2026 оны долоодугаар сарын 19-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Шүүмжлэх амархан. Бусдын оронд өөрийгөө нэг удаа тавиад үзэх хэрэгтэй. Мэргэжлийн түвшин өрсөлдөх нь мэдээж амаргүй. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд амиа хичээх болон шунахайн зорилгогүй байх хэрэгтэй. Өрсөлдөгчтэйгөө бүү тэмцэлд, эхлээд өөрийгөө ял. Идэвхтэй амралт, аялал зугаалга танд тохиромжтой. Хотоос зайдуу гарч амрах боломжоос бүү татгалз. Цэвэр агаарт ууланд алхах нь сэтгэл санааг тайвшруулах болно.
Үхэр: Бага зэрэг ядарч байвал гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Сайхан ном уншиж, шинэ кино үзсэнээр таны сэтгэл сэргэх болно. Эсвэл мөнгө бага зэрэг дутагдалтай байвал өөрөө болон гэр бүлээрээ хамт хийх ажлаа энэ амралтын өдөр амжуул. Ажлаа сайн хийхийн хажуугаар амарч, гэр бүлийнхэндээ цаг гаргана гэдэг бараг боломжгүй санагдана. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай байснаар урам орж эерэг бодлоор цэнэглэгдэнэ.
Ихэр: Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөвийг бодитойгоор өөрчлөх хүмүүжлийн арга барил олох шаардлагатай. Гэр бүлээрээ цуглах нь хөгжилтэй байх бөгөөд хүн бүхэнд баяр баяслыг авчирна. Гэр бүлийн хүн тань гэнэтийн бэлэг барьж таны царайд инээмсэглэл тодруулах бололтой. Амралтаараа аялах төлөвлөгөөг зохиоход яг тохирсон цаг.
Мэлхий: Биеийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтдоо анхаарал тавь. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Өнөөдөр хэн нэгэн таныг уурлуулах гээд байвал зүгээр л түүнээс холд. Аливаа асуудалд санаа сэтгэлээ зовоолгүй, сайн амар. Ойр дотнын хүмүүстэй ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болзошгүй байна. Хүний үгийг сонсож, буулт хийж сур. Хайр дурлалын харилцаандаа өөрийн давуу талаа харуулж чадна.
Арслан: Од эрхэс энэ өдөр хувийн ажлаа хийхэд яг тохирсон үе хэмээн сануулж байна. Өөрийн гадаад байдалдаа анхаарч, таалагдсан зүйлсээ худалдан ав. Хэрэв танд ямар нэгэн зүйл эргэлзээтэй санагдаж байвал бодит практик дээр тулгуурлан шийдвэр гарга. Магадгүй хэн нэгэн нууцаар таны эсрэг үйл ажиллагаа явуулж байж мэдэх юм. Гэсэн хэдий ч та шударга байж, асуудлыг нээлттэйгээр ярилцаж байвал зөв шийдэл олдох болно.
Охин: Хэцүү нөхцөлд бусад хүмүүсийн хийсэн сонголтуудыг харьцуулж, жишиж үз. Өнөөдөр ямар нэгэн зүйлийн талаар бусадтай хэлэлцэх бол нээлттэй, сониуч зангаар хандаарай. Тэгвэл та шинэ зүйлс сурч мэдэж авах болно. Энэ өдөр хайр дурлалын асуудалд орооцолдсон ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна. Зарим залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой.
Жинлүүр: Од эрхэс танд сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, хянахыг анхааруулж байна. Хайр дурлалын харьцаанд хямралт үе тохиож болно. Зарим бэрхшээл амьдралыг өөрөөр харах боломж өгнө. Цагийг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь амралтын өдрөө амжилттай дуусгах боломж олгож байна. Мөн бүтээлч үйл ажиллагаа эрхлэх, чин сэтгэлийн харилцаа үүсгэх зэрэгт тааламжтай. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийх, хоолны дэглэм барих зэрэгт тохирсон үе.
Хилэнц: Өөрийн санасан бодсоноо ил хэлэхээс өөр аргагүйд хүрэх болно. Гэхдээ үүнийгээ эвтэйхнээр илэрхийлэх хэрэгтэй. Өнөөдөр улайрч зүтгэх нь тийм ч сайн үр дүн авчрахгүй. Эрүүл мэндийн асуудал байгаа бол эмнэлэгт үзүүлэхээ хойш бүү тавь. Асуудал яг юу болохыг мэдэхийн тулд мэргэжлийн эмчид ханд.
Нум: Уран бүтээл болон бага зэрэг зугаа цэнгэлд тааламжтай байна. Амралтын өдрийг тайвнаар угтаж, ямар нэг зүйл хийх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Таны зөөлөн сэтгэл хүчтэй байх бөгөөд хүнд байдалд орсон найзтайгаа уулзаж, тусалж дэмжихийг хичээ. Та амрах хэрэгтэй ч зарим ажил үүргээ мөн анхаар. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт бүү үзүүл. Архи согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Матар: Уран бүтээлч болон зөн совингийн мэдрэмж хаагдана. Яг энэ үед сэтгэл хөдлөл, дургүйцлээ бүү ил гарга. Од эрхсийн таагүй байрлал таныг энэ өдөр шийдэмгий, цэгцтэй байхгүй бол алдаа гаргах магадлалтайг сануулж байна. Мөн болж буй үйл явдлыг хурцаар хүлээн авах нь таагүй үр дүн дагуулна.
Хумх: Таны амьдралын хамгийн чухал хэсэг юу гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Та мөнгөгүй амьдарч чадах ч ойр дотнын хүмүүсгүйгээр аз жаргалтай байж чадахгүй. Нигүүлсэнгүй сэтгэл тань их мэдрэмтгий байлгах учир таны зан хувирна. Энэ нь таны хамгийн ойрын хүнд таагүй нөлөөлнө. Өөрийн юу бодож байгаа талаар оновчтой илэрхийлэх юм бол бүх зүйл байрандаа орно.
Загас: Эрч хүчээ зөв зохистой, зохион байгуулалттайгаар ашиглахыг хичээ. Таныг гайхшируулан бишрүүлэх чадвартай хэн нэгнийг олж түүнээс урам зориг олж ав. Ааш зан хором мөч бүр өөрчлөгдөх тул хэрүүл маргаан хийхээс татгалз. Бүх маргааны шалтгаан нь төдий л анзаарагдахгүй асуудал байж болох юм. Таны тэвчээрийг барсан нөхцөлд ч анхаарлаа хандуул. Сэтгэл санаа тайван байвал ямар ч үйл ажиллагааг өнөөдөр сайн зохицуулж чадна.







Өдөр тутмын мэдээ






