Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-19

ОХИН: СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ АЮУЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны долоодугаар сарын 20-ны 12 ордны зурхайг танилцуулж байна.

Хонь: Ихэнх зүйл тогтворгүй байх тул итгэл найдвараа нэг зүйл дээр төвлөрүүлсний хэрэггүй. Хэт их хүч чармайлт гаргаснаараа асуудалд орох болно. Хэцүү үед тус болох нөөц төлөвлөгөөг хадгалан үлдээрэй. Хөрөнгө мөнгөнөөс болсон хэрүүл маргаан үүсэж магадгүй. Хэрвээ та хайртай хүмүүстээ амласан бол заавал биелүүлээрэй. Хэдий танд гомдол шүүмжлэл гаргах зүйл гарсан ч гэлээ амлалт биелүүлэх хэрэгтэй гэдгийг сана.

Үхэр: Тогтсон хуваарь гаргах нь таныг эмх цэгцтэй байлгахад тусална. Уулзалт хийх, хүмүүстэй харьцахад таатай өдөр болохыг од эрхэс зааж байна. Үр дүнтэй ажиллахын тулд ямар нэг хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байх нь чухал. Хоосон мөрөөдлөө хойш нь тавиад бодит байдлыг өөрийн биеэр мэдэр. Сайн зорилготой олон нийтийн арга хэмжээнд оролцох нь нэр хүндийг тань өргөнө.

Ихэр: Ажил дээр дарамттай байдал үүсэх бөгөөд бусдыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд өөрийнхөө гаргаж буй алдаанд анхаарлаа хандуул. Ямар ч асуудалд тайван хандаж, цаашид юу хийх талаар эргэцүүлэн бод. Олон зүйлд сатааралгүй ганц л зүйлд анхаарлаа хандуулж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Ямар нэг таагүй үйл явдал тохиолдвол болохгүй зүйлийг заавал хийх гэж хүчилсний хэрэггүй. Хүлээцтэй хүмүүс л байр сууриа хадгалж үлдэж чадна.

Мэлхий: Буруу үзэл бодол таныг таагүй байдалд оруулна. Бусдыг буруушааж зэмлэх нь өөрийгөө л өрөвдөлтэй харагдуулна. Иймээс асуудлыг зөвхөн нэг талаас нь харахаас болгоомжил. Уян хатан хандаж, бусдыг уучилж сур. Янз бүрийн зүйл худалдан авах гэж байгаа бол яг хэрэгцээндээ таарсныг сонгохгүй бол алдаа гаргах магадлалтай. Сайн судалж байж худалдан авах нь үүнээс зайлсхийхэд тусална.

Арслан: Эрсдэлтэй алхам хийх, мөрийтэй тоглож азаа турших зэргийг хүснэ. Гэвч одоогоор том аз түшихгүй л болов уу. Худал амлагчдын золиос болох магадлалтай байна. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Хэрвээ мөнгөө алдахыг хүсэхгүй байгаа бол зугаа цэнгэлийн март. Өөрийн асуудлаа хэтрүүлж, сэтгэл хөдлөлд бүү авт. Бүх юм аяндаа бүтнэ гэж өөртөө итгүүл.

Охин: Сэтгэл хөдлөлөөр төлөвлөгөө гаргах нь аюултай. Таны тэсвэр тэвчээр энэ байдлаас гарах, сэтгэлийн хаттай байхад тус болно. Ажлын хүнд асуудалтай зууралдах хэрэггүй өдөр. Амьдралын эгэл жирийн байдлыг илүү мэдрэх нь таны эрүүл мэндэд тустай. Мөрөөдөл ба ажлын төлөвлөгөө хоёрын заагийг бодож цэгнэ. Холоос ирсэн мэдээ таны амьдралыг өөрчилж болзошгүй.

Жинлүүр: Таны идэвх чармайлт удирдах түвшний хүмүүсийн хараанд өртөх болно. Харин эрч хүчээ зөв зарцуулахгүй бол хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй байх магадлалтайг анхаар. Ихэнх хүмүүс өөр зүйл хийж, юмыг өөр өнцгөөс нь харж хөдөлгөөнтэй байхыг хүснэ. Ажил хэргийн нөхцөл байдлаас үүссэн сонирхолтой харилцаа хамтын ажиллагаа болон өрнөж магадгүй.

Хилэнц: Таны хийж гүйцэтгэж байгаа ажил чухал хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж магадгүй. Хэдийгээр та анхаарлаа бүрэн зориулах хэцүү байх ч гарах үр дүнд сэтгэл хангалуун байхын тулд тодорхой золиос гарга. Яг одоо бол зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүддээ л анхаарлаа хандуулж, цагаа бүрэн зориул. Асуудал бэрхшээлтэй тухайн мөчид нь нүүр тулснаар хурдан шийдвэрлэх арга зам олж чадна.

Нум: Амьдралын хэв маягаа сайжруулах урт хугацааны зорилгод тань тохирох өөрчлөлтийг хий. Хэцүү ажлыг ч гэсэн сонирхолтой байлгавал бүхнийг зохицуулж чадна. Ажлын хуваарийг хэрэгтэй бол өөрчил. Бүх зүйлийг ганцаараа хийх гэсний хэрэггүй. Энгийн аргаар стрессээ багасга. Өөрийн сэтгэлийн зовнилоо гэм буруугүй хүмүүс, гэр бүлийн гишүүддээ бүү гарга.

Матар: Олон ажил амжуулах хэрэгтэй болж байна. Иймээс техник технологийн давуу талыг ашигла. Мөнгө санхүү хэсэг хугацаанд хүндрэлтэй хэвээр байсаар байх болно. Гэхдээ та амжилт олж чадна. Ажил дээрээ асуудлыг олон өнцгөөс хамтарч, багаараа шийд. Өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүст татагдах ба урьд өмнө боломжгүй юм шиг санагддаг байсан зүйлсийг хийж чадна. Сайн мэргэшсэн хүмүүс энэ үед гол дүрд тоглож чадна.

Хумх: Од эрхэс таныг гэрэл гэгээгээр ивээж, эргэн тойрон тань аз жаргал, баяр хөөр дүүрэн байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо амжилт олно гэдэгтээ итгэлтэй байж болно. Харин хувийн санхүүгийн зарцуулалтдаа анхаарах хэрэгтэй. Хэдий таны авхаалж самбаа өсөхийн хирээр орлого нэмэгдэх магадлалтай боловч олсон мөнгөө үрж дуусгахынхаа оронд хадгалах хэрэгтэй.

Загас: Өдөр тутмын ажлаа эрт дуусга. Өдөр бүр хийдэг ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд олон зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Ямарваа төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө удирдлагадаа сайн танилцуулан, дахин сайжруулахын тулд нэмэлт судалгаа шинжилгээ хийхэд цаг зарцуул. Хамтын ажиллагаа нь таны авьяас чадвар, хянуур нямбай байдлыг шалгана. Ярихаасаа өмнө сайн бод.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16