Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-08

БҮЖИГ НААДАМ ХИЙХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 24

2026.07.09 / ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.03-20.52

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Гал

Аргын тооллын 7 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 24, Гоё хүүхэн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:03-20:52. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16