2026 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхэс таныг элдэв зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг анхааруулж байна. Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Таагүй явдлын ихэнх хэсэг нь аяндаа алга болох болно. Өнөөдөр хайр сэтгэлийн асуудал гарах байх. Гэнэт гарч ирсэн бэрхшээлийг даван гарах, шийдвэрлэх чадвар хэрэгтэй байна.
Үхэр: Өнөөдөр таны эрч хүч, аз жаргалтай байдал эргэн тойрны хүмүүст тань эергээр нөлөөлөх болно. Гэр бүл, найз нөхөд, хамт олондоо эрч хүч урам зориг хайрла. Хайр дурлалын харилцаа таатай байна. Амьдралын энгийн зүйлсэд сэтгэл хангалуун байж сур. Таны эрч хүч, дур булаам байдал хүмүүсийн анхаарлыг маш их татах бөгөөд та олон боломж олж авах болно. Гаргасан санаачилгаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх болно.
Ихэр: Найз нөхөдтэйгөө сэтгэлээ хуваалцах хүсэл төрнө. Хамтрагч нарын санхүүгийн асуудал дарамттай санагдана. Илүү нөлөөтэй төлөвлөгөө зохиох эсвэл боломжтой нөхцөл байдлыг амлах нь зүйтэй. Тэсвэртэй, хүлээцтэй байхыг хичээ. Хүмүүстэй харилцахдаа уян хатан байвал тавьсан зорилгоо бүтээх тааламжтай нөхцөл байдал үүснэ.
Мэлхий: Санхүүдээ санаа зовж байгаа хүмүүс мэргэжлийн байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Зүгээр суух хэрэггүй. Хэн нэгэн танаас зээлсэн мөнгөө удааж байгаа бол ярилцаад үз. Удахгүй буцаагаад өгнө гэж найд. Та дотоод сэтгэлээ мэдрэхийг хүсвэл хэрэгтэй зүйл олж уншиж болохоос гадна аливааг үнэн сэтгэлээс хийхийг хичээ. Илүү буйр суурьтай байж, сонирхолтой зүйлээр оюун ухаанаа тэлэх хэрэгтэй болно.
Арслан: Өнгөрсөн дурсамждаа хэт эмзэг хандах хэрэггүй. Магадгүй гунигтай түүх эмчлэгдэх цаг нь болоогүй бөгөөд цаг хугацаа хэрэгтэй болохыг та ойлгоно. Романтик хүсэл өндөр байх боловч та улигт бодолд орохгүй байхын тулд өөрийн мөрөөдлөө хязгаарлах хэрэг гарна. Аз жаргалтай харилцаанд байгаа хосууд амархан гомддог зантай бол аль болох тайван бай. Хөрөнгө мөнгөний маргаан болон өмчлөх хүсэл аливаа нөхцөл байдлыг таагүй болгоно.
Охин: Хариуцлагатай шийдвэр гаргах чухал өдөр. Тиймээс од эрхэс таныг туршилт хийлгүйгээр дадаж сурсан аргаа ашиглахыг зөвлөж байна. Зарим хүмүүст ар гэрийн үүрэг хариуцлага ноогдож, шаардлагатай байгаа зарим хэрэгцээтэй зүйлээ засварлана. Харин ээлжийн амралтаа авсан хүмүүс аялал төлөвлөх бололтой. Тааварлаагүй нөхцөл байдал тулгарсан үед зарим нэг төлөвлөгөөнд саад учрах болно.
Жинлүүр: Харилцаа холбоо хувийн болон нийгмийн байдалд таатай өөрчлөлт гаргана. Хүмүүс таныг ойлгож дэмжлэг үзүүлэх бололтой. Сонирхолтой нь та эдгээр хүмүүсийг урьд нь холбоотноо гэж огт боддоггүй байсан бололтой. Ажилдаа урьдынхаасаа илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгарна. Этгээд үйлдэл, өөрийнхөөрөө байх хүсэл зэрэг нь хайр дурлалын амьдралд төдий л сайхан дурсамж үлдээхгүй байх.
Хилэнц: Эмх замбараагүй үйлдлийн нөлөө гарах болно. Ямар нэгэн шинэ юм эхлэх нь ирээдүйтэй холбоотой шийдвэр байж мэднэ. Дотнын найзууд тань маш сайн зөвлөгөө өгнө. Орлоготойгоо холбоотой сургамжаа сайн санаж, мөнгөө хэмнэхэд тохирсон цаг үе. Мэдэхгүй, чадахгүй зүйл тулгарвал ойр дотнынхноосоо туслалцаа ав.
Нум: Ажил хэрэг хялбархан бүтэж мөнгөнд нэгэн хэсэг санаа зоволтгүй болно. Энэ өдөр гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаа хийх зэрэгт сайн. Мөн хувийн амьдралын ээдрээтэй асуудлаа нааштайгаар шийдэж чадах бололтой. Эртний найзууд эргэж уулзах магадлалтай. Зарим учрал тохиол танд ихээхэн итгэл найдвар төрүүлнэ.
Матар: Ухаалаг төлөвлөлт амьдралыг арай хялбар болгоно. Ах дүү хамаатан садантай холбоотой анхаарал татсан нөхцөл байдал үүснэ. Таныг хүрээлэн байгаа хүмүүс таны мэргэн үгс, бодлоготой үйл хөдлөлд хөтлөгдөх болно. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлвөө тодруулах зорилгоор өөрийгөө гэгээрүүлэхэд ээлтэй цаг үе.
Хумх: Энэ өдөр од эрхэс танд азтай учрал авч ирнэ. Хайр сэтгэл таныг баярлуулна. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй байгаа нь баяр наадмыг урьдаас илүү өргөн дэлгэр тэмдэглэж, зардлын хэтрүүлснээс болсон бололтой. Зарим хүмүүст өөрчлөлт хийх шаардлага гарна. Эрүүл мэндээ хамгаалж, амьдралын дэглэмээ анхаар. Биеийн эрүүл мэндээ сайжруулахад цаг зав гарга.
Загас: Хүсэж явсан зүйл биеллээ олох магадлалтай тул мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөө зохио. Ихэнх хүмүүсийн толгойд бүтээлч санаа дүүрэн байна. Хэдий тийм боловч сэтгэлийн хөөрөл энэ өдрийг замбараагүйдэлд хүргэж уян зөөлөн хандлагыг алга болгох талтай. Эрүүл мэнддээ сайн анхаар. Эмчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, зөв сонголт хийх хэрэгтэй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






