2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өглөө сэтгэл санаа тогтворгүй байж магадгүй. Хэдхэн хором чимээгүй суух цаг зав гарвал хэрэгтэй байгаа юмаа тунгаан бод. Дурсамжтай мөчүүдээ эргэн харвал дотоод сэтгэлтэйгээ ярьж чадах бөгөөд авах хариулт таныг гайхшируулж мэднэ. Сонор сэргэг байвал ашигтай боломж гарахаар байна. Од эрхэс аливаа зүйлийг зөвхөн өнөөдрөөр харахаас татгалзах нь хэцүү ч, холдоо амжилтад хүрэх зайлшгүй нөхцөл гэдгийг сануулж байна.
Үхэр: Ёс суртахууны зөвшөөрөгдсөн хил хязгаараас даван гарах гэсэн оролдлого гэр бүлийн харьцааг тань таагүй байдалд хүргэж болзошгүй. Өөрийн амьдралын хамгийн гол чухал зүйлийг бүү март. Болж буй үйл явдал уур амьсгалыг аль болох сайн сайхнаар бодож хүлээн авахыг хичээ. Хэрэгтэй үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг зангаа орхи. Завгүй байсан ч үр хүүхдүүддээ цаг гаргахыг хичээ.
Ихэр: Аливаа харилцаа хүнд өдөр байх ч өнөөдөр асуудлыг багаар ажиллан шийдэх нь ганцаараа ажиллахаас илүү хурдан бөгөөд үр ашигтай байх болно. Таамаглаж байгаагүй саад гарч ирж болно. Одоо байгаа хариулт хувийн болон ажлын асуудалд тохирох шийдэл биш ч байж болно. Гэхдээ ажлын хамтрагч тань адилхан зорилго тавьж байгаа бол урагшлах урам зориг бий болно.
Мэлхий: Хойшлуулсан ажил урагшлах боломж гарч ирэх болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай байна. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Тэд танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх болно. Та магадгүй өөрчлөлт хүсэж байж. Өөрийгөө сэргээж, шинэ зүйл турших нь таны цаашдын ажилд эергээр нөлөөлөх болно.
Арслан: Эрх мэдлийн өмнө бөхийх эсвэл зан ааш муутай хүнтэй харилцах зэрэг нь ихээхэн тэвчээр шаардана. Ялангуяа улс төрийн холбоотой асуудал стресстэй байдлыг бий болгоно. Аливаа буруу зүйл хийснийхээ дараа бусдыг буруутгах нь алдаагаа ахиад давтах эхлэл болно. Бүх зүйл таны санаснаар болохгүй. Хамтран ажиллагсдынхаа үзэл бодлыг сонсохгүй бол хэрүүл маргаан тасралтгүй гарч болзошгүй.
Охин: Сонирхолтой үйл явдал эсвэл анхаарал татам шинэ танил урьд өмнө гаргаж байгаагүй онцгой шийдвэр гаргах эрч хүчийг өгнө. Энэ нь сайн зүйл боловч болгоомжтой бай. Хүн бүр өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа ажил мэргэжлийн салбарт нэр төртэй биелүүлэхийг хичээ. Эцэст нь та өөрөөрөө бахархах болно. Үнэт дурсгал, хуучин эдлэл сонирхоно. Учир нь эртний эдлэл удах тусмаа үнэд ордгоос гадна таны нэр төрийн баталгаа болно.
Жинлүүр: Хэдийгээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй, урьдчилан тааварлахын аргагүй байх хэдий ч та эрч хүчтэй байх болно. Боломжийн ашигтай арилжаа наймаа хийж чадах бөгөөд ойр дотнын хүмүүстээ зориулан бэлэг авах нь танд ч таалагдана. Сайхан уур амьсгалд хэт найдах хэрэггүй. Гэнэтийн өөрчлөлт амьдралын хэмнэлийг тавгүй болохоос сэргийл. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуу байгаа бол дасгал хөдөлгөөн хий. Энэ нь таныг сэргээх болно.
Хилэнц: Таны өөртөө итгэх байдал болон өөдрөг сэтгэлгээ өнөөдөр сайн байна. Шинэ боломж хайж байгаа хүмүүст санхүүгийн хувьд ахиц гарах учрал таарна. Ямар нэгэн нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох эсвэл хол аялсан тохиолдолд та шинэ мэдээ сонсоно. Амралтаа өөртөө зориулж, өөрийгөө баярлуул.
Нум: Энэ өдөр өнгөрсөн үеийн үйл явдалд дүгнэлт хий. Урьд нь таагүй харилцаатай байсан хүнтэй уулзах шаардлагатай болно. Тэр үеийг дахин дахин бодоод байвал сэтгэл санаа тавгүй байх бололтой. Гэвч алдаандаа дүгнэлт хийх нь зөв. Зөвшилцөхийг бод. Уужуу ухаантай байж яаран шийдвэр гаргах хэрэггүй. Ажилдаа хэт идэвхтэй хандах хэрэггүй. Шинэ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бүү яар.
Матар: Бизнесийн болон хувийн харилцаагаа бэхжүүлж гүнзгийрүүлэх боломж олдох болно. Өөртөө итгэлтэй байдал ажил хэргийн харьцаанд ирээдүйтэй өөрчлөлт хийхэд хүргэнэ. Мөн од эрхэс ажил төрөлд таатай нөлөө үзүүлнэ. Нөхцөл байдал ямар ч байсан яг одоо сайтар бодож, өөрчлөлт хийхийг хичээ. Ажил олгогч болон бусад хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах бөгөөд энэ нь таны ажлын бүтээмжид сайнаар нөлөөлөх болно.
Хумх: Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бод. Өөрийн хийж чадах зүйлийг л хий. Асуудлыг шийдэхийн тулд нэмэлт зарлага гаргахаас татгалзах хэрэггүй. Сайхан саналууд ирнэ. Дотнын хүмүүсийнхээ төлөө хүлээх хариуцлагаа бусдад бүү үүрүүл. Ирэх амралтын өдрийн төлөвлөгөөгөө боловсруул. Агаар салхинд гарах бол бэлтгэлээ эртнээс ханга.
Загас: Жижиг зүйлд ч хүмүүс их ач холбогдол өгч байгаа тул анхааралтай, сэрэмжтэй бай. Шийдэмгий бус хүмүүс таны урмыг хугалах бөгөөд албан тушаалтай холбоотой асуудлаас болж сэтгэлийн хямралд орох магадлалтай. Аялах төлөвлөгөө тань бүтнэ. Ганцаардал мэдэрч байгаа хүмүүс ямар нэгэн сонирхлынхоо дагуу бүлэглэлд нэгдсэнээр, шинэ хүмүүстэй танилцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжтой болно.
Өдөр тутмын мэдээ | 2026-07-02
Сэтгэгдэл бичих






Өдөр тутмын мэдээ






