Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-18

НОЙТОН ЦАС, ААДАР БОРООТОЙ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөө шөнөөс эхлэн Монгол орны ихэнх нутгаар цаг агаар эрс өөрчлөгдөж, хүйтэн бороо, нойтон цас, хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа Хөвсгөл, Завхан, Архангайн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим газарт температур тэг градусаас доош унах төлөвтэй байна.

Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлгээр зургаадугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутгаар хүйтэн бороо орж, уулархаг бүс нутгаар нойтон цас орох аж. Мөн Төв аймгийн хойд болон Хэнтийн зарим хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орж, агаарын температур эрс буурахыг анхааруулжээ.

Харин зургаадугаар сарын 19-ний өдөр Дундговийн нутаг болон Өмнөговийн хойд хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метрийг давах төлөвтэй байгаа нь шороон шуурга шуурах нөхцөл бүрдүүлж болзошгүй байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан сэрэмжлүүлэгт Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал хээрийн бүсэд хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулжээ.

Улаанбаатар хотод өнөө шөнө бороо орж, маргааш бага зэргийн бороо үргэлжлэх төлөвтэй байна. Салхи секундэд 8-13 метр хүрч ширүүсэх бөгөөд агаарын температур шөнөдөө +4...+6, өдөртөө +9...+11 градус болж сэрүүсэх юм. Тэрэлж орчимд бороо орж, өндөрлөг хэсгээрээ нойтон цас орох бол Багануур орчимд мөн бороотой, сэрүүн байх төлөв гарчээ.

Ирэх тав хоногт буюу зургаадугаар сарын 20-24-ний хооронд төв, зүүн болон баруун аймгуудын зарим нутгаар үе үе бороо орж, уулархаг бүс нутгаар нойтон цас үргэлжлэх төлөвтэй байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө хөрсөн дээр -4 хүртэл хэм хүрч цочир хүйтрэх бол өдөртөө ихэнх нутгаар +7...+17 градусын хооронд дулаан байх аж.

Иймд малчид, тариаланчид, замын хөдөлгөөнд оролцогчид цаг агаарын нөхцөл байдалд онцгой анхаарч, хүчтэй салхи, аадар бороо, нойтон цаснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16