Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-20

ХОНЬ: ӨӨРТӨӨ МАШ САЙН АНХААРАЛ ТАВЬ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн ням гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өөртөө маш сайн анхаарал тавь. Хэрвээ эрүүл мэндээ үл ойшоовол таны бие суларч мэдэх ба та чухал ажлын ард гарч чадахаа болино. Амралтын энэ өдрөө сайхан байгальтай газар очиж амар. Таны бодол санаа сэргэх болно. Найз нөхөд тань тусламж хүснэ. Тэдэнд боломжоороо туслах хэрэгтэй. Гэр бүлийнхэндээ зориулж эрүүл амттай хоол хийхдээ шинэ, органик гаралтай хүнсний ногоонууд сонгоорой.

Үхэр: Найз нөхөд холын хамаатан садан хөршүүдтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс таагүй зүйл болж мэдэхээр байна. Таныг хөгжилтэй болгож урам зориг өгдөг зүйлсийг хийхийг хичээ. Гэр бүлийн харилцаандаа анхаарал тавихыг сануулж байна. Өнөөдөр та гэр орондоо засвар хийж тохижуулсаар өдрийг өнгөрөөх бололтой. Одоогоор томоохон зүйлс худалдаж авах бол болгоомжтой бай. Өмнө нь авсан эд хэрэгслийн үр шимийг гаргаж байж дараагийн зүйлд татагдах нь амьдралд чинь хэрэгтэй.

Ихэр: Сонирхолгүй үйл явдал таныг бухимдуулах боловч бүү санаа зов. Аз жаргал танаас үүрд зугтахгүй бөгөөд хаа нэг газар хүлээж л байгаа. Хэрвээ та гэр бүлийнхээ асуудалд санаа зовж байгаа бол ах дүүсийнхээ хэн нэгэнтэй энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. Хэдийгээр асуудал шийдэгдэхгүй ч ядаж таны дотнын хүн зовлонг чинь мэдэж байх нь ойлголцол бий болгоно.

Мэлхий: Зарим хүмүүс харилцаа холбоогоо сайжруулах арга олно. Яг энэ мөчид од эрхэс танд ээлтэй байна. Гэхдээ та өөрийн тань дотоод амар амгалан байдлыг алдагдуулж байгаа гэнэтийн хүсэл, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Эхлээд таны амьдралд юу дутагдаад байгааг олж мэд. Хэрэв хариултыг нь олбол таны хүсэж байсан бүх өөрчлөлт биелэх болно.

Арслан: Найз нөхөд гэр бүлийнхэн тань таны хийсэн ажлыг маш өндрөөр үнэлэх болно. Хайр дурлал болон гэр бүлийн асуудлаас болж та нэлээд хэд хоног толгой өндийх завгүй явах бололтой. Харин хайр дурлалын асуудалд дээр өөрийн санасанд хүрэх гэсэн хүсэл таны сэтгэлийг шаналгана. Хайртай хүнтэйгээ үүссэн асуудлаа шийдвэрлэхийн тулд тэвчээртэйгээр ярилцаж байж ахиц гарна. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг сэтгэлийн баяр баясгалан авчрах бөгөөд тэд өөрөөр тань бахархах үйлдэл хий.

Охин: Хайр сэтгэлийн ачаар урам зориг дүүрэн байна. Романтик байдал танд баяр баясгаланг авчрах учраас бодит байдал болоод уран зөгнөлийн хоорондох ялгааг олох хэрэгтэй болно. Адал явдлыг эрэлхийлнэ. Сонирхолтой газруудаар явах хүсэл төрнө. Өнөөдөр зөв аргаар ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд илүүдэл мөнгөө үрж дуусгахаас өмнө банканд хадгалуулсан нь дээр бололтой.

