2026 оны долоодугаар сарын 24-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь:Энэ үед чимээгүй, нам гүм орчин таалагдана. Өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй шинэлэг арга барилыг туршина. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим зүйлээс татгалзаж чадах эсэхийг бодоход хүргэнэ. Эрүүл мэнд эрсдэлтэй байгаа тул архаг хууч өвчин сэдрэх магадлалтай.
Үхэр: Энэ өдөр аливаа ажлыг удирдан ажиллахад их таатай байх болно. Юу хийх хэрэгтэй байгааг мэдэрч, хүмүүстэй сайн харилцах бөгөөд бусдын санаа бодлыг нэгтгэж чадна. Таны эрч хүч өндөр байгаа тул хувийн асуудлаа ч шийдэж, олон нийтийн ажилд ч оролцох боломжтой байна. Ганц бие хүмүүс сэтгэл хөдлөм романтик учрал тохиох болно.
Ихэр: Сэтгэл гэгэлзүүлсэн өдөр байх болно. Та дүрсхийсэн зантай байх тул өөрийн мэдэлгүй үйлдэл хийх магадлалтай. Ямар нэг онцгой нөхцөл байдал үүсгэхэд бэлэн бай. Шинэ ажил бүү эхэл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүлэн хуучин ажил эсвэл хууль шүүхтэй холбоотой асуудлаа дуусга. Өөртөө тохиолдож буй бүх зүйлд нухацтай ханд.
Мэлхий: Ерөнхийдөө тайван бус өдөр байна. Та санхүүгийн байдлаа сайжруулахын тулд орлого зарлагаа зөв зохицуул. Энэ үед хэрэгцээгүй зардал гарахаас урьдчилан сэргийл. Олон нийтийн үйл ажиллагаа эсвэл өөрийн сонирхолтой клубтээ нэгдсэнээр цаашид хамтран ажиллах хүмүүсийн цар хүрээг өргөжүүлнэ. Зарим зүйлээс болж маргаан үүсэх бөгөөд нэлээд газар авах бололтой. Ямар нэг зүйлд хэт найдахгүйгээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүл.
Арслан: Энэ өдөр хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой бай. Сэтгэлийн хөдөлгөөн нэмэгдэх учир аливаад хүлээцтэй бай. Гэнэт тохиох санамсаргүй учралын шалтгааныг ч анхаарч үз. Таны эргэн тойрны хүмүүс дундаас ашиг сонирхлыг тань ойлгохгүй хүн гарна. Энэ үед нэн тэргүүнд сайн сонсож сур.
Охин: Өөрийн нөхөрсөг зан болоод харилцааны ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Зарим хүмүүсийн хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа гаднаасаа ямар ч өө сэвгүй мэт харагдаж байвч үнэн хэрэгтээ асуудалтай бол үнэнийг хүлээн зөвшөөр. Та хоёрын харилцаанд чухам юу нөлөөлөөд байгааг олж илрүүлж өөрсдийн байр сууриа тодорхой болго. Үнэхээр хайртай бөгөөд харилцан ойлголцож чадна гэж хэн хэн нь итгэж байгаа бол ирээдүйн зорилгоо томоор хар.
Жинлүүр: Өнөөдөр таны үйл хөдлөл бодол санаа бусдаас ихээхэн хамаарна. Сайн үйлс нь таны хүсэл мөрөөдлийг илэрхийлэгч байх болно. Харин бусдад өөрийн үзэл бодлоо тулгахаас болгоомжил. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул хүмүүсийн муу нөлөөнд бүү авт. Та бүгдийг бодож, тунгааж шийдвэр гаргаж сурсан бол энэ байдлаа ямар ч үед хадгал.
Хилэнц: Мэдлэг боловсролдоо анхаар. Цаг нь тулсан ажил үүргээс болж зарим хүмүүс алдаа гаргах магадлалтай. Сайн найз нөхдийн тус дэмийг авахаас бүү нэрэлх. Таны санаандгүй үг дотнын хүний тань зүрх сэтгэлийг шархлуулна. Иймээс хэлж ярьж байгаадаа дүгнэлт хийж, анхааралтай байхыг зөвлөж байна. Гэнэтийн мэдээ эсвэл ойр дотнын хүний тань санамсаргүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй.
Нум: Найз нөхөд болон ашиг сонирхлын бүлэглэл дунд эвгүй байдал үүсэж мэднэ. Хэний ч ярихыг хүсээгүй, хэцүү эмзэг сэдэв хөндөгдөх бололтой. Иймээс өөрийгөө тайван байлгах газрыг сонго. Хэрвээ та хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд бүх нөхцөлийг тусгасан гэрээ хэлэлцээр хийгээрэй. Хожим үл ойлголцол гарахад аль нэг тал нь хохирохгүй үлдэхийг эрхэм болго.
Матар: Сэтгэл хөдөлгөм санал гарч ирэх ч дагаад бас эрсдэл ирж болохыг шалгах нь чухал. Таныг бүрэн ойлгож амжаагүй байхад гол үйл явдал өрнөж мэднэ. Нөхцөл байдал тогтвортой байсан ч төлөвлөгөөгөө дахин эргэж хар. Хэрвээ та бүх зүйлийг нарийвчлан авч үзэхэд цаг гаргавал асуудлын гол нь юу болохыг олж мэдэх боломжтой. Алдагдсан эрч хүчээ сэргээх ямар нэгэн зүйл хийвэл хамт олны дунд таны нэр хүнд өсөж, эерэг уур амьсгалаар дүүрэн байх болно.
Хумх: Энэ өдөр онцгой даалгаврыг гүйцэтгэхэд бусдын тусламж дэмжлэг авах шаардлага бий болно. Оногдсон үүрэгт ажлаа дуусгавар болго. Хэрэггүй зүйл худалдан авч зээлийн дүнгээ өсгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хадгаламж болон санхүүгийн тайлангаа шалгаж танд хир боломж байгааг хараарай. Мөнгөө хэтрүүлэн хэрэглэх эрсдэл өндөр тул үрэлгэн хүмүүсийн хувьд зарлагаа сайн тооцож хянаж байх нь зүйтэй. Өр зээл болон бусад санхүүтэй холбоотой асуудалд анхаарах цаг болсон гэдгийг санаарай.
Загас: Идэвх зүтгэл өндөр байх тул ажил хэргээ сайн гүйцэтгэнэ. Бусдын асуудлыг сонсож цаг гарздах шаардлагагүй. Тус болох үедээ л анхаар. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг барьж авч, хурдан гараас гарга. Оюун санааны эрч хүч их байгаа тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул. Зарим нэг хүний шүүмжлэхийг өнөөдөр тоох хэрэггүй. Харин удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарч ирэх болно.







Өдөр тутмын мэдээ





