Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-24

ХОНЬ: ХЭЦҮҮ ГЭСЭН АЙДСАА СӨРЖ БОС

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хэцүү гэсэн айдсаа сөрж бос. Таны санаа зовж байгаа шиг зүйл дандаа болохгүй тул сэтгэл амар байж болно. Биеэ зөв дайчилбал нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооно. Таны одоогийн ажил ирээдүйн үйл хэргийн үндэс суурь мөн эсэхийг эргэцүүлж тунгаа. Олон зүйлд санаа зовохоо мартаад хийж байгаа зүйлдээ л бүх анхаарлаа төвлөрүүл. Та хувийн сонирхол эсвэл албан тушаалын үүрэг хариуцлагаас болоод хайртай хүмүүсээ хайхрахгүй орхисон бол одоо дутагдлаа засах цаг болжээ.

Үхэр: Харилцаа холбоо эргэн сэргэж хэвийн байдалдаа орно. Зөн билэг, мэдрэмждээ итгэн ажил хэргээ урагшлуулаарай. Хэт түрэмгий байж өөрийн дураар загнах нь зөвхөн уур хилэнг хөдөлгөн урам хугарахаас өөр үр дүнг авчрахгүй. Мөнгө санхүү болон эд материаллаг байдал чухал ч өгөөмөр, нигүүлсэнгүй сэтгэлээр аливаад хандаж, хэт их хэрэгцээнээс татгалзаж чадвал хамгийн зөв алхам болно.

Ихэр: Од эрхэс таны ажил амьдралд таатай нөлөөлнө. Харагдах байдлаас илүү дотоод сэтгэлийн мөн чанарыг анхаар. Эерэг энерги түгээвэл та бүхэн дотроосоо гэрэлтэнэ. Бодол санаагаа цэвэр ариун мөрөөдлөөр дүүргэ. Өнөөдөр хайрын харилцаандаа илүү цаг зав гаргахыг хичээгээрэй. Таны уян хатан чанар хайр дурлалын холбоогоо бат бэх болгож чадна.

Мэлхий: Урьдах зүйлээ л амжуул. Хэт ихийг хийх гэж өөрийгөө ядраах хэрэггүй өдөр. Тэнцвэртэй байдал дахин бий болж, таны өөртөө итгэх итгэл сэргэхийг хүлээ. Хэрвээ тогтворгүй байвал элдэв санаандгүй учрал сэтгэлийг тавгүйтүүлнэ. Стресс ядаргаа танд удаан нөлөөлөх нь ажил мэргэжилд тулгамдсан асуудал үүсгэх шалтгаан болно гэдгийг анхаар. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Чадахгүй бол амарч алжаалаа тайлах цаг болсон гэсэн үг.

Арслан: Амьдралын эрч хүч хувийн дур булаам байдал нэмэгдэж байна. Өөрийн зөв гэдэгт итгэлтэй байх, ажил хэргээ бусдад үнэмшүүлэх чадвар зэрэг нь амжилт олоход тань тусална. Одоо байгаа байр сууриа бэхжүүлэх тал дээр арга хэмжээ авахыг зөвлөж байна. Өнөөдөр бодол санаагаа илэрхийлэх, олны өмнө гарахдаа маш их өөдрөг, өөртөө итгэлтэй байх болно. Хэдийгээр таны яриа үр дүнтэй, үр өгөөжтэй байх боловч биеэ тоосон хандлага цухалзаж болох юм.

Охин: Ядарсан үедээ шийдвэр гаргахаас зайлсхий. Өмнө хийсэн ажлаа бусдад танилцуулахаасаа өмнө сайтар шалга. Та бусдын юу хүсэж байгааг зөв мэдрэх бөгөөд аливаа зүйлийн хэм хэмжээг сайн барих хэрэгтэй үе. Зарим үед гэнэтийн боломж орж ирнэ. Өнөөдөр хамт олон болон найз нөхдөдөө илүү хянамгай хандах хэрэгтэй бололтой. Энэ үед ганц бие хүмүүсийн амьдралд тогтвортой харилцаа үүсгэх сайн хүн гарч ирэх магадлалтай.

