2026 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг хүргэж байна.
Хонь: Олон нийтийн уулзалт, арга хэмжээ өдрийн ихэнхи цагийг авах бөгөөд ажлаа зөв зохицуулах хэрэгтэйг сана. Улс төрийн ямар нэг кампанит ажилд хамрагдаж, бусадтай мэтгэлцэх бололтой. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, олон нийттэй харилцах талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсөх болно. Санаа зовоож байгаа асуудлын учрыг олж чадна. Учир шалтгааныг ойлгосноор асуудлаа шийдвэрлэж стресснээсээ салах боломжтой.
Үхэр: Ямар ч үед сэтгэлээр уналгүй өөрөө бүгдийг хийж хэрэгжүүл. Та хайртай хүндээ өөрийн гаргасан төлөвлөгөөг танилцуулахыг хүсэх ч тэдний сонирхолгүй байдал таны урмыг хугалах бололтой. Гэсэн ч ойр дотнын хүмүүс сэтгэл санааны дэмжлэгийг илүү үзүүлнэ гэдэгт итгэ. Амьдралдаа олдсон өчүүхэн жижиг зүйлд ч талархан инээмсэглэ. Та хир халамжтай болохоо баталж үзүүлэх хэрэгтэй.
Ихэр: Энэ өдөр өөрийн хувь тавиландаа эзэн нь байж идэвхтэй харилцааг гол болго. Хамтын ажиллагаа эсвэл бизнесээ өргөжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож болох юм. Зорилгоо биелүүлэхийн тулд үйл ажиллагаандаа чин үнэнч, шударга байхыг эрхэмлэ. Харин байгаа мөнгөө эргэлзээтэй зүйл дээр оруулах нь амжилттай болохгүй байх.
Мэлхий: Чухал үйлчлүүлэгчтэй харилцаагаа сайжруулж, танилын сүлжээгээ илүү өргөн болгохыг хичээ. Бусад хүмүүс танаас ажил хэргийн харилцааны талаар зөвлөгөө авахыг хүсэх байх. Ямар ч үед хэлэх үгээ сайтар бодоорой. Хэчнээн зугаа цэнгэлд дуртай байсан ч өнөөдөр хайртай хүнтэйгээ хамт багагүй цагийг өнгөрөөхийг зөвлөж байна. Хэт их дарамтаас өөрийгөө чөлөөлж чадвал та их зүйлийг хийж бүтээж чадна.
Арслан: Хүмүүст өөрийн ашиг сонирхлоо илэрхийлэх нь эерэг нөлөө авчирна. Өнөөдөр та чухал үйл ажиллагааг зохион байгуулж чадах ба хувийн ур чадвараа нотлон харуулах болно. Харин хосуудын харилцаанд хууран мэхлэлт, хардалтаас болсон хагарал үүсэж магадгүй. Бодлогогүй, түргэн үйлдэл хийх шалтгаан гаргахгүй байхыг хичээ.
Охин: Өрсөлдөгч нар таны бодож байснаас хүчтэй байж мэдэх учир болгоомжтой бай. Гэхдээ жижиг асуудлыг урсгалаар өнгөрөөвөл аяндаа тантай зууралдахаа болино. Өнөөдөр гадуур гарахдаа сайхан хувцасла. Хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүс ахуйн асуудалтайгаа амралтгүй зууралдана. Ойр дотнын хүмүүстээ хүлээцтэй тэвчээртэй хандаарай.
Жинлүүр: Өнөөдөр оюун ухаан тань гайхалтай ажиллаж байгаа тул амжилт олох алхам хий. Та олон нийтийн дунд нөхөрсөг, нийтэч байж чадна. Азтай учралаар ашигтай санал таны талд шийдэгдэж ч магадгүй. Гэхдээ янз бүрийн мэдээллээс болж таны сэтгэл зүй дээш доош хэлбэлзэнэ. Энэ үед аль болох олон хүмүүстэй хамтарч ажиллахыг хичээх хэрэгтэй. Хэн нэгэнтэй зөрчил үүсгэсэн ч гэсэн зөрчилдөөн таныг илүү бүтээлч болгоно.
Хилэнц: Өнөөдөр өчүүхэн жижиг маргаан томоохон зөрчилд хүргэж болзошгүй байна. Тиймээс бүхий л харилцаанд сэв суухаас болгоомжлох хэрэгтэйг санаарай. Сэтгэл санаагаа төвлөрүүлэхийн тулд бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно. Бусад хүмүүс таны оюуны хүч болон уран бүтээлч чадварыг зүй ёсоор үнэлэхгүй бол сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх байдал үүснэ.
Нум: Гаргасан алдаануудаа сайн нягталж учрыг нь ол. Зарим эргэлзээ төрүүлсэн асуудал таныг төөрөгдүүлнэ. Ямар нэг зүйлд гол үүрэг гүйцэтгэх юм уу ур чадвараа батлан үзүүлэх зорилгоор эрсдэлтэй алхам хийж магадгүй. Хэт их өөртөө итгэх нь алдаа байж мэднэ. Өөрийн ашиг сонирхлын үнэн мөн чанарыг эрж хай. Цаашид багаараа ажиллах нь илүү ухаалаг алхам байна.
Матар: Өөрийгөө илэрхийлэхэд тохирсон эерэг цаг үе. Өндөр мэдлэгтэй, ургуулан бодох чадвартай хүмүүсийг ажлын амжилт хүлээж байна. Өөрийн төрөлхийн бүтээлч байдлаа сайхан яриа хэлэлцээр явуулахад ашиглах нь танд амжилт мэдрүүлнэ. Ажил хэрэгт шинэлэг бүтээлч хандах хэрэгтэй. Зөн совин тань сэтгэл татам хэн нэгэн рүү тэмүүлнэ.
Хумх: Энэ өдөр хоосон мөрөөдөлд автах юм бол түгшүүр, хуурамч айдаст автана. Төөрөгдөл, бүтэлгүйтэлтэй учирна. Боломжтой үедээ бясалгал хийвэл тайвшрахаар байна. Хосууд бие биедээ сайхан мэдрэмж төрүүлэхийг хичээнэ. Хайртай хүнийхээ урмыг хугалахгүй байх нь бүгдээс чухал үе. Мөн эцэг эх болон хамаатан садандаа юу хэрэгтэй байгааг заавал мэдэх хэрэгтэй.
Загас: Өнөөдөр эрч хүч шаардсан арга хэмжээнд оролцоход зүгээр. Түүнчлэн оюун ухааны сайн төвлөрөл шаардсан ажилд амжилт гарах болно. Бусдын санааг зовоохоос сэрэмжил. Бусдад таалагдахын тулд заавал өөрийгөө өөрчлөх алба байхгүй бөгөөд энэ нь байдлыг улам дор болгож болно. Хувийн харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно. Эцэг эхдээ санаа тавьж асран хамгаалахад тохиромжтой үе юм
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ






