэг орон зайг үүсгэвэл хэт стресстэй байдлаас гарч чадна. Хамгийн гол үр дүн энэ байх болно. Мөн шинэ зүйл эхлэх бол бат бөх мэт санагдаж байсан харьцаа тасарч болзошгүй. Энэ нь таны амьдралд нэлээд өөрчлөлт гаргана.

Загас: Энэ өдөр ихэнх хүмүүс сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Таны үйл ажиллагаа хэвийн байсан ч яарах болно. Заримдаа түр зогсож байх хэрэгтэй. Ийм үед ажлаа сайн төлөвлөж бодож бай. Дарга удирдлагадаа сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон ч таны талаар сайхан сэтгэгдэлтэй болж чадахгүй бололтой. Магадгүй танаар илүү их зүйл хийлгэхийг л хүсэх байх. Бусдыг дуурайж хуулбарлах гэж оролдвол худал сүржин байдлаас хэтрэхгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16