БИЛГИЙН ТООЛЛЫН 29
2026.07.13 / ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 05.07-20.49
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 7 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Хэрцгий охин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:07-20:49. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





