Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-22

ЖИНЛҮҮР: ТАНД ДАНДАА ТӨВӨГ УДСАН ХҮМҮҮСЭЭС ЗАЙГАА БАРЬ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны долоодугаар сарын 23-ны өдрийн 12 ордны зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн нөлөөгөөр таны нэр хүнд, ажил төрөл өргөжих болно. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэх ч найз нөхдөөс үүнийг цалгардуулах нөхцөл ирэх бололтой. Өнөөдөр та өөрийн үзэл бодол баримтлах хандлагадаа тууштай байгаарай. Бусадтай харьцах үед таны эелдэг зан ааш халуун дулаан орчныг бүрдүүлэх болно. Өөрийн давуу талаа ил гаргахаас бүү татгалз.

Үхэр: Санхүүгийн баримт тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр төлсөн эсэхээ хяна. Түншүүдтэйгээ хийх гэрээ зөвшилцлөө магадлан шалгаж, гарын үсэг зурах эсэхээ сайн бод. Зугаа цэнгэл мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хэдийгээр орлого олох боломж харагдаж байгаа ч хуурмаг хандлага байж болох тул бүх ажил хэрэгтээ зарчимтай байхыг од эрхэс сануулж байна.

Ихэр: Энэ өдөр чухал шийдвэр гаргах, гэрээ хэлцэл эцэслэн шийдвэрлэх зэрэгт тийм ч таатай үе биш байх. Төсөл төлөвлөгөө шалгах ажилд маш анхааралтай ханд. Гэнэтийн өөрчлөлт болон жижиг сажиг асуудал тасралтгүй гарах бололтой. Мөн өөрийн үзэл бодлоо хурцаар илэрхийлэхэд тийм ч таатай бус байна. Ийм үед өөрийгөө тайвшруулах сайн арга бодож ол.

Мэлхий: Байр суурь тань үнэ цэнтэй байх ёстой үе. Өнөөдөр таныг сорих сорилт дүүрэн байх тул сайн бэлдээрэй. Та өөрийн оюун ухаан болоод эрч хүчээ өөрт хамааралгүй зүйлийг зохицуулахад хэт их ашиглаж байж мэдэх юм. Хэн нэгэнд гаргах цаг зав ихээхэн хугацаа шаардах болно. Та яг зөв зам дээр зогсож байгаа эсэх болон ямар саад бэрхшээлтэй учирсан зэргээ байгаагаар нь сайн үнэлж дүгнэ. Ачаалал нэмж байгаа ч ач холбогдолгүй харилцааг тасал.

Арслан: Сэтгэл санаа тогтворгүй байна. Энэхүү сөрөг мэдрэмж нь эргэн тойронд чинь буй хүмүүст ч нөлөөлнө. Хамгийн зөв шийдэл нь сайн ярилцах байна. Асуудлын шийдлийг олох хайгуул таны төсөөлснөөс ч илүү урт хугацаанд үргэлжилж мэднэ. Иймээс сэтгэл санаагаа тогтворжуулах нь хамгийн чухал байна. Болоогүй эсвэл болохгүй зүйлийг хэт дэвэргэх хэрэггүй.

Охин: Од эрхсийн зүгээс үзүүлж буй эрч хүчтэй нөлөөллийг зөв ашиглахыг зөвлөж байна. Зөн совиндоо анхаарлаа хандуул. Юу хийхийг таны дотоод дуу хоолой зааж өгөх болно. Ерөнхий төсөв төлөвлөгөө итгэл дүүрэн байхаас гадна та сайн ашигтай ажиллах болно. Санхүүгийн асуудал гарах ч найз нөхөд тань танд туслах болно. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг нь жам учир сандрах хэрэггүй. Шийдээгүй асуудлаа нэг мөр шийдэх хамгийн чухал цаг үе.

Жинлүүр: Тайван бус байдал таны төрхийг илтгэнэ. Та өөрийн зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүй байх бөгөөд гэнэтийн мэдээлэлд хөтлөгдсөн үйл хөдлөл хийхээс болгоомжил. Итгэж найдаж буй хүмүүс таны санал бодлыг дэмжих тул өөрийгөө илэрхийлэхээс битгий ай. Хамгийн гол нь багахан мөнгөний төлөө өөрийн нэр төрөө золиослох үйлдэл хийж болохгүй. Танд дандаа төвөг удсан түүхтэй хүмүүсээс зайгаа барь.

Хилэнц: Зогсонги, уйтгартай байдлаа өөрчлөх нь танд эерэг сэтгэл хөдлөлийг авчирна. Хайр дурлал, шинэхэн танилтай учрахыг үгүйсгэхгүй. Нийгмийн хүрээлэл нэмэгдэх нь шинэ сонирхолтой зүйлийг нээнэ. Амьдралын шинэ сэдэв таны оюуны чадавхыг сэргээж, олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход түлхэц болно. Дотнын найзуудтайгаа уулзах нь гайхалтай санагдах болно.

Нум: Од эрхсийн хөдөлгөөнөөс болж нэлээд тогтворгүй өдөр болох бололтой. Будлиантай өдөр болох тул өдөөн хатгагч хүмүүсээс хол байхыг анхааруулж байна. Хамтран ажиллагч нар таны шийдвэр болон ажлын ирээдүйд нөлөө үзүүлж болзошгүй. Мөн гэр бүлийнхээ тулгамдсан асуудлыг судалж, өөрийнхөө зүгээс гаргасан алдааг засахыг хичээ. Хуучны таагүй дурсамжийг эргүүлэх сөхөх хэрэггүй.

Матар: Од эрхсийн сөрөг нөлөөллийн улмаас хувь хүний муу зан чанарууд идэвхтэй болох хандлага байна. Үүнээс болж бусдын санаа бодлыг үл тоомсорлох байдал гаргахаас сэргийл. Эргэн тойрныхондоо таагүй хандлага гаргавал муу нөлөө нь хурдан илрэх байх. Өнөөдөр даруу ухаалаг байж, бусадтай эвтэй байхыг хичээ. Өөрийгөө өөлж муулуулах үйлдэл гаргах хэрэггүй.

Хумх: Юу ч болж байсан хамаагүй таны сэтгэл санаа өөдрөг байх бололтой. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэх бөгөөд ямар нэг сайн дурын буяны ажилд оролцох магадлалтай. Өнөөдөр та бусдын төлөө цаг заваа зориулах болно. Мөн эцэг эхдээ санаа зовж байвал одоо л тэднийг асрах тохиромжтой үе мөн. Харин хэт их улайрч, бусдад төвөг удахаас сэрэмжил. Хүнд таалагдах гэж заавал өөрийгөө өөрчлөх албагүй бөгөөд энэ нь байдлыг улам дор болгож мэднэ.

Загас: Аливаа зүйлийн хэтрүүлэх, ургуулан бодох нь мэдрэлийн дарамт үүсгэнэ. Зарим нэг асуудлаар санал зөрөлдсөн хүмүүстэйгээ маргаж магадгүй. Бизнес эрхлэгч нар хөрөнгө оруулахад тохиромжтой цаг үе. Эрч хүчтэй байх тул бизнесийн хэлэлцээр, татварын асуудал болон төрийн байгууллагатай харилцах тохиромжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16