Жинлүүр: Бусдаар удирдуулах нь танд хялбар санагдаж болох юм. Үйл ажиллагаа доголдох тул аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хамтарсан төсөлд ажиллахдаа хувь нийлүүлсэн хамтран ажиллагчидтайгаа харилцаа муудах бололтой. Од эрхсийн нөлөөгөөр эерэг сэтгэгдэл их байх бөгөөд танд хэцүү гэж мэдрэгдсэн зүйл дээр ч зүгээр л тайван хандаж чадвал зөв шийдэл олох болно. Ажил хэрэгтээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь өөрт тохилдсон асуудлыг шийдэхэд тус болно.

Хилэнц: Мэргэжлийн хандлага сайн байх тул чухал үүрэг хүлээхээс бүү эмээ. Өдөр бүрийн шахуу хуваарь байхгүй бол одооноос уйгагүй хийж эхлэх нь зүйтэй. Боломжийг ашиглаад өөрийн юу хүсэж байгааг бусдад сайтар илэрхийлж харуул. Хайр дурлалын харилцаа сайнтай муутай аль алинтай нь тулгарах бөгөөд энэ нь уг харилцааны үнэ цэнийг зөв тодорхойлоход тусална. Өөрийн үнэт зүйлээ зарим нэг буруу зуршлаасаа татгалзаж байж хадгалж үлдэхийг ухаарна.

Нум: Идэвх зүтгэл сайн байх нь олон хүнд таны талаар сайхан сэтгэгдэл төрүүлж, хамтрах хүслийг нь өдөөнө. Гэвч та нийтэч бус бол багаар бус ганцаар ажиллах нь тааламжтай. Таны бие даасан байдал бүгдэд хүчтэй нөлөөлж, таны хэм хэмжээнд хүрэхийг эрмэлзэгчдийн атаархлыг хөдөлгөнө. Гэнэтийн нөхцөл байдал сайн үр дүн авчрахгүй тул үл таних хүмүүстэй харилцахаас зайлсхий. Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл.

Матар: Урдаа таарсан бүх зүйлийг зоримог туулж чадвал та орлогоо нэмэгдүүлж чадна. Эрээвэр хураавар ажил хийвэл үр бүтээлгүй байна. Бичиг цаасны ажлаа дуусга. Том ажлын багахан хэсгийг л амжуулж чадна. Та нэг их эрч хүч гаргалгүй, интернэтээр ажилтайгаа холбогдож мэдээлэл авах нь зөв байх. Үл хөдлөх хөрөнгө зарах сайтаас өөрт тохирох зүйлийг хайгаарай.

Хумх: Өнөөдөр эд хөрөнгөө сайжруулах оролдлого амжилттай болох байх. Хөрөнгө босгох үйл ажиллагаа элдэв асуудалгүйгээр болж өнгөрөх бөгөөд төсөв төлөвлөгөө бараг санаснаар хэрэгжсэнд та гайхах болно. Харин нууцлаг адал явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ өмнөх алдаагаа мартаагүй байгаа бол зөв зам олохыг хичээх хэрэгтэй болно.

Загас: Өнөөдөр од эрхэс таныг завгүй байлгах тул бага зэрэг ядрах болно. Гэхдээ шинэ сонирхолтой зүйлийг өөртөө бий болговол та уйдахгүй. Бусад хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнээсээ шалтгаалан таныг ашиглахыг хүсэж магадгүй. Итгэл төрүүлэхгүй байгаа бол үгүй гэж хэлэх зоригтой бай. Хэн нэгнийг хамтрагчаараа сонгох гэж байгаа бол та шалгууртаа бүрэн нийцсэн хүнийг олох хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16