Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-11

ЖИНЛҮҮР: ӨНӨӨДӨР ТАНЫГ ГАЙХАЛТАЙ РОМАНТИК УЧРАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны долоодугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Энэ өдөр бол гэртээ ганцаараа чимээгүй байх эсвэл хайртай хүнтэйгээ хамт байх өдөр. Танд дотоод сэтгэл зүрхээ хуваалцах чухал төгс хэн нэгэн байгаа бол эмх замбараагүйдэлд хүргэдэг эсвэл сэтгэлээр унагадаг хүмүүсээс холхон шиг бай. Та аюулгүй, амар амгалан байдлыг мэдэрвэл ая тух тавтай байдал ирэх болно. Уур бухимдал болон сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, тайван байхад анхаарах хэрэгтэй. 

Үхэр: Таны хувьд сэтгэл сэргээсэн сайхан өдөр байх магадлалтай. Орлого эсвэл цалин нэмэгдэх хандлага гарна. Бүтээлч санаа ундарч байгаа үе тул ур чадвараараа орлого олох болно. Хайрын шохоорхлоос болж сэтгэл хөдлөл хүчтэй байна. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг авах бололтой. Аз жаргалтай харилцаатай хосуудын хувьд хайр сэтгэлийн халуун дулаан мэдрэмжийг хүчтэй мэдрэх болно. 

Ихэр: Урьд өдрийн амралт таараагүй эсвэл өмнөх ачааллын ядаргаанаас болоод хүчлэн босох хэрэгтэй болно. Хэрвээ таны бие зовууртай байгаа бол өдрийг гэртээ өнгөрөө. Зарим хүмүүс өнөөдөр санхүүгийн асуудлаасаа болж санаа зовох бөгөөд чухал төлбөрийн асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй болно. Цаашид орлоготойгоо дүйцэхээргүй өртөгтэй амьдарвал таны баримталдаг зарчим өөрчлөгдөх хэрэгтэй болно. 

Мэлхий: Өнөөдөр гадаад дүр төрхдөө анхаарал тавих, амьдрах орчноо сайжруулах зэрэг асуудалд анхаарахад таатай байх болно. Амарч, алжаал тайлахад цаг гаргаарай. Ойр дотнын муудалцсан хүн байвал таагүй харилцаагаа залруулж, уучлал гуйх цаг болсон байна. Шинэ хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөн зэргийг туршиж үзэхээс бүү цааргал. Болж өгвөл өөрийгөө илүү идэвхтэй байлгахыг хичээ.

Арслан: Таны хайртай хүн хэтэрхий ихийг шаардах болно. Магадгүй энэ нь та харилцаандаа тэдний хүссэнээр хандаж чадаагүйтэй холбоотой байж. Өөрийгөө бүрэн ойлгохын тулд хоёрдмол байдлаасаа гарах хэрэгтэй. Хэрэв та харилцаандаа ямар нэг зүйл хүсэж тэмүүлэхгүй байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ дахин нэг сонс. Хайр дурлалын харилцаанд элдэв амлалт өгөх гэж байгаа бол хэрэггүй. Таны эрч хүч сулрахыг мэдэрнэ. Ажил төрөл тань явцгүй санагдаж байвал гэртээ байж, өөрийгөө амраах хэрэгтэй. Санаа сэтгэлээ тайван байлгаж эртхэн орондоо ор.

Охин: Санхүүгийн асуудлууд анхаарлаа хандуулахыг шаардана. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Орлого зарлагаа тооц. Хөрөнгө мөнгөтэй холбоотой чиг хандлагад тайван тогтуун хандах хэрэгтэй. Дэлгүүр хэсэх болон чухал эд зүйл худалдан авахаа хойшлуул. Учир нь таны санхүү үүнийг хүлээн авахад хүндрэлтэй байж мэднэ. Хувийн амьдралаас анхаарал халамжийг зүй ёсоор хүртэхгүй байгаа мэт санагдаж магадгүй. Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй.

Жинлүүр: Өнөөдөр таныг гайхалтай романтик учрал хүлээж байна. Од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал нэмэгдэх болно. Гэхдээ хувийн дур хүслээ хязгаарла. Хайртай хүнээ хэтэрхий их өмчлөх гэснээс болж асуудал үүсэх болно. Таны эргэн тойронд буй бүх хүмүүс маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Ажил төрлөөс болж гэр бүлийн харилцаанд асуудал үүсвэл аль алийг нь хооронд нь зохицуулахыг хичээ. 

Хилэнц: Өнөөдөр гэнэтийн зөрчил маргаан үүсэж мэднэ. Ойрын үед тулгамдсан хурц асуудлуудаа шийдвэрлэх шаардлага гарах магадлал өндөр байна. Уран бүтээлч хүмүүс олны анхаарлын төвд байх бололтой. Аялалд явахаар бэлтгэж байгаа бол таатай цаг байна. Бусад хүмүүсийн анхааралд өртөх үйлдэл хийхийг хүснэ. Өмнө нь анзаарч байгаагүй хэн нэгэн таны анхаарлыг татаж магадгүй. 

Нум: Эхэлсэн ажлаа яаралтай дуусгаж, хувийн амьдралдаа анхаарал хандуул. Аж ахуйн ажилд туслахаас та аялах төлөвлөгөө зохиохыг илүүд үзэж мэдэх юм. Бусдын асуудлыг шийдэж өгөх хүсэлт ирэх болно. Зөвлөгөө өгч, урам зоригийг нь нэмж өг. Гадаад руу явах нь таны ирээдүйн амьдралд шинэ санаа туслалцаа өгөх хүмүүстэй холбоо тогтооно боломж олгоно. Сэтгэл татам хүмүүсээр танилын хүрээ өргөжнө. Ихэнх ганц бие хүмүүс шинэ хайр дурлалын адал явдалтай учирна. 

Матар: Хайр дурлалын шинэ холбоо үүсэх магадлал байна. Гэр бүлтэй хүмүүс хамтдаа урлаг спортын тоглолт үзэх нь тохиромжтой. Зөрчилтэй байгаа хамтрагчтайгаа харилцаагаа сайжруулах болно. Ойр дотнын найз нөхдөө гомдоохоос сэрэмжил. Танд найддаг, та ч бас тус дэмийг нь авдаг хүмүүсээ мартаж болохгүй. Найз нөхөд, хамаатан садан, хөрш айлдаа зочилсноор амгалан тайван байдлыг мэдэрч болно.

Хумх: Сэтгэл өөдрөг байхын тулд шинэ орчинд орж, шинэ газар үзэж сонирх. Орон байрны засвар шинэчлэл нь таны бодож байснаас илүү сэтгэл ханамжийг өгч мэднэ. Тав тухтай орчин амьдралын чанарт чухал нөлөө үзүүлнэ. Ганц бие хүмүүсийн сонирхлыг хэн нэгэн маш их татах бөгөөд бодол санаанаас гарахгүй бололтой. Түүнийг хоолонд урих юм уу эсвэл өөрийн хийж чадах зүйлийг хий. 

Загас: Таны дотоод ухамсар нээлттэй байгаа тул бусдад талархал илэрхийлэхэд цаг гарга. Талархал илэрхийлэх нь таны өдөр тутмын амьдралд таатай уур амьсгалыг авчирна. Зөн совин тань ч үнэ цэнтэй байх тул сайн сонсож, өөрийн бодлоо тэмдэглэн ав. Дараа нь та хүсэл мөрөөдлөөр дүүрэн бодлоо бодит байдлаас ялгаж сурна. Эргэн тойронд үүсэх илүү дутуу зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16