БИЛГИЙН ТООЛЛЫН 23
2026.07.08 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 05.02-20.52
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Хий
Аргын тооллын 7 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 23, Шийдэм одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:02-20:52. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






