Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-05

НУМ: ЭНЭ ӨДӨР ТАНД ЭРЧ ХҮЧ, УРАМ ЗОРИГ ӨГӨХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны долоодугаар сарын 6-ны даваа гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Нарийн мэргэжлийн хүмүүсийн ажил ахицтай байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах боломж гарч ирж болох юм. Таны төсөл сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Нэр хүнд дээшлэх үед гарах ихэнх хүмүүсийн үйлдэл худал бялдуучлал болохыг сайн ойлго. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь хамгийн чухал. Гэхдээ энэ нь урт хугацаанд танд ашиггүй байж мэднэ. 

Үхэр: Танд нэр алдартай болох эсвэл олны дунд зугаацан цэнгэх хүсэл төрнө. Ажил хэрэгт асуудал үүсвэл хамт олноороо сууж байгаад яаж шийдэх тухай ярилц. Мөн хөнгөмсөг зан гаргах нь нэр хүндийг тань унагаахад хүргэнэ. Зарим хүмүүс шинэ хайртай учрах магадлалтай. Гэр бүлийн харилцаанд эрсдэлтэй алхам хийж болохгүй

Ихэр: Ажлын өдрийг урам зоригтой эрч хүчтэй эхэл. Өөрийн дотор байгаа төрөлх шинж чанараа зөв гарга. Төрөлхийн буруу зангаа бус илүү аятайхан сайн талаа үзүүлэхийг хичээ. Оногдсон ажил нэлээд их хичээл зүтгэл болон тэсвэр тэвчээр шаардана. Ямар ч үед бусад руу уурлаж муу үг шидэхээс зайлсхий. Дараа нь ийм үйлдэл хийсэндээ харамсах болохоор эелдэг зөөлөн бай.

Мэлхий: Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөнөөс болж нэлээд түгшүүртэй болох бололтой. Мөнгөн орлого нэмэгдэхэд чамгүй түлхэц болох ажлын саналыг хүлээн авахаар шийднэ. Эрдэм мэдлэг, авьяас чадвараа ашиглахын зэрэгцээ төрөлхийн зохион байгуулагч гэдгээ харуул. Өнөөдөр гаргасан хичээл зүтгэл таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Хамт олны шийдвэрийг зөрчин, ганцаараа зүтгэхээс зайлсхий. 

Арслан: Бизнесийн яриа хэлэлцээ амжилттай байх бөгөөд хэрвээ та шинэ ажлын байр хайж байгаа бол сэтгэлд нийцэхийг олж чадна. Найз нөхөд тусламж хүснэ. Сайн мэдэх хүмүүсийнхээ талаар асууж сураглан, тэдэнд тусламжийн гараа сунга. Энэ нь эргээд танд буян болоод зогсохгүй сэтгэлийн амар амгаланг өгөх болно. 

Охин: Амьдралд азтай боломж нэмэгдэх боловч дараагийн алхам болгож юу хийхээ мэдэхгүй юм шиг санагдаж магадгүй. Биелүүлэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлж үйл ажиллагаагаа төлөвлөх цаг гарга. Эдгээрийг баттай болгосноор гаргасан бүх шийдвэрүүдээ биелүүлэх зөв замыг сонгож чадна. Гэр бүлийн уулзалт сонирхолтой өрнөж магадгүй. Зарим үед чимээгүйхэн хойш сууж, бусдыгаа сонс.

Жинлүүр: Амжилт олох боломж бололцоог од эрхэс авчирсаар байна. Гэнэтийн хүчин зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлж, зарим нөхцөл байдал сайжирч байгааг мэдэрнэ. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Бодит амьдралын үнэнд тулгуурласан хир нь сонирхолтой үйл явдлын гол дүр байхыг хүснэ. Шинэ нээлтийн талаар судлах нь таны оюун ухаанд өөрчлөлт бий болгоно. 

Хилэнц: Яаралтай шийдвэрлэх шаардлагатай үйл хэрэг явуулахад таагүй. Санхүүгийн байдал муудах тул ирээдүйгээр харсан төлөвлөгөө зохиож, сайн мэдэх ажлаа үргэлжлүүл. Хариуцлага өндөртэй байж элдэв муу зуршлаа хая. Хөрөнгө мөнгөний холбогдолтой асуудал ар араасаа гарч ирнэ. Энэ нь сэтгэлээр унахад хүргэж болзошгүй байна. Гэхдээ өөртөө хэт шүүмжлэлтэй хандах нь танд тус болохгүй. Таны зарим үүрэг хариуцлага одоогийн нөхцөл байдалтай тохирохгүй. Харин ч таны нуруун дээрх хүнд ачаа болон хувирна. 

Нум: Энэ өдөр танд эрч хүч урам зориг өгөх болно. Шинэ санаа амьдралдаа чухал өөрчлөлт хийх боломж олгоно. Хэрвээ та өөрийн санаа хүсэл зоригоо бусдад илэрхийлэх шаардлага байгаа бол яг одоо хамгийн тохиромжтой үе юм. Бусдад хэр их тусална төдий чинээгээр тэдний тусыг авах болно. 

Матар: Чухал хурал цуглаанд оролцсоноор та өөрийнхөө туршлага чадварыг нэмж чадах болно. Нийгмийн үйл ажиллагаа амжилт авчирна. Таны зөн совин хурц байх тул гэрээ хэлэлцээрт өндөр мэдрэмжтэй байна. Таны бүх зүйл сайхан болох зам дээр та зогсож байна. Биеэ барьж су

Хумх: Өнөөдөр ажил хэргийн харилцаа сайнгүй байна. Гэхдээ энэ нь бүх ажил цалгардана гэсэн үг биш. Нэгэн хэвийн байдалд баригдалгүй, олон талт үйл ажиллагаа явуулбал сайн. Хүн бүрд дийлдэхгүй гэж хичээх учраас бүх зүйл таны талд шийдэх ёстой мэт санагдах бололтой. Үнэнийг мэдэхийн тулд бусад хүмүүсээс түр зуур холдож хэсэг хугацааг ганцаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ялимгүй алдаанаасаа болоод та бусдыг гомдоож мэднэ.

Загас: Зөрчилдөөнтэй байдал давамгайлах хэдий ч өөрийн зөн совингоор цаашдын боломжийг олж харах болно. Ихэнх хүмүүс өөрийн шаргуу ажлын үр шимийг амсана. Тэвчээртэй, шаргуу байдал амжилтын талбар руу дагуулдаг гэдгийг бусад хүмүүс ч танаас мэдрэх болно. Хувь хүн рүү чиглэсэн үйл ажиллагаанаас илүү багаараа ажилладаг нийгмийг хамарсан ажлууд руу татагдан орсноор шинэ танилуудтай болно. Нэр нөлөө, байр сууриа нэмэгдүүлэх боломж гарна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16