Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-06-30

+40 ХЭМ ХҮРЧ ХАЛНА

Image

Цаг уурын байгууллагаас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур +35 хэмийг давж, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын өмнөд хэсгээр +40 хэмээс дээш хална гэдгийг анхаарууллаа.

Иймд малчид, иргэд, тээвэрчид халуунд удаан хугацаагаар байхгүй байх, наршилт болон халалтаас үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Өнөөдөр /06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 1-ний 20:00 цаг хүртэл/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө Дорнод, Дарьгангын тал нутгийн зарим газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температурын хувьд шөнөдөө уулархаг нутгаар +6...+11 хэм, бусад нутгаар +12...+27 хэм дулаан байх бол өдөртөө ихэнх нутгаар +28...+33 хэм хүрч хална. Харин Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +35...+40 хэм хүрэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Баруун хойноос секундэд 4-9 метрийн салхитай. Шөнөдөө +14...+16 хэм, өдөртөө +28...+30 хэм дулаан байна.

Ирэх тав хоногийн төлөв

Долдугаар сарын 2-6-ны хооронд уулархаг болон зүүн бүсийн нутгаар үе үе бороо орж, дуу цахилгаантай аадар бороо үргэлжилнэ. Тодруулбал, долдугаар сарын 2-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын зарим хэсгээр, 4-5-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орох төлөвтэй байна.

Энэ хугацаанд салхи секундэд 5-10 метр байх боловч аадар борооны өмнө түр зуур ширүүсэх юм.

Харин агаарын температурын хувьд халуун хэвээр үргэлжилж, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө +37...+42 хэм хүрэх бол говийн хойд хэсгээр +31...+36 хэм, бусад нутгаар +25...+30 хэм дулаан байх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00