Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-18

НУМ: БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн баасан гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шинэ төсөл болон өвөрмөц арга хэмжээ хэрэгжүүлэхэд сайн төвлөрөл хэрэгтэй. Муу зуршлаа засахыг хичээж, дотоод таагүй шинж чанараа ялан дийлэхийг хичээ. Хэрвээ цалингаа нэмэгдүүлэх албан тушаал дэвших далд хүслээ хэрэгжүүлбэл сайн үр дүн харуулна. Санхүүгийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа хойшлуулж бас судалгаагүй ажилд орохоосоо татгалз. Мөнгөний алдагдлаас болж ямар нэгэн чухал зүйлээ алдаж магадгүй. 

Үхэр: Шаргуу хөдөлмөрлөх нь ашиг орлогыг нэмэгдүүлж албан тушаал ахих эсвэл шинэ ажилд орох боломж олгоно. Гэхдээ бодлогогүй алхам гаргаж, буруу үйлдэл хийхээс сэргийл. Од эрхсийн нөлөө аливаа юмны хэтрүүлэхээс сэрэмжлүүлж байна. Өөрт төрсөн хардлага сэрдлэгэнд бүү итгээрэй. Чөлөөт цаг гарвал ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Энэ нь танд сайнаар нөлөөлж алдагдсан тэнцвэрт байдлаа буцаан олж авахад тусална.

Ихэр: Өнөөдөр санхүүгийн асуудал гарах магадлал өндөр байна. Гэвч өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, буруу зүйлийн өмнө хэнд ч бүү бууж өг. Нөлөө ихтэй хүмүүстэй танилцах нь таны хувь заяанд эерэг өөрчлөлт авчирч магадгүй. Ихэнх хүмүүст хайр дурлалын адал явдал баяр хөөр авчирна. Ойр дотнын найзуудтайгаа сайн зөвлөлдөх нь өөрийгөө урамшуулах сайн арга байж мэднэ.

Мэлхий: Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үйл хөдлөлөө хянаж, тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно. Илүү эрч хүчтэй байж, өөрийн гаргасан шийдвэрт бат зогс. Тухайн байдлаас эерэг нөхцөлийг олж хар. Энэ нь танд давуу тал нээж өгнө. Зарим зүйл дээр буруутай байсан ч тайван ханд. Анхаарал болон ур чадвараа төвлөрүүлсэн хэвээр байх нь хангалттай эрч хүчийг хуримтлуулахад нөлөөлөх болно. 

Арслан: Энэ үед өсөн нэмэгдэж буй төвлөрлийн хүчээр та амьдралын бодит хүчин зүйлд анхаарлаа хандуулж, сайн үр дүн гаргах болно. Бүтээлч байдал болон эрч хүч мэдэгдэхүйц өсөх тул эргэн тойрны хүмүүстээ ихээр нөлөөлөх бололтой. Үр бүтээлтэй өөрт хэрэгтэй зүйлсийг олж авснаар дотоод эрх чөлөөгөө мэдэрнэ. Ажлын болон ойр дотнын хамтрагч санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бусдад сайнаар нөлөөлөх ур чадвараа ашигла.

Охин: Бусдын тусыг мартахгүй байх нь хамгийн сайн чанар байна. Таны зөв мөн чанарыг хүмүүс алсдаа ч гэсэн үнэлнэ. Цаг хугацааны шуурганд өөрийн төрлөх сайн шинж чанараа бөхөөлгүй, нэг зангаараа амьдар. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ ойлголцол муу байвал төлөвлөсөн ажил саатаж зөрчилдөөнд хүрнэ. Харин нэгэнт тохиролцож чадсан ажил амархан бүтэх ч та тууштай бус хандлагатай гаргавал саад бий болно. 

Жинлүүр: Зарим ажлыг бүтээлч санаа ашиглан, хялбар аргаар шийдвэрлэх шаардлага гарна. Хэрэв ямар нэг санаа орж ирэхгүй бол интернэт ухах, туршлагатай хүмүүсээс асуух зэрэг нь тус болно. Удирдах шатны байгууллага болон нэр нөлөөтэй хүмүүстэй харьцах харилцаа сайн байх хэрэгтэй болно. Ямар нэг үүрэг даалгавар авах нь өндөр ачаалал өгнө. Энэ үед гэр бүл болон ойр дотнын хүмүүстэйгээ асуудалтай бол сэтгэл санааны хувьд тэвчээртэй, тайван байх хэрэгтэй.

Хилэнц: Таны авьяас чадварыг шаардсан ажлын саналыг хүлээж ав. Шууд сайхан болохгүй ч байсан та ур чадвараа харуулж чадах л болно. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Давуу байдлаараа бүү бардамна. Хамт олонтойгоо сайхан харьцаатай байвал хэрэгтэй үед тусалцаа авах болно. Таны эрч хүч нэмэгдэх тул хэрэв ойрд бие тань тавгүй байсан бол аажмаар сайжирна. Ажилсаг, хичээнгүй хүмүүс амжилт олох том боломж гарч ирнэ. 

Нум: Бодит амьдрал дээр бүх зүйл хэвийн байна. Романтик харилцаанд бүх сонголтуудаа нээлттэй байлга. Өнөөдөр од эрхэс таны оюун ухааныг ч гадна үзэмжийг ч гэрэлтүүлж чадна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж баярлуул. Өнгөрсөн таагүй бүхнээ зүгээр л дурсамж болгон үлдээ. Харин өнөөдрөөс та аливаад идэвх гаргаж, өөртөө дүгнэлт хийн асуудалд ул суурьтай хандах зарчмыг тууштай баримтал.

Матар: Одоогийн ажилдаа сэтгэл ханамж тааруу байгаа бол гарах өргөдөл өгч мэдэх юм. Яаралтай ажлаас болж өдөр тутам мөрддөг хуваариа өөрчлөхөөс аргагүй болж мэднэ. Гэхдээ яарвал даарна гэдэг үгийг санах хэрэгтэй. Баярлаж хөөрсөндөө хийж байгаа ажлаа цалгардуулах эсвэл түрийвчээ сэгсрэх нь буруугаар эргэхийн дохио байж болзошгүй. Хэрэв шийдэл олохгүй будилаад байгаа бол юу нь болохгүй байгааг тайван бодож тунгаа. 

Хумх: Аливаа дүгнэлтэн дээр тулгуурлан хүнд шийдвэрийг гаргахад хэцүү өдөр байх болно. Гэнэтийн санал хүсэлт хүлээн авах бөгөөд тооцоолоогүй худалдан авалт хийх нь мөнгөө дэмий үрсэн үйлдэл болох магадлалтай. Энэ нь таныг хүндрэлтэй байдалд оруулах боловч таны хүнлэг энэрэнгүй зан хэн нэгэнд туслахаар цаг зав гаргах болно. Харин та ажилдаа туслах хүн хайж байгаа бол мэргэжлийн байгууллагуудад хандаад үзээрэй.

Загас: Амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их мөнгө олох гэж оролдож байх. Шинэ хариуцлагатай ажил хүлээн авч магадгүй. Танд байвал зохих авьяас чадвар бүгд байгаа учир өөртөө итгэлтэй байж болно. Ухаан санаагаа зөв төвлөрүүлж чадвал тодорхой үйл хэрэгт амжилт гаргана. Энэ хирээр нэр хүнд тань дээшилнэ. Урьдын арга барилаар ажиллах нь амжилттай байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16