Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-22

МЭЛХИЙ: ОД ЭРХЭС АМЖИЛТ АМЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хэргийн ашиг сонирхол нь өөрийнхөө дуртай сэдвээр удаан ярилцахад хүргэнэ. Бусад хүмүүс таны ярианд хөндлөнгөөс орохоос болгоомжил. Ерөнхийдөө нууцлаг байх нь энэ цаг үед зөв байр суурьтай байгааг илтгэнэ. Хэдийгээр таны сэтгэн бодох чадвар, эр зориг маш хүчтэй байгаа боловч аливаад хэт их яарч түргэдсэнээс болж зохион байгуулалтгүй болохоос болгоомжил.

Үхэр: Итгэл алдсан, хуурмаг харилцаанд орвол ажил хэрэг тодорхойгүй үйл явдлаар дүүрэн байна. Үүнээс болж хэрүүл дарамт ирэх бололтой. Худалдаа наймааны дур татам саналд анхааралтай ханд. Таныг мэхэлж байсан итгэлгүй хүмүүсээс хол байхыг хичээ. Овоорсон ажлаас болоод ядарсан бол өдрийн төгсгөлд өөртөө амралт өгөөрэй. Таны ашиг сонирхолд яг тохирсон арга зам үргэлж байна гэдэгт итгэ.

Ихэр: Од эрхсийн байршил сонирхолтой өдөр болохыг баталж байна. Шинэ сонирхолтой хобби олох бөгөөд энэ бүхнээс амьдралдаа өөрчлөлт хийхээр шийдэж магадгүй. Амьдралынхаа утга учрыг олохыг оролдож, танд сэтгэгдэл төрүүлэхүйц ямар нэгэн юм гарч ирэхэд зорьж байсан чиглэл тань өөрчлөгдөнө. Өнөөдөр идэвхтэй уур амьсгал нь албан уулзалт, түншүүдийн харилцааг сайжруулах ч их үр дүн хүлээх хэрэггүй.

Мэлхий: Од эрхэс амжилт амлаж байна. Ашигтай бизнес, гэрээ хэлцэл хийх боломжийг зөв ашиглавал амжилт хүлээж байна. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодол, шударга байдлаа илэрхийлэх чадвар юм. Та цалин хөлс эсвэл ашиг орлого нэмэгдүүлэхийн тулд тэвчээртэй байх хэрэгтэй болно. Өөрийн амгалан байдлаа алдахаасаа өмнө сэтгэл татам, тэвчээртэй байдлыг үзүүл. Хэрвээ чухал нөхцөл байдлын тухайд санаа хоёрдоод байвал шийдвэр гаргахаасаа өмнө хэд хоног хүлээх нь хамгийн зөв арга байна.

Арслан: Хэрвээ байр сууриа ахиулах, албан тушаал дэвшихийг хүсэж байвал ажлаа илүү төлөвлөж сур. Эргэлзээ үүсгэхгүйн тулд өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Таны идэвх санаачилга сонирхолтой өөрчлөлтийг амьдралд тань бий болгоно. Харин таны түргэн шийдвэр, хуумгай зан буруу алхам руу хөтөлж мэднэ. Хайхрамжгүй хийсэн зүйл ирээдүйд танд томоохон алдагдлыг авч ирж мэдэх юм.

Охин: Өнөөдөр төсөл, санхүүгийн ажил илүү хариуцлагатай байхыг шаардана. Харилцаа холбоо хүчтэй байна. Шинэ мэдээлэл хай. Шинэ үйлчлүүлэгч, түншүүдтэй бол. Шударга үнэний төлөө хүмүүстэй муудалцаж магадгүй. Таны зорилго бол алтан дунджийг баримтлах явдал мөн. Хайрын харилцаанд таагүй нөхцөл үүсэж, хэрүүл гарах магадлалтай. Өөрийгөө хянах байдал нь амнаас гарч буй буруу үгийг хамгийн эхэнд цагаатгана.

Жинлүүр: Хамтын үйл ажиллагаанд хүн болгоны үүрэг хариуцлагыг тодорхой болго. Та бусдын санаа бодлыг сонсох дургүй бөгөөд зөвхөн өөртөө найддаг бол улиг болсон замаасаа гарч үйл ажиллагаагаа шинэчлэхийг зөвлөе. Ачааллаасаа гарахын тулд өөртөө амралт өг. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх арга замыг бод. Гэхдээ жинхэнэ амьдрал мөрөөдлөө хоёроо хэт хольж хутгах хэрэггүй.

Хилэнц: Өмнөх амлалтаа биелүүлээгүйгээс хамт олон эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй. Хэрэв та бодолтой, болгоомжтой байж чадах юм бол бүх зүйл эв зүйгээр шийдэгдэнэ. Хамгийн чухал үед зөв мэдрэмж хэрэг болно. Хосуудын хоорондох хайр сэтгэлийн хүчтэй холбоо нь сэтгэл санааг урамтай байлгана. Харин хий хоосон мэдээлэлд уурлаж бухимдалгүй, сайтар ярилц.

Нум: Энэ өдрийг өөртөө ашигтайгаар өнгөрөө.Арай гэж олсон мөнгөө тооцоогүй үрэлгүй, сайн хадгал. Хамт олны уулзалт сэтгэлд чинь таатай байх болно. Үйл ажиллагаа ил тод байх нь чухал. Харилцаа холбоотой ямар ч хэлбэрийн арга хэмжээ өөрийгөө илэрхийлэх эерэг арга зам байх болно. Харин ганцаараа байвал та уйтгарлаж, таагүй болно. Зарим үед амаргүй сонголт хийнэ.

Матар: Аливаад сэтгэлийн хөөрлөөр бус тайван байдлаар ханд. Тооцоо судалгаа байхгүй бол эвгүй байдалд орж магадгүй. Том ажил төлөвлөж байгаа бол онц шаардлагагүй эд зүйл худалдаж авсны хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаанууд таныг тойрон эргэлдэнэ. Өөртөө анхаарал тавих цаг зав гаргах хэрэгтэй. Таны ашиг сонирхол нийцэх хөрөнгө оруулалтаар санхүүгээ өсгөх зүйлийг оролдоорой.

Хумх: Танд тусламж хэрэгтэй үед ч хэрэгтэй хүмүүс хажууд тань байх болно. Хэзээ нэг өдөр хүргэсэн тус эргээд танд хэрэг болно. Мөнгөний асуудалтай байгаа бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Гэхдээ хайртай хүндээ гайхалтай бэлэг худалдан авах хүсэл төрөх болно. Сэтгэлийн бэлэг авахад мөнгө хамгийн гол биш гэдгийг сана. Мөнгө хэмнэх арга барил нь таны нуруун дээрх ачааг бууруулах боломжтой болгоно.

Загас: Цаашдын тань хувь заяаг олон талаар шийдэх үйл явдал энэ үед болж болзошгүй. Харилцаа холбоо тогтоовол сайн үр дүнд хүрнэ. Бизнес харилцаандаа ихээхэн анхаарал хандуулж, түнштэйгээ үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд. Таныг эртний хүсэл мөрөөдөл эзэмдэнэ. Азтай учрал таныг хүлээж байгааг од эрхэс зөгнөж байна. Хайрын нууцхан болзоо таатай байх болно.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16