2026 оны долоодугаар сарын 7-ны даваа гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Адал явдалтай үйл явдлаар дүүрэн байх өдөр болно. Гэхдээ аз сорьсон, мөрийтэй тоглоомд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Цагийн нарийн хуваарь таны бизнесийн үйл ажиллагаанд маш чухал бөгөөд аливаа үйл ажиллагаанд хоцрохгүй байх хэрэгтэй. Бизнесийн сайн хамтрагчтай болсноор санхүүгийн хувьд азтай байх болно. Цаашдын хамтын ажиллагаагаа ил тод байлгах төлөвлөгөөг баримтал.
Үхэр: Өөрийгөө хуурах байдал болон бодлогогүй хийсэн алхам нь энэ өдөр ашигтай холбоо тогтоох болон нийгэмд идэвхтэй байр суурь эзлэх хандлагыг таагүй болгоно. Иймээс бодлогогүй хийх алхам болон дэмий үг хэллэгээс зайлсхий. Олон хүнтэй харилцах нь таалагдах боловч ганцаар тайван бясалгаж өнгөрөөх цаг гаргахыг хичээ. Зарим цаг хугацааг ганцаараа өнгөрөөх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хий.
Ихэр: Од эрхсийн чиг хандлагаар эерэг өдөр ирэх болно. Өөрийн сонгосон зорилгодоо тууштай хандах цаг үе юм. Эргэн тойронд байдаг хүмүүстээ нөлөөлөх гэж оролдохоо хязгаарлах хэрэгтэй. Ажлын үр дүн ихэнхдээ зөвхөн танаас шалтгаалах бололтой. Таны оюун ухаан эмх цэгцтэй болбол төвлөрөл сайжирч, анхааралтай ажиллах чадвар өснө.
Мэлхий: Ажил мэргэжлийн хүрээнд цаашид өсөн дэвжих өргөн боломж харагдана. Хэрвээ та хувь заяандаа гутарч суусан бол зориглоод үз. Мөн нэгэнт тогтсон хэвшмэл байр сууриа өөрчлөх цаг болжээ. Хэрвээ ажил хэрэг явуулахад тусалдаг арга барил хуучирсан бол шинэ зөвлөгөөг ашигла. Та энэ талаар хангалттай мэдлэггүй бол залуу мэргэжилтнүүдээс тусламж аваарай.
Арслан: Янз бүрийн алдаа үл ойлголцол гарах ч зарим хүндрэлээ шийдвэрлэх болно. Харилцаа холбоогоо эрс багасгаж, тохиолдлын танилуудаас татгалз. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Өдөр тутмын амьдралд хувийн зөв харилцаа халуун дулаан уур амьсгал авчирна. Таны анхаарал ойр дотнын хүмүүс рүүгээ чиглэвэл эерэг харилцаа нэмэгдэнэ.
Охин: Хүсэл мөрөөдөл тань зорилгоо биелүүлэхэд тус болно. Найз нар тань дуртайяа дэмжлэг үзүүлнэ. Эсрэг хүйсийн хүмүүсийн тусламжид найд. Таны сэтгэл санааг зовоож байгаа амлалтаа зөрчсөн ч энэ нь амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин энэ асуудал мөнгөтэй холбоотой байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Цаашид өнөө маргаашаа аргацаан худал ярихаа болих хэрэгтэй.
Жинлүүр: Яриа хэлэлцээр тохирох үр дүнд хүрэхгүй бол өөрийнхөө замаар явсан нь дээр байх. Гэнэт их олз ашиг тохиохыг хүлээх хэрэггүй. Зөн совин, бодол санаа нь өөрийгөө бусдад илэрхийлэх боломж олгоно. Үзэл бодлоо өөрчлөх гэсний хэрэггүй. Хайртай хүндээ цаг зав гаргаарай. Шинэ хайрын харилцаанд хосууд өөр өөр амьдралын хэв маягтай хүмүүс гэдгээ ойлгох шаардлага гарна.
Хилэнц: Таны санаа бодол бусдын сонирхлыг татах болно. Хэрэв та хамтрагч хайж байгаа бол хүссэн хүнээ ямар байх талаар мэдээллээ цуглуул. Ажил хэргээ шинэ шатанд гаргах арга замын талаар бодох нь таныг завгүй байлгах болно. Сонирхолтой арга барилаар ажилладаг нэр нөлөөтэй хүмүүсээс суралцах боломж гарна.
Нум: Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй өдөр. Бусдаас хамааралгүй бие даан шийдвэр гарга. Олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Бусдад атаархах хэрэггүй. Өмнөх ажлаа л үр дүнтэй хийхийг хичээ.
Матар: Гэнэтийн үйл явдлаас сэргийлж чухал арга хэмжээнүүдээ түр хойшлуул. Өнөөдөр хэдий та ганцаардаж, тусгаарлагдсан мэт санагдах мэдрэмж авах ч бүхэл өдрийг тайван орчинд өнгөрүүл. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Хагас боловсруулсан, түргэн хоол хүнс хэрэглэж өөрийнхөө эрүүл мэндийг хордуулах хэрэггүй. Таны аялалд явах төлөвлөгөө нааштайгаар шийдэгдэх бөгөөд бэлтгэл ажлаа хурдан амжуул.
Хумх: Ажлын бүтээмж ихсэх тул бизнесийн зөв шийдвэр гаргахад амар байх болно. Одоо та амжилтын зүг чиг ямар байгаа гэдгийг ухамсарлах болно. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй байна. Зөв үлгэр дуурайл үзүүлж чадвал бүгд чамаас амьдралын зөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамжаа асууна. Өнөөдөр хүмүүстэй итгэл найдвар болон хүсэл мөрөөдлөө хуваалцах нь тааламжтай байна.
Загас: Xүмүүнлэгийн үйлс, нийгмийг өөрчлөх ажилд сайн дураараа оролцох бололтой. Зөвхөн зөв шударга байдал л танд тайвшрал, тайтгарлыг олгоно. Идэвхтэй тэмцэл өрнүүлэх эсвэл шинэ түвшинд гарах гэсэн тэмүүллийн үе. Нөхцөл байдал танаас зоригтой байхыг шаардана. Харин од эрхэс таныг хэрэггүй маргаан мэтгэлцээн болон бүдүүлэг харилцаанаас зайлсхийхийг сануулж байна.






Өдөр тутмын мэдээ






