БИЛГИЙН ТООЛЛЫН 30
2026.07.14 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05.08-20.49
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 7 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 30, Өглөгт охин одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:08-20:49. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






