2026 оны долоодугаар сарын 22-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хийх ёстой ажлаасаа өөрийгөө чөлөөлөх хэрэггүй. Энэ үед шинэ хүмүүстэй танилцаж чадвал бизнесийн үр ашиг нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт авах боломжтой ажилд зар сурталчилгааны зардал гаргахаас бүү татгалзаарай. Танд элдэв дүрэм журам саад болно. Өөрийгөө илэрхийлэх хүсэл эрмэлзэлд хязгаарлагдмал байдал үүсгэх зүйл таны уур бухимдлыг хүргэнэ.
Үхэр: Хэцүү ажил дааж авах гэж оролдолгүйгээр өөрт оногдсон ажлаа л хурдан чанартай хийхийг бод. Өөртөө дүгнэлт хийх нь дотоод хүч, урам зоригийг авчирна. Мөн хэн нэгнийг халамжлах гэж хэт их ачаа үүрэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Хайр сэтгэлээ илчлэх, бүтээл туурвил эхлүүлэх зэрэгт тохиромжтой. Залуу хосууд амьдралдаа өөрчлөлт авчрах шийдвэр гаргана.
Ихэр: Ихэнх хүмүүс ажлын буруу талбарт байгаа мэт зүйлийг мэдэрнэ. Магадгүй та өөрийгөө илүү том байр сууринд ажиллаж байсан ч болоосой гэж хүснэ. Илүү идэвх санаачилгатай бай. Нэгэн хэмнэлд баригдалгүй, олдсон цагаа үр ашигтайгаар өнгөрүүл. Та бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэггүй. Ямар нэг үр дүнтэйгээр ажлыг дуусгах хэрэгтэй.
Мэлхий: Хөрөнгө мөнгөө тодорхойгүй зүйлд үрэх хэрэггүй үе. Гэхдээ боломжийн үнээр өөртөө таалагдсан зүйлийг худалдан авах нь сайхан тайвшрал өгнө. Бизнесийн хүрээнд амжилт ирэх магадлал өснө. Өнөөдрийн бэрхшээлээс маргаашийн амжилт болох сургамжийг авч, шургуу хөдөлмөрлө. Гэнэтийн асуудал таны эрх ашгийн эсрэг шийдэгдэх магадлалтай. Ийм асуудалд хүлээцтэй хандах нь ашиг тустай.
Арслан:Хий дэмий ярих эсвэл худлаа амлаад бүтэх зүйл байхгүй гэдгийг сана. Ажил хэрэг таныг дарамтад оруулах бөгөөд танд бүгдийг хийж амжуулах боломжгүй мэт санагдана. Ямар ч үед урагш харан ажиллаж сурвал сайн үр дүн ирэх л болно. Сайхан дурсамж бодогдсон ч боломжийг алдлаа гээд харамсаад байх хэрэггүй. Хайртай хүнээ дэмий хардсанаас болж таны сэтгэлийн дарамт улам нэмэгдэж болзошгүй.
Охин: Өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол айж сандрах, санаа зовох зүйл огт байхгүй. Харин нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг сайн мэдэр. Хичээл зүтгэл гаргаж чадваас таны нэр хүнд эрс сайжирна. Хичээл зүтгэл гаргасан хүн л үнэлүүлж чадах болно. Та үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд байгаа хүмүүсийг дүгнэх гэж байгаа бол хязгаарлагдмал мэдээллээс хол байхыг хичээ. Боловсролоо сайжруулах сургалтад хамрагдсанаар таны карьер өсөх, мэргэжлийн зэргээ нэг шат ахиулах нөхцөл бүрдэнэ.
Жинлүүр: Өнөөдөр та эрч хүч, зориг эрмэлзэлтэй болно. Та өөрийн санааг бусдад ойлгуулах, өөртөө татахыг хүсвэл амжилттай бүтэх бололтой. Өөртөө итгэснээр худал хуурмаг зүйлийг үл хайхран, боломжоо ашиглаж чадна. Харин үйл явдлыг ухаалаг төгсгөх боломжийг тооцоолохгүй бол таны сэтгэл санаа тайван бус болно. Бусдын өмнөөс хариуцлага үүрэг шийдвэр тийм ч зөв байхгүй бололтой.
Хилэнц: Бизнес эрхлэгч хүмүүсийн тавьсан санал үйлчлүүлэгч нарт таалагдах бөгөөд борлуулалт өснө. Гэхдээ ажилд муугаар нөлөөлөх нууц далд, шударга бус үйл ажиллагаанд холбогдохоос зайлсхий. Энэ өдөр бодол санаагаа цэгцэлж бясалгал хийх нь танд хэрэгтэй амралт болж, шинэ эрч хүчийг олох боломж байх болно. Хэрвээ ажил хэрэгт өөрчлөлт хэрэгтэй байгаа бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр байна.
Нум: Хэдий та эерэг санаа бодолтой байх ч од эрхсийн илгээж буй сөрөг нөлөөг анхаарах хэрэгтэй. Хэрвээ та бүтэлгүйтэх магадлалтай зүйлийг урьдчилан тооцож, алдаагаа засвал амжилт ирэх болно. Урьдаас төлөвлөсөн амжилтыг өөрийн болгохын тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байна. Зарим хүмүүс өөрийн орлогодоо таарсан ашигтай зүйлс худалдан авч чадсанаар амьдралдаа тус дэм болно.
Матар:
Хумх: Өнөөдөр нэг хэвийн хийдэг зүйлээсээ өөр зүйл хийхгүй бол уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ өөрийн тогтсон амьдралдаа өөрчлөлт оруулж, эрч хүчээ тал тал руу тарамдуулахаас татгалз. Бодит байдалд нийцэх цаг үе. Зорилгоо гол болгож, өөртөө үнэнч ажиллаарай. Мөн аминч үзэл, зохисгүй зантайгаа тэмцэж чадвал та ихийг хийж бүтээнэ.
Загас: Шинэ ажил эхлэх, гар нийлсэн хүмүүсийг өөрийн төсөлд татан оролцуулах зэрэгт сайн өдөр. Өөрийн сэтгэл санаа, оюун бодлоо цэгцэлбэл юу хамгийн их үр дүн авчрахыг та зөнгөөрөө мэдрэх болно. Эдийн засгийн хомсдол замд тань саад болохыг бүү зөвшөөр. Мөнгөө боломжоороо хадгалж, урагшлах зорилгыг өөртөө өг. Танд юу ч тохиолдсон бэлтгэлтэй бай.







Өдөр тутмын мэдээ





