07-р сарын 06-ны 20 цагаас 07-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +12..+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
2026 оны 07-р сарын 08-наас 2026 оны 07-р сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
08-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.






Өдөр тутмын мэдээ






