2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэнэтийн үйл явдалтай тулгарвал ямар нэг сайн зүйл болохгүй байж мэднэ. Ажлын санал гэнэтийн байдлаар тавигдана. Таны итгэж байсан хүмүүс хуурмаг хандлага болзошгүй. Амьдралд сэтгэл хангалуун бус байгаа бол хүчээр ажиллах шаардлага гарна. Эд мөнгөний гачаал урам зоригийг бууруулна. Тогтворгүй хамтын ажиллагааг зөвшөөрөх хэрэггүй. Нөхцөл байдлыг ухаалгаар үнэлэх хэрэгтэй.
Үхэр: Олон янзын хандлага илрэх бололтой. Тухайн нөхцөл байдлыг тодорхойлох хэмжүүрүүдийн учрыг олж байж үр дүнд хүрэх бололтой. Гадаад нөхцөл байдал тодорхойгүй байна. Хөрөнгө мөнгөний хувьд шинэ нөхцөл байдал үүснэ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх боломжгүй гэдэгтэй эвлэр. Харин өөрийн санаа бодлоо хамаагүй ил гаргавал та ялагдаж болзошгүй. Ажлаа зохицуулаад ар гэртээ зориулах цаг гарга.
Ихэр: Өөрийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын шийдвэрээ эргэн хар. Хэрхэн хөгжихөө сайн бодолцон үз. Ямар нэгэн санхүүгийн амлалт бусдад өгөхөөсөө татгалз. Ашиг сонирхлын зөрөлдөөн гарах тул зохицуулах хэрэгтэй болно. Бизнесийн гэрээ хэлцэлд хүмүүсийн арга эвийг олдог чадвараа сайн ашигла. Хэт их цаг завгүй байх нь ажлын стрессийг тань өсгөнө. Тиймээс амарч тайвшрах зав гарга.
Мэлхий: Од эрхэс таны амьдралын тойргийг идэвхжүүлэх ба шинэ ажил амжилттай эхэлнэ. Зарим хүмүүс шинэ чиглэлээр суралцахаас гадна боловсролын зэргээ нэмэгдүүлэх талаар бодож үзэж магадгүй бөгөөд эхлүүлэхэд хэцүү байх боловч таны өмнө гайхалтай боломжууд нээлттэй болно. Төр засгийн байгууллагад хандах эсвэл бичиг баримт бүрдүүлэх ажилд тааламжтай өдөр.
Арслан: Өнөөдрийн эерэг хандлагыг хэрүүл маргаанаас илүү хөгжилтэй зүйл хийхэд зориулаарай. Удахгүй хийхээр төлөвлөсөн аялах төлөвлөгөө таныг тайвшруулах болно. Тэнцвэргүй үед таны дотоод эрхэм чанар бол жинхэнэ үнэнч зан гэдгийг санах хэрэгтэй. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох хэрэггүй. Та өөрийн шилдэг зан чанараа харуулж, хүн шиг байх хэрэгтэй.
Охин: Санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах магадлалтай. Хэдий нөхцөл байдал тодорхойгүй байсан ч цөхрөх хэрэггүй. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Муудалцсан хүмүүстэйгээ эргээд эвлэрэх шаардлага гарч мэднэ. Энэ эвлэрэл нь таны ажилд эергээр нөлөөлнө. Албан түншүүдтэйгээ уулзах үйл ажиллагаа зохион байгуул. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалдаа шийдэл олж чадна.
Жинлүүр: Ажлын хуваарь шахуу байх бололтой. Ойрын үед хурал цуглаан ихтэй байна. Санал бодлоо хэлэх юм бол дарга удирдлагууд дэмжих, хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байна. Уран бүтээл хийдэг хүмүүс олон нийтэд авьяас чадвараа харуулж чадна. Гэхдээ өөрийг тань хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хүмүүс худал мэдээлэл тараана. Зарим хүмүүстэй харьцахад тун залхмаар байх бололтой. Тэвчээр багагүй гаргахыг шаардах үе юм.
Хилэнц: Тайван бус байдал давамгайлах тул өөрийгөө чухал ажлаар дарах хэрэггүй. Тодорхой зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь таны хувьд хэцүү байх болов уу. Хүн бүртэй харилцахдаа хянуур байхгүй бол та дараа нь юу болохыг ойлголгүй үлдэх магадлалтай. Хайр дурлалын асуудалд уян хатан хандаж, нээлттэй байгаарай. Бусдын хэлэх үгийг аль болох хүлээцтэй сонс.
Нум: Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдлөл нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг албадахаас сэргийл. Зарим хүмүүсийн зүгээс танд тодорхойгүй үйл ажиллагаанд оролцох санал тавих магадлалтай бөгөөд энэ нь амар ажил санагдсан ч аль болох хол бай. Хамт олноо ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Нөхцөл байдал таны тэвчээрийг барсан ч хувийн соёлтой байдлаа хадгал.
Матар: Хэт их сэтгэл хөдлөл сайн үр дагавар авчрахгүй. Бүх зүйлс санаснаар тань болно гэж байхгүй. Хуурмаг будлиан үүсгэж мэдэх чиг хандлагаас болгоомжил. Анхаарал сонор сэрэмжтэй бай. Хайртай хүн тань хамгийн чухал байх болно. Аливаа юмс таны эсрэг болж буруудвал ойр дотнын хүн тань л дэмжиж туслах болно. Хэрэв боломж бололцоо гарч ирвэл нөхцөл байдлаа сайн ажиглаж хар.
Хумх: Хууль бус үйл ажиллагаанд оролцох саналыг хүлээн авах нь асуудалд оруулж, хүндхэн сорилттой учруулах болно. Мэргэжлийн хүний ч найз нөхөд, хамаатан саднуудын ч зөвлөгөө энэ тал дээр тус болно. Та өөрөө энэ бүхэнд оролцох уу эсвэл юу ч мэдэхгүй юм шиг үлдэх үү гэдгээ сонгох хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө үүсэх асуудлаас болж хэн нэгэн хохирох эсэхийг сайн бод.
Загас: Төлөвлөгөөгөө сайн баримталбал боломжийн ашиг олж болно. Өнгөрснөө эргэцүүлэн бодох нь ирээдүйгээ бодитоор дүрслэхэд тус болно. Цаг үеийн гэнэтийн нөхцөл байдалд зохицохын тулд багагүй тэвчээр хэрэгтэй байх. Бусадтай харьцахдаа гаргадаг түргэн зангаа өнөөдөр хязгаарла. Дарга удирдлагын зарим шаардлага ойлгомжгүй байж мэднэ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






