2026 оны долоодугаар сарын 21-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон янзын үйл явдал болно. Хуучны анд нөхөд эсвэл нийгэмд нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Энэ өдөр танд ирэх арилжаа наймааны саналыг сайн судал. Таны зөв шийдвэр амжилт авчирна.
Үхэр: Улиг болсон хүнд суртал таны бизнесийг сааталд оруулна. Ажил хэрэг, яриа хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Удаан хугацаанд гаргасан таны хичээл зүтгэл санхүүгийн ашиг орлого авчирна. Бүх бодит байдлыг үнэлж дүгнэн өөрийн дотоод мэдрэмжээрээ цааш яв. Аливаа асуудлын тухай ярилцах болон сонсоход бэлэн бай. Энэ нь танд өөрт байгаа чадвараа үнэлэх боломж олгох болно.
Ихэр: Ямар нэг хууль шүүхтэй холбоотой асуудалд орооцолдсон бол түүнийг хурдан шийд. Хэрвээ хурдан шийдэхгүй бол энэ нь таны тайван байдалд сөргөөр нөлөөлөх болно. Өөртөө итгэлтэй тайван байж чадвал асуудлыг хялбархан шийдэхэд туслах болно. Зарим боломж таны ажил мэргэжилдээ ахиц гаргах алхмыг нэмэгдүүлэх болно. Хол газар сурах хүсэл төрнө
Мэлхий: Од эрхсийн нөлөөгөөр өөдрөг үзэл зонхилсон өдөр байна. Өнөөдөр сэтгэл татам сайхан сайхан харагдах бөгөөд бүтээлч байдал ч ихэснэ. Сэтгэгдэл үлдээж чадвал анзаарах ёстой хүмүүсийн анхаарлыг татах зорилго үр дүнд хүрнэ. Харин арилжаа наймаанд оролцохдоо заль мэх, хуурмаг амлалтаас болгоомжил.
Арслан: Бизнесийн төлөвлөгөө, яриа хэлэлцээр мухардалд орох бөгөөд хууль дүрмийн талаар судлахад тохиромжтой үе. Боловсрол мэдлэг ихтэй хүнтэй ярилцахаас бүү цааргал. Ажлаа сайтар ойлгож чадвал амжилтад хүрэх болно. Хосууд бие биетэйгээ цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Гэр орондоо засвар хийх гэж байгаа бол яг одооноос хий. Залуу арслангууд гадуур зугаалж, шинэ хүмүүстэй танилцаж, сонирхолтой зүйлд суралц.
Охин: Энэ өдөр та өөрийн ажил мэргэжилтэй холбоотой шийдвэр гаргах болно. Таны зөн совин өндөр байна. Азтай завшаан тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд соргог бай. Гэхдээ энгийн мэдрэмжүүдээ ашиглан шийдвэр гаргахад амьдралын чухал зүйлсийг шийдэж чадахгүй байх магадлалтай. Энэ байдал нь таныг биеэ барих чадваргүй болгож болзошгүй. Та зөвхөн мөнгө олохоо бодох биш амьдралаа бүрэн өөрчилж, сайжруулах боломжуудыг тунгаан бод.
Жинлүүр: Удирдах түвшний байр сууринд очих хүсэлтэй хүмүүс ажилдаа маш сайн анхаар. Ялангуяа танд нэмэлт тусламж хэрэгтэй бол илүү болгоомжил. Албан ажилтай холбоотой төсөл төлөвлөгөөгөө өргөжүүлэх хангалттай их эрч хүч байна. Өдөр бүрийн нэг хэвийн үүрэг хариуцлагадаа өөрчлөлт оруулснаар эерэг үр дүнг авчирна. Танд өөрийн мэргэжлээрээ урагшаа явахад тань түлхэц өгөх шинэ арга барилд суралц. Шинэ хүсэл мөрөөдөл таныг зөв газраа зөв цагтаа байх боломж олгоно.
Хилэнц: Таны сэтгэл санаа тайван, өөдрөг байна. Энэ өдөр эхэлсэн ажил хожим танд ашиг үр шимээ өгөх бололтой. Бизнесийн өөр салбарт хүч, хөрөнгө хаях шинэ боломжийг эрэлхийлэхэд таатай байна. Шийдвэртэй алхам түншийн тусламж дэмжлэг таныг материаллаг байдлаа сайжруулахад тусална. Урам зориг болон өвөрмөц авьяасынхаа ачаар чухал байр суурь эзлэх боломжтой. Гэхдээ өөрийгөө хэт үнэлж, дээгүүрт тавих нь өрөөсгөл гэдгийг санаарай.
Нум: Амьдралын хэмнэлээ өөрчлөх төлөвлөгөө гаргах нь тийм ч хэцүү байхгүй. Олон нийтийн цуглаан, улс төрийн жагсаал зэрэг нь бусадтай харилцаа тогтоож, шинэ зүйл сурч мэдэх боломж өгөх болно. Зарим хүмүүс олон хүмүүсийн өмнө үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд айж сандрах хэрэггүй. Шийдэмгий зантай байснаар та ямар үр дүнд хүрснээ хараад гайхна. Тусламж хэрэгтэй бол хэн нэгнээс тусламж авахаасаа битгий эргэлзээрэй.
Матар: Энэ өдөр сайхан хувцаслаж, уулзсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээ. Дур булаам байдал болоод харилцааны чадвар тань гайхалтай байгаа учраас ямар нэгэн алхам хийж, зорилгынхоо хойноос яв. Оюун ухааныг тань асуудлаас чөлөөлөх эсвэл дарамтаас хурдан гаргах бүтээлч зүйлийг хий. Олны анхаарлыг татсан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх бол сайн бэлдээрэй.
Хумх: Олон нийтийн ажилд амжилт гаргахад хамгийн тохиромжтой үе бөгөөд томоохон албан тушаалтантай холбоо тогтоож, чухал арга хэмжээнд орвол ашигтай. Аливаа сонирхолтой нийгмийн үйл ажиллагааны урилгаас татгалзах хэрэггүй. Өөрийн өнгөрсөн дурсамжид баяр хөөртэй хандах хэрэгтэй. Таны төлөвлөгөөнд зөвхөн ирээдүйд бий болох гайхалтай шинэ зүйлс байх нь чухал.
Загас: Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба урт хугацааны зорилго амлалтаа биелүүлэхэд илүү амархан болно. Үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбогдохоос сэргийл. Овоорсон их ажлаа дуусгах нь маргаашийн ажлыг хөнгөлнө. Үүрэг хариуцлагаа илүү сайн ухамсарлаж оюун бодлоо төвлөрүүлэх нь зүйтэй үе. Таны дүр төрхийг сайхан харагдуулах арга олох хэрэгтэй.







Өдөр тутмын мэдээ





