2026 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ санаа төлөвлөгөө гарган, аливаа санаачилгаа амжилттай хэрэгжүүлэхийг хичээ. Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон нөхөрлөл хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Хувийн амьдралд гэнэтийн асуудал анхаарал шаардана. Ганц бие хүмүүс романтик байдал үүсгэх боломжтой тул мэдрэмжтэй бай.
Үхэр: Бодол санаа тань тогтворгүй болно. Гэхдээ ердийнхөөсөө илүү зөн билэг сайтай байна. Өөрийнхөө хийж байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэр. Энэ үед санхүүгээ төлөвлөж зохиох нь тохиромжтой. Энэ нь зөв шийдвэр гаргахад тусална. Судалгаа шинжилгээний ажил ч бүтэмжтэй байна. Сэтгэл санааны болон хувийн асуудлаа зүй зохистой логикоор авч үзвэл илүү хялбар болно.
Ихэр: Энэ өдөр өөрийн итгэл үнэмшлээ шалгаж, дотроо бодсон зүйлээ гаргах цаг болсныг мэдэрнэ. Олон нийтийн харилцаанд анхаарлаа хандуулж байгаа хүмүүс сонирхолтой баримт мэдээлэлтэй болсон бол өөрийн санал бодлоо илэрхийлнэ. Санхүүгийн хувьд нэмэлт орлого олж ашигтай ажиллахаар байна. Гэртээ засвар хийх төлөвлөгөө сайн найзуудын тань тусламжтайгаар бүтэмжтэй байна.
Мэлхий: Өнөөдөр эрсдэлтэй шинэ юм хийхээс зайлсхий. Хөрөнгө оруулалтын талаар нэлээд сайн бодолцохгүй бол мөнгөө алдаж ч мэдэх нөхцөл үүснэ. Яарч адгах, хэт хөнгөмсөг хандах зэрэг нь таныг санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Энэ өдөр та түр зуурын шохоорхолд автах магадлал тун өндөр байна. Хэрвээ сайн бодвол одоогийн асуудлууд их энгийн зүйл болохыг олж мэдэх болно.
Арслан: Энэ өдрийг өөрийн биед хуримтлагдсан ядаргааг бага ч болов сааруулахад зориул. Өглөө эрт босож салхинд гар, эсвэл гэр бүл найз нөхөдтэйгөө аялал ч юм уу амралтад яв. Дурлалт хосууд бие биедээ амлалт өгснөөр тэд тэмдэглэлт үйл явдалд оролцохоор шийдэх бололтой. Эрүүл мэнддээ анхаар. Өөрийн дуртай хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй ч, зөв дэглэмийг илүүд үзээрэй.
Охин: Өнөөдрийн эерэг хандлага бусадтай хэл амаа олоход амар болгож өгнө. Эерэг нөлөө бүхий гүн гүнзгий утга учиртай боломжууд ердийнхөөс илүү байна. Өмнө хийсэн бүхнээ дүгнэх нь чухал. Та тодорхой үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Холын бодолтой хүмүүс өнөөдрийн бэрхшээлийг хялбар давж чадна. Заримдаа бууж өгөх нь хожмын өдөр ялалт болж ирдэг.
Жинлүүр: Өөрийгөө сайн хянахгүй бол шалихгүй зүйл хүртэл үр дүнд саад болж мэднэ. Аль болох тайван байж, өөрийгөө удирдах нь бусад хүмүүстэй ойлголцох боломж олгоно. Өөрийн дотор байгаа жинхэнэ мөн чанарыг бусдад үзүүлэх цаг болсон байна. Таны нөхөрсөг эелдэг байдлыг мэдэрсэн хэн ч гэсэн сонсоход бэлэн байна. Хойшлуулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг болсон байна.
Хилэнц: Бусдын үгийг тэвчээртэй сонсох нь энэ өдрийн чиг хандлагыг тодорхойлж байна. Та холоос ямар нэг мэдээ хүлээн авах бөгөөд энэ нь таны бизнест чухал нөлөө үзүүлж мэднэ. Залуу хүмүүст асуудал үүсэж болзошгүй. Та хувь заяаг зохицуулж, эрх ашгийг хөндөх аливаа оролдлогод туйлын тэсвэргүй хандана. Биеэ хамгаалах байгалийн зөн билэг, болзошгүй буруу үйлдлээс сэргийлэх мэдрэмжээ бүү эсэргүүц.
Нум: Зарим хүмүүс амьдралдаа өөрчлөлт хийж, шинэ өөрчлөлт хийхэд бэлэн байна. Тэнцвэртэй байхад суралц. Сэтгэлийн дарамттай нөхцөл байдал гэнэт гарч ирэх нь уйтгартай хэв маягийг эвдэнэ. Уйтгарлахаас өөрийгөө хамгаалахын тулд төлөвлөгөө зохио. Ингэснээр таны нөхцөл байдал тодорхой болно. Бусдаас хүлээн авах дэмжлэг нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, айдсаа даван гарах мөрөөдөлдөө хүрэх итгэлийг бий болоход нөлөөлнө. Ойр дотнын хүмүүс рүүгээ яг одоо залга.
Матар: Гэр бүлийн гишүүдтэй юм уу ах дүү хамаатан садантайгаа чин сэтгэлээ уудлан ярьж суух боломжийг өөрөөсөө бүү түлх. Танд тэднээс суралцаж мэдэх зүйл бий. Мөн ойр дотнынхонд тань ч халуун сэтгэлийн дэм болсон дулаан үгс хэрэгтэй. Тэднийхээ сэтгэл санааг нь тайвшруулах нь чухал гэдгийг та ойлго. Бусдыг буруушааж зэмлэвэл өөрийгөө хохирогч болгохоос цаашгүй. Энэрэнгүй, уяхан сэтгэлээр бусдыг уучилж, амьдралдаа шинэ өнгө нэм.
Хумх: Өөрийн дотнын харилцааг нөхөрлөлийг давуу талаа болгон ашигла. Бусадтай бодлоо хуваалцахаасаа битгий ай. Ялангуяа найзууд болон бизнесийн хамтрагчаасаа юм нууж болохгүй. Хянамгай байх болон ил тод ярих чадвар гайхалтай байх ба таныг тойрон буй хүмүүс таны үзэл бодлыг сонсохдоо бэлэн байна. Үйл хөдлөл хийж, чухал хэрэгтэй гэсэн зүйлсээ дуусгахад яг тохирох цаг үе.
Загас: Санхүүгийн харилцаа болон бизнесийн хэлэлцээр асуудалтай тулгарах тул түргэн хөдөлж болохгүй. Туршлагатай нэгнээс зөвлөгөө авах эсвэл үүний талаар сайн мэддэг хэн нэгэнтэй холбоо тогтоо. Бүхнийг цагт нь амжуулахыг хичээ. Амьдрал дээр шийдвэр гаргахад ямар арга барил зөв байдгийг мэдээд гайхах болно. Хайрын харилцаа таагүй болж мэдэхээр байна. Зөвхөн өөрийн хүсэж байгаа зүйлийнхээ тухай бүү бод. Хайртай хүнийхээ юу хүсэж байгааг бас анхаарч үзээрэй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






