Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-07-23

БИЗНЕС ЭХЛЭХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Билгийн тооллын 10 /2026.07.24 / Баасан гараг

Зуны адаг хөхөгчин хонь сарын хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр

  • Үс засуулвал:Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх:05.19-20.39
  • Барилдлага:Шид
  • Шүтэн барилдлага:Нэр өнгө
  • Суудал: Хий

Аргын тооллын 7 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 10, Онгоц одтой, шарагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16