Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-22

ИХЭР: САНХҮҮГИЙН ОРЛОГО БОДСОНООС ХАВЬГҮЙ ДЭЭР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 22-ний өдрийн даваа гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бүтээлч хүмүүс сонирхолтой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавина. Үзэл санааг тэлэх шинэ соргог мэдээлэл илрүүлэх болно. Ихэнх хүмүүс нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг хүртэж чадах бөгөөд ажил хэргийн цар хүрээгээ өргөтгөхөд таатай байх болно. Харин зарим нууцлаг үйл явдал нэр хүндэд таагүй нөлөөлөх болно. Таны төлөвлөгөөг өөрийн тань эсрэг эргүүлэх гэсэн хүмүүсийг юу ч хийсэн сандарч тэвдэлгүй, өөртөө итгэлтэй бай.

Үхэр:Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх бол түр азнах нь зөв болов уу. Гадаад болон дотоод нөхцөл байдлыг сайн тооцоол. Зарим харилцаа холбоо таны хяналтад байгаа эсэхийг шалга. Аль хэдийн тогтсон байсан таны гол хүн гэдэг ойлголт хэвээрээ эсэхийг сорьж болно. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүйн тулд бодит төлөвлөгөөгөө дага

Ихэр: Санхүүгийн орлого бодсоноос хавьгүй дээр байна. Ажлынхаа гүйцэтгэх хугацааг хурдасгах талаар бод. Чухал ажлыг сайн хийхэд их хугацаа шаардах байсан ч аль болох хурдаа нэм. Ямар ч ажлын дуусгах цаг хугацааг яг таг баримталбал үр ашигтай байх болно. Төлөвлөгөөний дагуу хөдлөх нь танд анхаарлаа илүү төвлөрүүлж, үр дүнд нь зөв дүгнэлт хийхэд тусална.

Мэлхий: Од эрхэс таны мэдрэмжид сайнаар нөлөөлнө. Ажил амьдралтай хамааралтай шийдвэр гаргахаа хойшлуулж болохгүй. Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэлд өртөх болно. Стресстэй нөхцөл байдал нь танаас мэдрэмжтэй байхыг шаардана. Өнөөдөр санал нийлдэггүй хүмүүстэй харилцаж урам хугарах бололтой. Гэхдээ өөртөө итгэлтэй байдлаа аль болох удаан хадгалахыг хичээ. Бусдыг буруушааж зэмлэхийн оронд өөрийгөө өөр өнцгөөс олж хар.

Арслан:Таагүй нөхцөл байдлын бүрдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой ажиллаарай. Гэхдээ нөхцөл байдал тийм ч муу бус байгаа атал та түгшүүрт автан хямрах бололтой. Өөрийн энэ байдлын буруутныг ойр дотнын хүмүүсээс хайн тэднийг буруутгах магадлал өндөр байна. Харилцаанд үүссэн асуудлыг зохицуулах гэсэн бүх зүйлээс аль болохоор холхон байх нь зүйтэй. Өнөөдөр анхаарлаа сулруулж өчүүхэн зүйлийг ч хайхрахгүй өнгөрөөж болохгүй.

Охин: Уян хатан бөгөөд сайн зохион байгуулалттай байх нь ямар ч сорилттой тулгарсан ч даван гарах арга зам байна. Удаан хугацааны турш хийсэн зүйлдээ илүү анхаарлаа хандуул. Чухал хэрэгцээтэй л биш бол ямар нэгэн эд зүйл худалдан авахаас зайлсхий. Гэнэтийн зардал нь тооцсон төсөвт муугаар нөлөөлнө. Илүү цагийн ажил болон нэмэлт үүрэг даалгавар хийж гүйцэтгэн, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж гарна.

Жинлүүр: Ажил хэрэгт үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл төрнө. Харин бизнесийн шинэ түншлэл байгуулах бол цаашид гарах саад бэрхшээлийг сайн тооцоолохыг од эрхэс анхааруулж байна. Өөрийн хүрээллийг тэлэхийг хүсэж байгаа бол олон нийтийн ажилд санаа нийлсэн хүмүүстэй хамтран идэвхтэй оролцож болно. Мөн өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа нэмэхийг хүсэж байгаа бол сонирхолтой бөгөөд үр дүн сайтай сургалтуудыг судлах хэрэгтэй. Цаг зав гарган, бусадтай сайн ярилцах боломжийг бүү алдаарай.

Хилэнц: Сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд харилцааны зохицох чадварыг шалгах өдөр. Их ажлын ард урам хугарч эсвэл бие сэтгэлээр ядарч хоцрох гээгүй бол анхаарал сэрэмжээ дээшлүүл. Яаралтай ажил одоо ч танаас өөрчлөлт болон амралтгүй зүтгэхийг хүснэ. Эрч хүч, сэтгэлийн тэнхээгээр давж гарах үе. Хариуцлагатай алба хашдаг хүмүүс зөвхөн удирдах бус хамт олныг нэгтгэх, зорилгынхоо төлөө бат бөх зогсох зэрэг чадвартай байх шаардлагатай тулгарна.

Нум: Олон нийттэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, зөв сонголт хийх хэрэгтэй. Таагүй нөхцөлд орсон хэн нэгэнд тусалж болох ч түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг болох нигууртай байна. Ямар ч үйл ажиллагаанд өөрийн нөхцөл байдал, нөөц боломждоо тохируулан хандах нь таныг болзошгүй алдаанаас хамгаална.

Матар: Санхүүгийн боломждоо эргэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Магадгүй зарим зүйл таны бодсоноос ч амархан байж мэднэ. Одоогийн өөртэй тав тухтай санагдсан бүсээс гарахаас бүү ай. Шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай бөгөөд өөрийн хүрээнд зөв харилцаатай хүмүүсийг нэмж оруул. Дотроо өөрийгөө дутуу үнэлэхийн оронд ил гарч, өөртөө итгэх итгэлийг олж ав.

Хумх: Хамт олонтойгоо харилцахад сэтгэл хөдлөлийн хязгаарыг даван гарч, зөвшилцөлд хүрэхэд хэцүү байх болно. Амиа бодсон зан өнөөдөр хэрэггүй. Бусдад тусалж, дэмжихийн тулд та илүү нээлттэй бай. Асуудлыг шийдэх, хэлэлцээр хийхдээ итгэлтэй бай. Хэцүү байсан ч заавал хичээ. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө өөрчлөлт хийж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Загас: Ихэнх хүмүүс төдий л үр дүнтэй ажиллаж чадахгүй бололтой. Энэ үед орлогын хэмжээ нэмэгдсэн ч мөнгө амархан алга болно. Зөв хэрэглээ чухал гэдгийг алхам бүртээ ойлгоно. Улс төр нийгмийн нөхцөл байдал болон амьдрах орчин хэчнээн хэцүү байсан ч аль болох бухимдах хэрэггүй. Од эрхсийн нөлөөллөөс давсан энэ цаг үеийн гажуудал, буруу хэмнэлд ямар ч далдын хүч бүрэн нөлөөлөх боломж багассаар байгаа шүү. Хамгийн гол нь жинхэнэ үнэн мөн чанарыг өөрийн дотоодоос хай. Амьдралын хэв маягаа өөрчлөхийн хүсэж байгаа бол зоригтой шийдэл тус болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16