2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон нийтийн төлөөх хүмүүнлэгийн үйлсэд оролцоно. Бусдын тусламжид татгалзсан хариу өгөх, амиа хичээх зан гаргах зэргийг цээрлэ. Зарим зүйлийг хэтэрхий гүнзгий хүлээн авах нь сэтгэл зүйд хүндээр тусч улмаар эрүүл мэндэд таагүй нөлөөлөхийг сана. Өдөр тутмын бужигнасан амьдралаас хол байж амар тайван байх хэрэгтэй болно. Ингэснээр та өөртөө амралт өгч, эрч хүчээ хангалттай нөөцөлж авах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь.
Үхэр: Амьдралаа өөрийнхөө ирээдүйн төлөө өөрчил. Урьдын алдаагаа мартаж сэтгэл санаагаа цэвэр тунгалаг болго. Хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөө тань хэрэгжих тааламжтай нөхцөл бүрдэж байна. Өнөөдөр нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл эрч хүчийг бага зэрэг бууруулна. Амьдралын эрч хүч доройтвол магадгүй гэнэтийн шийдвэр гаргаж болзошгүй. Өөртөө итгэлтэй байдлаа зөв илэрхийл.
Ихэр: Оюун ухааны ажил анхаарлыг татах бөгөөд мэдлэгийн гайхамшигтай талыг мэдрэх боломж олгоно. Уран бүтээлч хүмүүс олон хүнд шинэ санаа, урам зориг хайрлана. Хийсэн бүтээсэн зүйлээ бусдад харуулахаас бүү ай. Хамтрагч найз нөхөд шинэ санаагаа хэрэгжүүлэхэд тусалж, боломж олгоно. Бизнесийн асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй бөгөөд хуулийн зөвлөгөө авахад зардлаа хэмнэх хэрэггүй.
Мэлхий: Энэ өдөр чимээгүй, аливааг эргэцүүлэн бодох нь зөв болно. Итгэл найдварын талаар эргэлзээ төрөх тул хувийн шүүмжлэлд автана. Онцгой үйл явдал болохгүй ч шинэ ажил эхлэхгүй бол харамсана. Амьдралын юу нь зөв болохыг харахаас татгалзах бололтой. Хамт олны дунд төөрөгдөл үүсэж хүмүүс чамайг буруутгах үед хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Нөхцөл байдлаас болж үүссэн таагүй хандлага эсвэл танд дайсагнаж, муу санасан хүмүүсийн өдөөн хатгалгаас нэр хүндээ хамгаалж авч үлдэхийн тулд та бүхий л хүч чадлаа зориулах бололтой.
Арслан: Ихэнх хүмүүс ирээдүйгээ төсөөлөх чадвартай байна. Өнөөдөр зөрүүдлэх, болгоомжгүй байх нь аюултай. Аливаа зүйлд хөнгөн шийдвэр гаргавал урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Аялалд явах нь танилын хүрээг өргөтгөнө. Шинээр ажил хэргийг эхлүүлэхийн өмнө хийж дуусгаагүй хуучин ажлаа дуусгахыг хичээгээрэй. Сайн найз болон хайртай хүмүүсээ хэрэгтэй үедээ туслуулахыг зөвшөөр.
Охин: Сэтгэл хөөрөл их байна. Хэрвээ та өөрийгөө сөрөг энергиэр цэнэглэж эхлэх юм бол тэр чигтээ хар бараан өдөр болж өнгөрнө. Гэхдээ эсрэгээрээ ч байж болно. Таны нэр хүнд бүх л зүйл дээр амжилттай сайн байхад тусална. Гэхдээ сэтгэл санаа тогтворгүй болох тул санхүүгийн асуудалд хүлээцтэй ханд. Ганц бие хүмүүс насан туршийн хайраа олох өндөр магадлалтай байна. Хэрвээ та гэр бүлтэй болоход бэлэн байгаа бол өөрөө шийдвэр гарга.
Жинлүүр: Ихэнх хүмүүс танин мэдэхүй, шинжлэх ухаантай холбоотой мэдрэмж сайтай байна. Авьяас чадвар тань бусдыг гайхшируулах болно. Харин оюун санааны төгс байдалд хүрэхийг эрмэлзэхгүй байх нь таны бүтээлч байдалд саад болно. Та бүхэн орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдлаа баталгаатай болгохыг хүсэж байгаа бол мэдлэг боловсролыг эрхэмлэ. Өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ.
Хилэнц: Биелшгүй хоосон мөрөөдөлдөө автах учраас өнөөдөр бол таны хувьд шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой өдөр биш байна. Тиймээс сэтгэлээ сэргээх ямар нэгэн юм хийж эхэл. Хэрвээ тэгж чадвал та ажлын бүтээмжээ дээшлүүлж чадна. Ганц бие хүмүүсийн хайртай хүнээ олох гэсэн хүсэл уйтгар гунигт автуулж болзошгүй. Сонирхолтой ном унших, ямар нэгэн зүйл бичих зэргээр аль болох өөрийгөө уйтгарт автахаас сэргийл. Удахгүй шинэ хайр дурлалтайгаа учирч магадгүй.
Нум: Ойрын зорилго биелэх магадлал өндөр байна. Хэрвээ ямар нэг сайн дурын ажил хийдэг бол энэ нь танд цаашид хир их хэрэгтэй байгаа эсэхийг нягталж, ирээдүйд яаж ажиллахаа шийд. Таны мөрөөдөл, зөн билэг хүчтэй байх бөгөөд танд ямар нэг асуудал тохиолдвол тэр дор нь дорвитой арга хэмжээ авч эхэл. Чухал баримт бичгээ цэгцэл. Гэр бүлийн асуудал болон албан ажлыг хооронд нь тэнцвэртэй байлгахыг хичээ.
Матар: Гэнэтийн өөрчлөлт танд гэнэтийн бэлэг барьж, албан тушаал дэвших эсвэл шинэ хариуцлага үүрүүлэх болно. Гэхдээ та болж байгаа бүхнийг хүлээж авахад бэлэн эсэхээ ухамсарлах ёстой. Саад бэрхшээлийн өмнө санаагаа зовоох хэрэггүй. Сонирхолтой санал санаачилга гаргавал та анхааралд өртөнө. Олдсон боломжийг алдахгүй байх нь чухал үе.
Хумх:Энэ өдөр таныг аз завшаан гийгүүлж байна. Хэдий аз түшсэн ч зарим зүйл дээр сэтгэл ханасан байх нь алдаа болно. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст чин сэтгэлээр тусалбал хожим хүссэн зүйлээ авах болно. Мөн баярлаж талархаж явдаг хүмүүстээ талархлаа илэрхийл. Таны амьдралд мөнгө санхүү гол нөлөөтэй ч аливаа зүйлс зөвхөн харагдаж байгаа шигээ байхгүй шүү.
Загас: Өнөөдөр итгэл найдвараар дүүрэн өдөр байх болно. Тиймээс мөрөөдөлдөө хүрэх боломжийг шаргуу хай. Таны нэр хүнд өсөж эхэлнэ. Хэрвээ чухал ажил байгаа бол өнөөдөр амжуулах хэрэгтэй. Таны биеэ авч явах байдлыг хүмүүс ажиглаж байна. Хайр дурлалын болон хувийн амьдрал идэвхтэй бус санагдах ч элдэв адал явдал хүндрэл авчирч л магадгүй. Ахуй амьдралын талаар мэдлэгтэй хүмүүстэй найзалж байж таны амьдрах ухаан болон бусдыг хайрлах сэтгэл нэмэгдэх болно.







Өдөр тутмын мэдээ








