2026 оны долоодугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнесийн үйл ажиллагаа таатай байх бөгөөд бусдын хүсэл сонирхлыг сайтар анхаарвал ямар нэг боломж олж харах болно. Ойр дотнын найз нөхдөө гомдоохоос сэрэмжил. Тус дэмийг нь авдаг хүмүүсээ мартаж болохгүй. Таны ур чадвар, авьяас билэг өндөр байгаа тул азад найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй. Хайр дурлалын шинэ холбоо үүсэх магадлал байна. Харин гэр бүлтэй хүмүүс хамтдаа байх нь тохиромжтой үе.
Үхэр: Од эрхсийн нөлөө таны сэтгэлийг тогтворгүй болгоно. Эрүүл мэнд, бие махбодоо анхаарч сэтгэлийн хөдлөлөө дарахыг хичээгээрэй. Ямар ч зүйл дээр өөрийн зарчим, үзэл бодлыг хадгалж үлдэх нь хир тэсвэр хатуужилтай болохоо харуулсан үйлдэл байна. Цаашид амьдралд тохиох сорилтыг давах эрч хүчтэй болно. Далд ухамсар тань ихийг сурч мэдээд зогсохгүй өөрийн гэсэн хүрээлэлтэй, нэр хүндтэй нэгэн болох боломж байна.
Ихэр: Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо дагах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтахын оронд цаг алдалгүй шийдвэрлэ. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй газраас зайлсхий. Мөн үзэл бодлоо хамгаалах гэж хэт улайрах хэрэггүй. Сайн танихгүй хүмүүстэй харилцах нь урам хугалах бололтой. Ажлын санал хүлээн авбал өөрийн нөөц боломжийг тооцож байж хариу өг
Мэлхий: Од эрхэс шинээр танин мэдэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжиж байна. Хэрэв та амралтаа авч зугаалах төлөвлөгөөтэй байгаа бол мөнгөө зөв зарцуул. Аз сорьсон мөрийтэй тоглоомоор тоглох хэрэггүй. Ганц бие эрчүүдийг санамсаргүй учрал зүрхийг нь шархлуулах бололтой. Өнөөдөр болзоонд явах гэж яарах хэрэггүй л болов уу.
Арслан: Од эрхэс чухал шийдвэр гаргах эгзэгтэй үе ирснийг илэрхийлж байна. Сэтгэл зүрх рүүгээ өнгийн харж, юу хүсэж байгаагаа мэдэр. Од эрхсийн өгсөн нөлөөг мэдрэх чадвар их байна. Авьяаслаг хүмүүс энэ өдөр өөрийн ур чадвараа илэрхийлэхэд тааламжтай. Өнөөдөр олон нийтийн ажилд оролцох нь цаг зав их орох ч ирээдүйдээ илүү ач холбогдол өгч байгаа бол үүнийг заавал зохицуул.
Охин: Эд хөрөнгө таны гол зорилгыг хангана гэж бүү найд. Буруу бодол тань гүйцэтгэлийг хязгаарлаж таны урам зоригийг бууруулна. Судалгаа муутай шинэ ажил эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хадлага илүү нааштай болох хүртэл түр хойшлуул. Итгэж найдаж байсан хүмүүс энэ удаа тус болох ч та түүнд дандаа найдах нь буруу юм. Зарим зүйл дээр бусдын туслалцаа авахгүй байсан дээр.
Жинлүүр: Энэ өдөр төлөвлөсөн зарим ажил бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа тул итгэл найдвараа алдаж мэдэхээр байна. Уурлаж бухимдах бололтой. Хэт мэдрэмтгий байдал үр дүнгээ өгөхгүй. Эсвэл хэт илэн далангүй байх нь байдлыг улам бүр дордуулна. Иймээс ямар ч ажил хийсэн их хүчин чармайлт гаргах хэрэггүй. Дэмий эрч хүч зарцуулаад, олигтой үр дүн гарахгүй. Гэр бүлийнхээ тайван амгалан байдлыг эвдэхгүйг хичээ.
Хилэнц: Өнөөдөр гадаад үзэмжээ сайхан байлгах тал дээр илүү анхаарал хандуулна. Мөнгө хайрлалгүй хэрэгцээтэй эд зүйлээ худалдан ав. Од эрхэс таны хувийн хэрэгцээг ивээж байна. Гэр бүлдээ цаг гарга. Харин гэнэтийн учралд болгоомжтой ханд. Энэ нь цаашид таны санхүүд нөлөөлөх болохыг анхаар. Зарим дотнын найз нөхөд танаас тусламж гуйна. Өөрийн боломжийн хязгаарыг тооцож бай.
Нум: Сэтгэл санаа сайн төвлөрөх тул нарийн төвөгтэй зүйлд татагдана. Хүсэл сонирхлыг тань дэмжсэн өдөр байхыг од эрхэс бэлэгдэнэ. Олон зүйлийн хариултыг олж мэдэх хүсэл таныг эзэмдэнэ. Ажлын газрын нэгэн хэвийн уйтгартай байдлаас залхсан хүмүүс өөр чиглэлээр ажиллах, сурах хүсэлтэй байна. Таны сонирхлыг татах олон мэдээллийг тийм ч төвөгтэй бус аргаар олж авах боломж байна.
Матар: Хамтран ажиллагсадтайгаа таагүй харилцаатай болбол ажлын уур амьсгал муудна. Иймээс маргаантай асуудалд оролцохдоо болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд зөрчил үүсэхээс урьдчилан сэргийл. Өнгөрсөн үеийн туршлага хэрэгтэй бөгөөд энэ тухайгаа сэргээн санахад гэмгүй. Хийх ёстой ажлаа цагт нь амжуулах нь аливаа үл ойлголцлыг залруулахаас гадна өөрийн ололт амжилтынхаа үр шимийг мэдрэхэд тусална.
Хумх: Од эрхсийн нөлөө таны хөгжилтэй өнгөрүүлэх цаг мөчийг хязгаарлах болно. Ямар ч үүрэг хариуцлагаас болж өөрийгөө хэт стресстүүлэхгүй байх хэрэгтэй. Ажил амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол бусдын ур чадвар таны бахархлыг төрүүлэх болно. Өөрийн далд ухамсартаа итгэ. Та бусдыг хир их хүндэлдэг тэр чинээгээрээ өөрийгөө ч хүндэлж бай. Хэрвээ та үнэхээр хүсэж байгаа бол хэрэггүй зуршлаа хаях зориг гарга.
Загас: Өнөөдөр өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Амьдралаа өнгөлөг, баяр хөөртэй төсөөлж, сонирхолтой байдлыг бий болго. Танд чухал хүмүүстэй харьцаагаа сайжруулах боломж гарч ирэх бололтой. Элэгсэг дотно хандлага бусдын талархлыг хүлээнэ. Ойр дотно хүмүүсээ сайн ойлгох шаардлага зүй ёсоор гарна. Урьдын дургүй дурсамж хайр дурлалд асуудал болж мэднэ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






