Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-22

БАР, МОРЬ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 9 /2026.07.23 / Пүрэв гараг

Зуны адаг хөхөгчин хонь сарын гурван хөх мэнгэтэй шар нохой өдөр

  • Үс засуулвал:Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх:05.17-20.40
  • Барилдлага:Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага:Тийн мэдэхүй
  • Суудал: Мод

Аргын тооллын 7 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 9, Хонгорцог одтой, шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (4ц 12м). 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00