БИЛГИЙН ТООЛЛЫН 21
2026.07.06 / ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.00-20.53
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 7 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 21, Могойг хүлэгч одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:00-20:53. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