Жинлүүр: Хүрээлэн буй орчин болон хүмүүст ээлтэй эерэг амьдрах нь танд таалагдана. Өөрийнхөө хүч чадал итгэл үнэмшилд үнэнч байх нь таныг дур булаам болгоно. Хайрын шинэхэн харилцаа танд өөрчлөлт болон сонирхолтой байдал өгнө. Хайртай хосууд нандин харилцаандаа шударга байх хэрэгтэй. Цуу яриагаар нэг нэгийгээ буруутгах хэрэг байхгүй гэдгийг сана. Спортоор хичээллэх, бие сэтгэлээ амраах бясалгал хийх зэргээр цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой үе. Мөн сэтгэл зүрхэнд тань нандин дурсамж сэргээж чадах газар танд амар амгаланг авчирна.

Хилэнц: Ажлын ачаалал өндөр байсан хүмүүс эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Ууланд алхаж, спортоор хичээллэ. Романтик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Хайрын харилцаан таатай байна. Өдөр тутмын тав тухтай хэмнэл таалагдана. Бодлогогүй үйлдэл нь таныг бясалгал хийж, стрессээ тайлах хэрэгтэйг анхааруулж байна. Талархаж явдаг хүмүүсээ мартахгүй байснаар энгийн үедээ үл тоодог бүхий л жижиг зүйлд сэтгэл хангалуун байх болно.

Нум: Өнөөдөр гэр орон болон эд зүйлээ цэгцэлснээр та тайвшралыг мэдрэх болно. Гэртээ ямар өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа олж мэдэхийг хичээ. Өөрт хэрэгтэй эд зүйлийг боломжийн үнээр худалдаж авах бөгөөд хайртай хүндээ зориулж гайхалтай бэлэг авах хэрэгтэй. Өөрийн ур чадвараа бусдад харуулах боломж олдоно. Танихгүй хүнд хүчтэй татагдана. Хэдийгээр хайр дурлалын харилцаа шинээр тогтооход таатай байх боловч хэт гүнзгийрэх хэрэггүй. Иймэрхүү харилцаа тийм ч удаан үргэлжлэхгүй байж магадгүй. Үл ойлголцол үүснэ гэдгийг анхаараарай.

Матар: Гэрэл гэгээтэй өдөр таныг угтаж байна. Хөгжилтэй баяр хөөртэй байх болохоор та баригдмал байх хэрэггүй. Гэр бүлтэй холбоотой таатай нөхцөл байдлууд бий болно. Гэхдээ танд эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Чөлөөт цагаараа амрахын оронд ажиллаж байсан бол стресст илүү орно. Хэрэв ийм бол, оюун санаагаа цэгцлэн ажлаа хийхээ түр зогсоох болон амьдралдаа очихыг хүссэн олон газрын тухай мөрөөд. Байнгын хийдэг зүйлүүдээсээ өөр шинэлэг орчин эрэлхийлээрэй.

Хумх: Таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Гэр бүлтэйгээ хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, хувийн зарим асуудлаа шийдвэрлэх нь амьдрал ахуйд их тус дэм болно. Гэр бүлийнхэндээ ихэнх цагаа зарцуул. Алга болсон мэт санагдаж байсан сайхан цаг үе буцаж ирнэ. Ганц бие хүмүүс хэн нэгэнд дурлах нь амьдралын туршлагыг тань сорино.

Загас: Өнөөдрийн од эрхсийн нөлөөгөөр таны хүслээ биелүүлэх чадвар өсөж, бүтээлч байхын зэрэгцээ хайртай хүн тань дотно сэтгэл, хайр дурлалыг батлах болно. Ойр дотнын хүмүүстээ анхаарал тавихгүй бол таны халамж энэрэл дутагдаж байна. Анхаарал халамжийг сэтгэл зүрхнээсээ гаргавал, хүссэн үр дүнгээ авах болно. Ганц бие хүмүүс нэгэн хэвийн амьдралаасаа залхана. Гэр бүлтэй болох талаар нэлээд тунгаан бодох хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16