Малчид, иргэд, аялагчдын анхааралд:
19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер, ус, мөндөр, аянга, цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
07-р сарын 18-ны 20 цагаас 07-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.







Өдөр тутмын мэдээ






